Нүүр хуудас » Яруу найраг

Хаана байна? мөн Яадгым гэх шүлгүүдээрээ Монгол цус булиглан гүйх Монголоо гэсэн сэтгэлээ ил гаргасан цучилаараа бид бүхний хайр хүндэтгэлийг хүлээсэн Баттөгсийн ээлжит нэгэн шүлгийг та бүхэндээ хүргэж байна. Таалан соёрхон уу...
Ангилал:Яруу найраг | Үзсэн: 2142 | Hэмсэн: Deni_mgl | Хэзээ: 2010-08-01Сэтгэгдэл (10) | Дэлгэрэнгүй>>>

Мөнх хааны зарлигаар төмөр гахай жилийн намар Эх нутгаасаа гараад даруй 5 жил болж буй монголийн баруун зүгийн их цэрэг арабийн их цөлийг гатлан эртний түүхт Дамаск хотын чулуун хэрмэнд тулжээ. Хөлөг морьдынхоо гүрээний судсыг ханаж цусыг нь шимсээр ангамал цөлийг арайхийн туулсан цэрэг эрс хотоос хараа дөнгөж хүрэх газрын баян бүрдийг түшиглэн тэнхээжиж, арван гуравдахь өдрөө хотыг дайрсан авч сайтар бэлдэн бэхэлсэн маврын гол хүчин төвлөрсөн хотын хэрэмнээс галт сум, галт бөмбөгөөр харван эсэргүүцэж огтхон ч үл ойртуулах бөлгөө.
Ангилал:Яруу найраг | Үзсэн: 1331 | Hэмсэн: Deni_mgl | Хэзээ: 2010-07-30Сэтгэгдэл (0) | Дэлгэрэнгүй>>>

Та бүхэнд аль хэдийнэ танил болоод ''Хаана байна?'' шүлгийн эзэн Баттөгс гэгч залуу байдаг гэсэн. Тэр залуу эрдэм боловсролтой эмч мэргэжилтэй сайн залуу гэнэ лээ. Эх орноо гэсэн тууштай сэтгэлтэй, бахдам зоригтой сайн эр гэж бас дуулсан. одоо энэ оруулж байгаа шүлгэнд хавсаргаж хэлэх товч намтар байнаа. Улсын маань нийслэл утаатай Улаанбаатар хотоос жаахан зайдуухан Хужаа эзэнтэй олборлолтын нэгэн компани байдаг гэнэ. Монголын минь газар нутаг дээр Монгол хүнээр хар ажилаа хийлгэж хүнд хүчирийг хийлгэдэг юм байх. Тэгчээд болоогүй цалин мөнгийг нь өгөхгүй унжиж, хүндрүүлж, аашилж загнаж элдэвээр зовоодог байсан юм санж. Тэр байдал даамжирч зодоон нүдээндээ тулжээ. Бидний танил Баттөгс зориг нэгдсэн хэсэг нэхдийн хамтаар өнөөх Хужаа ноходыг нэг сайн гүвшиж, ажилчидын цалинг авч өгсөн юм байх. Гэтэл бусдын амаглан тайван байдал, эд хөрөнгөд халдсан гээд цагдаад хэлээд бариулсан юм гэнэлээ. Тэгээд мөрдөнд аваачаад хийсэн тэр үед одоо таны сонсох гэж байгаа шүлгийг бичсэн гэсэн шүү.
Ангилал:Яруу найраг | Үзсэн: 2900 | Hэмсэн: sonjuur | Хэзээ: 2010-07-01Сэтгэгдэл (31) | Дэлгэрэнгүй>>>

Худал үнэн нь мэдэгдэхгүй хайр хэмээгчид дөнгөлүүлчихээд хэдэр үгээр биесээ хэмлэн, нулимсыг нь баран явагсад бас л цөөнгүй. Өөрөө хайрлаж чадахгүй, өрөөлд ч бас өгчхөж зүрхлэхгүй харамлаад л тэгсэн атлаа хайр халамж нэхэн, хэнхдэг цээжээ дэлдэн, үгийн мууг хэлчихээд хаалга саван гарч оддог гэх. Арга билэг хослох орчлонд ааш авираар хичнээн удаан амьдарч, хэр их жаргалыг мэдрээ аж. Магад ойртон байсан жаргал хатуу ширүүн авир, хараал ерөөлтэй үгсээс эмээхдээ холдон одчихдог ч байж мэдэх юм...

