Нүүр хуудас » 2010 » 4-р сар » 4 » Хаврын синдром ( өгүүллэг )
19:09
Хаврын синдром ( өгүүллэг )
Хавар цагийн урин дулаан наашилж байсан ч нэг л олигтой дулаарч єгєхгvй л байлаа. Дєрєвдvгээр сарын дунд хvртэл цас хайлахгvй хаа нэг байшингийн буланд хайлсан цас эргэн хєлдєж мєстєж байсан ч гэнэт хэдхэн хоногийн дотор хайлж дуусаад зуны халуун гэнэт шатаж, хавар vзэлгvй зунтай залгачих шиг болов. Хичээл ном ч хаагдах дєхєж байсныг хэлэх vv бидний толгойд юун бодол эргэлдэх нь хэнд ч ойлгомжтой биз ээ.

Ленка, Машка нарын идэвхтэнгvvд л лекц, семинарынхаа хичээлд таслалтгvй суухыг эрмэлзэж байсан бол бусад нь хэнэггvй царай гарган гараараа даллаад "Яаж ийж байгаад нэг юм болгочихно доо" гэсэн бодолтой явав.

Бидний хэдэн хєгжилтэй, эвтэй оюутнуудтай vе vе усан оргилуурын дэргэд шар айрганд халамцсан байхтай таарах нь элбэг. Нvvр царай, бас гар маань борлосон учир бусад "их мэдэх" цонхигор царайт оюутнуудаас ялгахад тун хялбар байлаа. Чухамдаа тэр мартагдашгvй тавдугаар сарын пvрэв гаригийн єдєр тєрєлх их сургуулийнхаа хананы дэргэд єнгєрvvлсэн ємнєх гурван долоо хоногоос огт

ялгагдах юмгvй жирийн л єдєр байсан юм.

Бид усан оргилуур дээр сууж, хажуудаа хайрцаг шар айраг тавиад нарны халуун илчинд нуруугаа хайр найргvй шаран хәзер тоглож суулаа. Серега, Димка, Танюха бид хэд тоглож байхад Катя бvгдийнх нь хєзрийг нууцаар харчихаад хэнд нь ч хэлж єгєхгvй байгаа мэт дvр vзvvлэвч бид ч тvvний нууцхан нvдээ ирмэхийг нь анзаараагvй мэт тоглоомондоо халуурцгааж байв.

Би илт давуу хожиж байсан тул манай охид галзуурах мэт болж байв.
-Vгvй ээ, илт булхайцаж байна. Юун дээр гэдгийг нь би мэдэхгvй ч илэрхий булхай байна. Цаг vргэлж чи хожоод байна гэж байхгvй шvv дээ хэмээн Таня унтууцан дуу алдав.
-Тошкад хэн ч хєзєр єгєхгvй байгаад л бvх учир байна, хэмээн Дима єєрийн хєзрийг анхааралтай ажиглангаа хэлэв.

Тэгтэл би ч мєчєєгєє єгєлгvй:
-Юу гэнэ ээ? Чи яаж мэдээд байгаа юм? Миний хєзрийг нэвт хараад байгаа юм уу гэлээ.
-Царайнаас чинь харахад мэдэгдэж байна. Духан дээр чинь "Надад хэн ч хєзєр єгєхгvй байна" гэж бичээстэй байна шvv дээ.
-Миний духан дээр тийм юм бичээстэй байгаа бол чинийх дээр юу байгаа нь сонин байна? Одоог хvртэл зандангаараа байгаа л гэж байж таараа.

-Vгvй дээ, гэж Димка инээмсэглээд, Миний духан дээр бол єчигдєр эгч, дvv хоёр бvсгvйтэй мартагдашгvй сайхан шєнє єнгєрvvлсэн гэж бичээстэй байгаа даа гэв.
-Юу? гэж бид бvгд зэрэг дуу алдав.
-Алив тэгээд, Дон Жуан минь яриад байгаарай хэмээн Танюха сониучирхав.
-Юуг нь ярихав дээ. Диско клубт нэгэнтэй нь танилцлаа. Тэгтэл намайг гэртээ хамт очъё. Эцэг, эх нь байхгvй гэж єєрєє хэлдэг юм байна. Тэгээд яахав, би очиж л таараа.

Эцэг, эх нь ч vнэндээ байхгvй л байсан л даа. Гэхдээ эгч нь байсан. Нэг vгээр хэлбэл ярьж хэлцээд л, ууж идээд л ийм юм болчихлоо..
-Vгvй ер... гэхээс єєрийг би хэлж чадсангvй. Би секс хийгээгvй бараг гурван долоо хонож байв. Хамгийн сvvлд би шал согтуу дотуур байрны охидууд руу яваад орчихсон байж билээ.

