Нүүр хуудас » 2010 » 4-р сар » 2 » Д.Болормаа, Т.Ариунаа нар Итали дарсны vдэшлэг дээр
15:46
Д.Болормаа, Т.Ариунаа нар Итали дарсны vдэшлэг дээр
Итали дарсны vдэшлэгт цєєнгvй нэр алдартнууд ирсэн байсны дунд дуучин Т.Ариунаа, топ модель Д.Болормаа нар олны анхаарлын тєвд байлаа. Бvгд суудлаа эзэлцгээж, vдэшлэг бараг эхэлж байхад тэд хамтдаа танхимд орж ирцгээсэн нь тэнд байсан хvмvvсийн харааг булааж байв. Дуучин Т.Ариунаа номин цэнхэр єнгєтэй vндэсний хэв шинж бvхий богино загварын ханцуйгvй даашинзаар энэ vдэш гоёсон байв. Харин топ модель Д. Болормаагийн энэ vдшийн сонголт сонгодог LBD /жижиг хар даашинз/ байсан юм. Жижиг хар даашинзаа дунд зэргийн тvрийтэй илгэн хар гуталтай хослуулсан топ модель бvсгvй урьдынхаараа сайхан харагдаж байлаа.
Нэг мєрєн дээгvvрээ хар, саарал єнгє хосолсон vслэг нємрєг тохсон нь энгийн загвартай сонгодог LBD-ийг нь чимж харагдуулж байв. Vдэшлэгийн турш Азийн топ модель Д.Болормаа, дуучин Т.Ариунаа хоёр хоорондоо тун дотно харилцаатай байсан. Хамтдаа итали дарс шимэн ууж байсан тэднийг тэнд цугласан бvсгvйчvvд дотны найзууд бололтой гэж таамаглацгааж байлаа.

Vдэшлэгт очсон зочдын дундаас "Ivy” ресторанд хосоороо оройн зоог барих эрхийг хоёр хvн сугалаагаар хожсон бєгєєд топ модельд аз таарсан юм.



Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 2521 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 0
Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Баасан, 2024-05-10, 19:24
Welcome Зочин