МОНГОЛ БҮСГҮЙ ТАНАА... шүлгийн эзэн бидэнд ахин нэгэн час хийсэн бичлэг явуулжээ. Энэ бичлэгт багтаан буулгасан утга санаанаас та бүхэн олон зүйлийг тольдох байх гэж бодож байна. Ямартай ч ороод уншаад л үз. Үгүй ээ гэвээс харамсалтай л байна даа...
Ангилал:Яруу найраг | Үзсэн: 2082 | Hэмсэн: sonjuur | Хэзээ: 2010-07-01Сэтгэгдэл (3) | Дэлгэрэнгүй>>>

Би энэ гадаад оронд сурч амьдарч байгаа монголчууд монголд болж байгаа сайн сайхан зүйлгүй дандаа болохгүй бүтэхгүй зүйл байгаа мэт мэдээлэл байнга авдаг болохоороо монголдоо буцахгүй ээ гэхийг нь олон хүний амнаас сонсоод эмзэглэж суугаад би залуусыг монголдоо очоосой гэсэн санаа гаргаж МУСГЗ зохиолч,яруу найрагч Ш.Гүрбазарын Би монголоороо гоёдог хэмээх шүлгэнд алсад суугаа нэг монголын агсам тавьсаныг сийрүүлэн бичсэн минь  буюу уг шүлгэнд хариу маягтайгаар Бид монголдоо очино гэсэн нэртэй шүлэг шиг юм бичсэн түүнийгээ та нарт илгээлээ.

Сонжуур өгүүлрүүн : Сайтын админаас гадна уншигч гэсэн үүднээсээ энэ шүлгэнд үнэхээр би шүлэнгтэн автлаа. Аагархуу Монгол эрийн тунирхуу сэтгэлийн үгсийг тун ч аатай гарган бичжээ. Хүн бүрт хэлэх үг бий, харин хандуулсан зүгтээ очино гэдэг л хэцүү байна. Эв эе-ийг дээдэлж шудрага сайхан амьдарч болохгүй гэжүү? эсвэл бидний өвгөдөөсөөн өвлөн авсан саруул ухааныг нутгийн минь эрдэнэтэй цуг харийхан үгүй хийн, үгүйрүүлсэн юм уу? Таний үгийг би сонсмоор байна, элэг нэгт Их Монголын цусан хэлхээ минь. 
Заавал орж уншаарай.
Ангилал:Яруу найраг | Үзсэн: 2817 | Hэмсэн: sonjuur | Хэзээ: 2010-06-30Сэтгэгдэл (18) | Дэлгэрэнгүй>>>

Сайн байна уу? даруухан зөөлхөн, тэвчээртэй хүлээцтэй, эрчүүд биднийхээ унах үед түшдэг багана, энэ л амьдралын хань Монгол бүсгүй минь? Амьдралын минь салж болшгүй үнэт эрдэнэ бүсгүй таньд өнөөдөр хэлээгүй үгээ захидал болгон илгээмээр санагдлаа. Миний эх ороны бүсгүйчүүд боловсролтой, үзэсгэлэнтэй өв тэгш бие хаатай сайхан болжээ. Би битгий хэл хүний нутгийг хүн хараад шохоорхоод, зарим нэг нь Монгол эрсээс минь түрүүлээд гэргийгээ болгоод аваад явчихлаа.

Ороод уншаад л үз... Нэгийг бодогдуулана даа !

Ангилал:Яруу найраг | Үзсэн: 1550 | Hэмсэн: sonjuur | Хэзээ: 2010-06-28Сэтгэгдэл (15) | Дэлгэрэнгүй>>>

Чинээндээ тулсан баячуудтай 
Чимх талхгүй ядуустай 
Шилбүүр хөдөлгөдөг ажилтай 
Шил сулладаг хообийтой 
Хөршдөө охидоо бэлэглэж 
Хөдөөгөө хөгшиддөө даатгаж 
Ааруул даахгүй шүдээрээ 
Алт мэрж байна гэж зүүдэлдэг 
Аялгуут хэлээ орхичихоод 
Англиар хуцаж байна гэж мөрөөддөг...  Энэ юуг хэлээд байнаа?
Ангилал:Яруу найраг | Үзсэн: 1057 | Hэмсэн: sonjuur | Хэзээ: 2010-06-26Сэтгэгдэл (17) | Дэлгэрэнгүй>>>

Үг үсгийн алдааг зориуд суулган бичсэн танхай ч гэлээ тансаг яруу энэ шүлэг жинхэнэ Монгол хэлбэрээр бичэгдэж жинхэнэ Монгол ухаанд хүрнэ гэдэгт итгэж байна. Буруу ярьж зөвөөр ухаардаг ардын сайхан ёс бидэнд бий. Хэлсэн санааг нь ухан ухаарна буйза.

Ангилал:Яруу найраг | Үзсэн: 630 | Hэмсэн: sonjuur | Хэзээ: 2010-05-22Сэтгэгдэл (11) | Дэлгэрэнгүй>>>

Бямба, 2024-04-20, 08:46
Тавтай морил Зочин