Нүүр хуудас » 2010 » 4-р сар » 1 » Тэмүүн, Билгүүн, Дөлгөөн гурав цэргийн албанд мордоно
22:47
Тэмүүн, Билгүүн, Дөлгөөн гурав цэргийн албанд мордоно

Ахлах ангийн сурагчдын хайр сэтгэл, амьдралыг үзэх үзэл, аливаа бэрхшээлд хандах хандлага, хот хөдөөгийн ялгаа гээд олон зүйлсээр дамжуулж өнөөгийн нийгэм дэх хүүхдүүдийн үзэл бодол, байр суурийг үнэн бодитоор өгүүлж чадсан Хэцүү анги нэртэй цуврал дэлгэцнээ гарсан даруйдаа үзэгчдийг байлдан дагуулсан билээ. Хэдийгээр цуврал 60 ангитай ч хот орон, хөдөө гадаа гүй шимтэн үзэж байсан үзэгчдийн хувьд үргэлжлэл нэхсээр байсан юм. Уран бүтээлчид ч үзэгчдийнхээ хүслийг гүйцэлдүүлэн, Тэмүүн Билгүүн Дөлгөөн гурвын шинэ адал явдлыг тун удахгүй дэлгэцэнд гаргахаар шаргуу ажиллаж байна. Энэ удаадгийн шинэ адал явдал элит сурагчид маань Хурц захирагчийн салаанд цэргийн алба хаахаар очсоноор эхлэх аж. Цэрэг эрсийн сонирхолтой амьдралаар хийсэн Оросын телевизийн олон ангит кинонууд олны таашаалд ихээхэн нийцдэг. Тэгвэл бид тун удахгүй тийм жанраар хийсэн өөрийн орны шинэ уран бүтээлтэй болох нь байна шүү.

Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 1510 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 0
Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Баасан, 2024-05-10, 07:52
Welcome Зочин