Нүүр хуудас » 2010 » 3-р сар » 21 » Дуучин Жавхлан жүжигчин боллоо...
13:54
Дуучин Жавхлан жүжигчин боллоо...
Дахиж хэзээ ч сайхан аав ээж, ариун хайрын тухай дуулахгүй хэмээн тангарагласан МУГЖ Жавхлангийн ...болно доо болно... хэмээх гэгээхэн үгтэй сайхан дуу сүүлийн үед Fm, радиогоор жигтэйхэн хит болоод байгаа. Гэгээн цагаан юм дуулахгүй гэх утгагүй амлалтаа зөрчин байж Чи минь байгаа хойно” дуугаа гаргасанд ард түмэн түүнд тун тааламжтай хандах буй. Түүгээр ч барахгүй улс төрийн өвчин тусаж, хэсэгтээ уран бүтээлээ цалгардуулсан гавъяат маань клипэндээ өөрөө тоглож, хөөрхөн жүжиглээд авсан нь бүр ч илүү сонирхол татаж байгаа нь лавтай. Ирэх хавраас гэр бариад хөдөө гарна хэмээн барин, тавин ярьсан дуучин залууг хэлсэн амандаа хүрэх нь үү яах нь хэмээн битүүхэн сонжиж суудаг хүмүүс байдаг юм билээ. Гэтэл зөрүүдэлсэн дээрээ зөрж давхиад нэг л өдөр гэрээ ачаалаад гараад явах вий гэж эмээдэг ч хүн бий. Юутай ч залуу гавъяат маань шинэ дууныхаа клипэнд жинхэнэ хөдөөний сайхан монгол залуугийн дүр бүтээсэн нь тун донжтой харагдаж байна билээ.
Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 1813 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 1.0/1
Нийт сэтгэгдэлүүд: 0
Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Баасан, 2024-05-10, 16:25
Welcome Зочин