Нүүр хуудас » 2010 » 3-р сар » 21 » Залуучууд сексийн төлөө юу хийж байна вэ?
18:47
Залуучууд сексийн төлөө юу хийж байна вэ?
Европын 9 улс оронд хийсэн судалгааны дүнд залуучууд сексийн төлөө их олон зүйл хийхээс буцахгүй болохыг харуулжээ.

 Европ залуучуудын дийлэнх хувь нь сексийн хамтрагчтай болохын тулд архи ууж, хар тамхи хэрэглэж эхэлдэг гэнэ. Байнга шөнийн клуб, бар ордог 1340 хүний дунд санал асуулга явуулсан байна.

 16-35 насны эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн 23% нь зөвхөн нэг зүйлийн төлөө л архи ууж, хар тамхи хэрэглэдэг байх нь, сексийн хамтрагч олох гэж. Түүнчлэн бэлгийн харьцаанд эрт орох болон архи, хар тамхи хэрэглэх нь салшгүй холбоотой байна.

 Ялангуяа 16 хүртэлх насны охидуудын дунд. Залуучуудын 25% нь сексээ уртасгахын тулд кокаин хэрэглэдэг гэжээ. Энэ судалгаа нь охид залуус согтуу, мансуурсан үедээ жолоодлогогүй болж, эрсдэлтэй бэлгийн харилцаанд ороход бэлэн байдгийг дахин нотоллоо.

Ангилал: Хачин мэдээлэл | Үзсэн: 3782 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 0
Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Баасан, 2024-05-10, 08:52
Welcome Зочин