Нүүр хуудас » 2010 » 3-р сар » 03


Мөхөх шахаж байсан уйтгартай Японы сумо бөхийг амь оруулж, Монгол, Япон байтугай дэлхийн анхааралд оруулж, дэлхийн чихийг дэлдийлгэсэн их аваргын хувийн амьдрал, амьдрал, сумо бөх болохоор очсон, аварга болсон замналын тухай дурсамж номоо бичиж худалдаанд гаргах тухай санал дэлхийн өнцөг булан бүрээс шахуу ирж, Японы нэгэн алдарт зохиолч ном бичих эрхийг нь асар өндөр үнээр авсан сурагтай.Тэрчлэн Мон-голоос нэг зохиолч дурсамж номыг нь бичихээр нууцхан тендерт оролцохоор болж үзэг цаас нийлүүлдэг хүн болгон оролцохоор битүүхэн бэлдэх болсон гэх.

Ангилал:Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 2440 | Hэмсэн: sonjuur | Хэзээ: 2010-03-03Сэтгэгдэл (2) | Дэлгэрэнгүй>>>


Саяхан Сумогийн ертөнцөөс бүр мөсөн явж буйгаа зарлан дуулиан дэгдээгээд байгаа Их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн ах МУ-ын аварга Д.Сумъяабазар ч үндэсний бөхөөс албан ёсоор зодог тайлсанаа зарлаад мөн л дуулиан тариад байгаа билээ. Тэрээр энэ тухайгаа "Би хүрэх ёстой цолондоо хүрсэн. Монгол улсын Аварга цол надад хангалттай. Цаашид барилдахгүй" хэмээн товч бөгөөд тодорхой тайлбарласан юм. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор хэмээх түрүүлж Монгол Улсын Аварга хэмээх эрхэм дээд цолонд хүрсэн Д.Сумъяабазар сүүлийн үед барилдахаасаа илүүтэй улс төр болоод хувийн бизнест хүч үзэх болсон нь түүний бэлтгэлд сөргөөр нөлөөлж аргагүйн эрхэнд зодог тайлж байгаа гэж түүний ойр тойрныхон ч тайлбарлана билээ.
Ангилал:Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 1913 | Hэмсэн: sonjuur | Хэзээ: 2010-03-03Сэтгэгдэл (11) | Дэлгэрэнгүй>>>



Энэ киног Холландааp ярьдаг хэсэг бүлэг хүмүүст зориулан оруулж байна. Хятадаар ярьдаг бол бас ойлгох байх. Ямартай ч жинхэнэ тасархай кино байна лээ. Олон ч мундаг жүжигчид, сайн зодоончид оролцож тоголсон байсан. Удахгүй Англи эсвэл Монгол орчуулагатайгаар оруулах тал дээр хичээх болноо.

Кинонд : Хятад улс Манж гүрний дарангуйлалаас хараахан гүйцэд гараагүй байх үед болж буй Хятад иргэдийн бослогын эх үндэсийн тухай гарах болно. Хонг Конг хот колони байсан тэр үед төрийн эргэлт хийхийг санаачилан үндсэлсэн хүн Хонг Конг хотод зочилох тухай захиа ирж сайн, муу аль аль талд энэ мэдээ хүрсэнээр жинхэнэ асуудал үүсэх болно. Манай талын хүмүүс тэр чухал хүнийг тосож аван хамгаалан аюулгүй газар хүргэж өгөн тухайн үед байсан Хятадын томоохон 13 мужын удирдагч этгээдүүтэй нууц хуралдаанд хүргэж өгөх үүрэг авна. Хурлыг хуралдан дуусах хүртэл нэг цагын хугацаанд тэд орлон тоглогч хуурамч ноёнтонг бий болгон хотоор авч яван дайснуудыг төөрөгдүүлэх ёстой байлаа. Хэрэв тэд ганц  л цаг тэсэж чадах аваас Хятад орон даяар хөдлөх бослогын төлөвлөгөө бүрэн батлагадах юм...

Зиа зиа бүүр гар ядарчихлаа... Удахгүй орчуулаад оруулхаар үзээрэй.

Ангилал:Орчуулаггүй кино | Үзсэн: 2072 | Hэмсэн: sonjuur | Хэзээ: 2010-03-03Сэтгэгдэл (6) | Дэлгэрэнгүй>>>




Дэлхийн шилдэг хөгжимийн суваг болох MTV-гээс зохион явуулдаг маш гоё хөгжилтэй шоу нэвтрүүлгийг Монгол хэл дээр хүргэж байгаадаан баяртай байна. Нэвтрүүлгин дугааруудыг алгасалгүй үзэж байгаарай залуусаа.

Ангилал:ТВ нэвтрүүлэгүүд | Үзсэн: 3058 | Hэмсэн: sonjuur | Хэзээ: 2010-03-02Сэтгэгдэл (6) | Дэлгэрэнгүй>>>

Ням, 2024-04-28, 12:49
Тавтай морил Зочин