
Бусад Монгол website-уудаар аль хэдийнэ тавигдаад эхэлсэн ч бичлэгийн чанар муутай байгаад байгаан. Харин манайх сүүлийн тэмээний ачаа хүнд гэдэг шиг дуу, дүрсний чанар сайтаагаар оруулж эхлэж байна. Та өдөр бүр киногоо хүлээн авч үзэхээсээ өмнө хажуу самбарт байрлах сурталчилгаан дээр 1-3 удаа дарж байвал дараа дараагын ангиуд хүлээгдэлгүй орж байхыг амлаж байна. Баярлалаа
Амьдралаа эхлээд удаагүй залуу гэр бүл болох Золбоо Зулаа нар хүнээс
хямдхан худалдаж авсан шинэ байрандаа нүүж ирэхэд Уянга Төгсөө нарын
гэр бүл аль хэдийн нүүгээд ирчихсэн байсан нь асуудал үүсгэнэ.
Хоёр айлд нэг байр зэрэг зарсан луйварчнаас болж
хоёр гэр бүл нэг өрөө байранд асуудал шийдэгдтэл хамт байхаас өөр
аргагүй байдалд орно. Эхнэрээ жирэмсэн гэж худал хэлж ааваасаа байрны
мөнгө авсан Төгсөө , өөрийг нь халамжлахгүй байна гэж байнга нөхөртөө
туних Зулаагийн эцэс төгсгөлгүй хардалт, энэ хэргийг шалгаж буй ахмад
Баттөр, байрны луйварчин Сугар, зөөлөн ухаалаг Уянгаа, цайлган хөнгөн
Золбоо, ачаа харахыг хүссэн Төгсөөгийн эцэг Цэнд зэрэг олон адармаатай
дүрүүд киноны гол үйл явлыг тодорхойлно.
Киноны
төгсгөлд луйварчин баригдаж залуу хосууд хардалт хэрүүлээ орхин
ойлголцоно. Гэр бүлийн нууц, хардалт, залуу гэр бүлд тохиолдох
санхүүгийн хүндрэл, үр хүүхэд, зэрэг өнөөгийн нийгмийн залуучуудад
тулгарах асуудлуудыг уран сайхны хэлбэрээр үзүүлсэн уг кино 20 ангит
уран сайхны бүтээл юм.
Үргэлжлэх хугацаа: 28 мин Жанр: ТВ драма Нийт хугацаа :560 ми