Нүүр хуудас » 2010 » 3-р сар » 23 » "Киви"-г идэх амаргүй...
14:59
"Киви"-г идэх амаргүй...

Залуусын зүрх сэтгэлийг хөвсөлзүүлдэг "Киви"  хамтлагийн ертөнцөөр багахан ч гэсэн аялуулъя. "Хамгийн дээд зэрэглэлийн тансаг, идэхэд хүртэл амаргүй" гэсэн утгаар нь амтат жимсээр хамтлагаа нэрлэжээ. Тэднийг "Виагра" хамтлагийг даган дуурайдаг гэж ярьдаг. Хувцаслалт дуунуудаас нь эхлээд ортой байж болох юм.

Хэвлэлийн эрх чөлөө ч Б.Ангирмаагийн гарт
"Киви" хамтлагийг  Б.Ангирмаагүйгээр төсөөлөөд ч хэрэггүй биз. Тэрбээр Номуунаа, Ука, Аагий гурвыг "командалдаг" ганц хүн нь. Хаана ч явсан хамтлагийнхныгаа юу хэлэх яах ёстойг заагаад өгчихнө дөө. Хэрвээ хэвлэлийнхэн " Киви" -гийнхнээс ярилцлага авахыг хүсвэл Б.Ангирмаагийн хатуу шүүлтүүрээр заавал орох шаардлагатай.

"Ямар асуулт байна, энэ болохгүй, тэр нь болно" гээд л хасаж, танаж өгнө. Саяхны нэг хэвлэлийн хурлын үеэр Б.Ангирмаа "Укаг шилээ аваач хэмээн зандрангүй хэлээд авна лээ. Инээмсэглэж байснаа байдалд орсон Ука нүүр нь улайгаад л шилээ авч орхисон шүү.

Ука цэвэр халх
"Киви" хамтлагийн ахлагч П.Уламбаяр шаргал үс, европ төрхөөрөө Монголын рок попын ертөнцөд хэдийн танигдсан Түүнийг зарим нь эрлийз хэмээн шивэр авир ярилцдаг ч тэрбээр цэвэр халх гэдгээ хаана ч явсан зарладаг. Ука багаасаа урлагийн хүн болно гэдгээ мэдэж байсан гэсэн. Гэрийнхээ шал угаадаг модыг бариад л дуулж, бүжиглэдэг хөдөлгөөнтэй хүүхэд байжээ.

Тэгээд анх бааранд бүжигчнээр ажиллаж, дараа "Дашка”-гийн дуулаачийн ангид элссэнээр Б.Ангирмаа багшийнхаа нүдэнд өртсөн гэдэг. Тэрбээр одоогоор "Ойрын таван жилдээ жирэмслэхгүй” гэсэн амлалтыг продюссертээ өгөн уран бүтээлч болох мөрөөдлөө биелүүлж явна.

Аагийтай "Нэг жил жирэмслэхгүй байх” гэрээ хийжээ
"Киви” хамтлагийн отгон гишүүн П.Алтанцэцэгийг гадаадад суралцах урилгаасаа татгалзан урлагийн мөр хөөсөн гэдэг. Энхзол, Солонго, Халиунаа нарын дараа "Киви” хамтлагт ороход тийм амар байсангүй.

Алдартай продюсер маань түүнд мөн л "Гэр бүлийн асуудлаа хойш тавих” гэсэн шаардлага тавьжээ. Гэхдээ яагаад ч юм бэ Аагийтай нэг жил хүүхэдтэй болохгүй байх гэсэн гэрээ хийсэн байх юм. Аагий маань айлын отгон охин мөн багаасаа л дуулж, бүжиглэдэг сэргэлэн нэгэн байжээ. Тэрбээр "Киви” хамтлагт  орохоосоо өмнө нүүрэндээ ямар ч будаг хүргэдэггүй байсан гэсэн.

Номуунаад өндөр залуу таалагддаг
Ц.Номуунаагийн хувьд угаасаа л урлагийн гэр бүлээс гаралтай. Түүний өвөө нь урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ухнаа. "Киви" хамтлагийн анхны тоглолтыг өвөө нь үзээд сэтгэл хангалуун буцжээ. Уг нь Номуунаа тайзан дээрх бүжгийн хөдөлгөөн, хайрын нялуун үгтэй дуунууд гээд л өвөөгөө дургүйцэх болов уу гэж бодож байсан ч баяртай байгааг нь хараад жаахан гайхаж байсан гэдэг.

Тэрбээр одоогоор найз залуугүй, болох гэж яарахгүй байгаа гэсэн. Түүнд ухаантай, цэвэрхэн, бас өөрөөс нь өндөр залуу таалагддаг гэнэ. Номуунаа мөн "Ойрын таван жилд хүүхэд төрүүлэхгүй" хэмээн хамтлагтаа хүчин зүтгэж явна.


Б.Батсайхан 


Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 1180 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 0
Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Бямба, 2024-05-11, 23:27
Welcome Зочин