Таван хором хэртэй бид нам гvм болон ганцхан хєзєр дарах дуун сонсогдож байв. Димкагийн нvглээ наминчилсан нь бvгдэд нєлєєлсєн нь илт байлаа. Охидууд юу бодож байсныг би мэдэхгvй ч би л хувьдаа тvvнд атаархаж байв. Нам гvм байдлыг єнєє л Танька эвдэв. Хєхєвчєє тун ажил хэрэгч байдлаар засаад /хvйсээ гаргасан хувцас, бас олны дунд биеэ шарах нь хэвийн vзэгдэл болоод байсан юм/ тэрээр тун албархуу гэгч нь:

-За, тэгэхээр Димкагийн хувьд ойлгомжтой. Тэгвэл та хэд хэнтэй хамгийн сvvлд энгэр зєрvvлснээ дэлгээд байгаарай гэв.
Серега сайн ойлгоогvй бололтой тvvн рvv том хараад:
-Шууд л тэгээд илтгэчих хэрэг vv? гэв.
-Тэгээд юу гэж? Бид ямар жаахан охидууд юм уу? Алив, яриад бай. Бидэнд маш сонирхолтой байна гэв. /Манай энэ бvсгvй ч бусдыг ятгахдаа ч гарамгай л даа/.

-За байз. Уржигдар дотуур байрны нэг охинтой...
-Би тvvнийг таних уу?
-Vгvй л байх. Биологийн факультетынх.
-Ойлгомжтой. Одоо чи, Тош.
-Яагаад би гэж? Эхлээд Катя яриадах. Чи ч бас дуугvй битгий суугаад бай гэж би самбаа гаргаж тун авхаалжтай мултрах шиг болов.
-Хамгийн сvvлд хэзээ байсныг би санахгvй байна гэж Катя надаас дутуугvй самбаа гаргаж байна.

-Итгэсэн юм шиг л байя.
-Vнэн хэлж байна гэм. Би тийм зvйл болсон эсэхийг ч мэдэхгvй байна. Болсон бол хэнтэй гэдгийг нь санахгvй юм. Тэгэхэд айхтар уусан байсан.
-Vгvй ер дєє. Тийм юм гэж байдаг аа?
-Байсан юм аа. Єлєн байсан юм. Тэгээд л чадлаа мэдэхгvй хэтрvvлчихгvй юу. Харин Таня, чи яагаад чимээгvй байгаа юм бэ?
-Би саяхан даваа гаригт нэг vдэшлэгэн дээр танилтайгаа. Тэгээд л боллоо? Эсвэл бvр нэг бvрчлэн яриулах гээд байгаа юм уу?

-За vгvй дээ, хонгор минь. Бидэнд Димкагийн яриа хангалттай. /Энэ бvхэн яаж болсныг сонсохыг хvсч байна гэж би яаж хэлэх билээ дээ? Тэдэнд юу хvсч байгаагаа харуулах л юм бол шууд л толгой дээр гарчихдаг улсууд/
Танька бага зэрэг урвайсан нь мэдэгдэж байв. Тэрээр єєр хариу хэлнэ гэж бодож байсан бололтой.

-За яахав. Тэгвэл одоо чи ярь л даа.
-Зиак, долоо хоногийн ємнє гэх vv дээ?
-Долоо хоногийн ємнє єє? Сонин юм. Тэр vед бид дотуур байранд тєрсєн єдєр тэмдэглээд Лехагийн єрєєнд эвтэй нь аргагvй унтсан шvv дээ. Хэн нэг нь "хєдлєхийг" би л лав сонсоогvй дээ гэж Таня хємсгєє зангидаж, нvvрээ vрчийлгэв.
-За, тэгвэл тэрний урьд єдєр, эсвэл маргааш нь л юм байгаа биз. Ямар ялгаа байна аа?
-Хэ хэ. Димон, чиний зєв байж гэж тэр инээмсэглээд, мэдээж чухал биш, битгий уурла даа, Тошка. Би албаар тэгээгvй шvv дээ.

Vvгээр энэ сэдэв дууссан боловч нэг л таагvй уур амьсгал тогтсон хэвээр байлаа. Тэд бvгд энэ явдлыг бодож олсон, тэдний алинд нь ч дээрх явдал тохиолдоогvй гэдгийг би єєрєє єєртєє мянга дахин давтсан ч нэг л сэтгэл тайвширч єгєхгvй байв. Би бол дажгvй царайлаг эр хvн. Эрч хvч нь ид буцалж яваа, нvдэнд дулаахан, бадриун биетэй гэх мэтээр сайн тал зєндєє бий. Тэгээд юу гэж?

Миний урам хугарч, хєзрєє ч анхаарахаа болин тєдєлгvй юу ч vгvй хожигдов. Шар айраг ч дуусах дєхєж хvмvvс ч бага багаар харихаар завдаж эхлэв. Эхлээд юу болсон юм бvv мэт Танька интернэтийнхээ найзтай уулзана гээд нисэх мэт алга болов.

Дараа нь Дима, Серега нар элдэв шалтаг хэлэлгvй явах боллоо гээд л салах ёс гvйцэтгэв. Эцэст нь Катя бид хоёр л vлдлээ.
-Чи ч бас хаа нэг тийш яарч байна уу? гэж би тvvнээс нэлээд уцаарлангуй асуув.
-Vгvй дээ. Дашрамд хэлэхэд чи бусдад гомдсон сэтгэлээ надад бvv гарга.
-Уучлаарай. Яагаад ч юм бидний сексийн тухай илэн далангvй яриаг би дэндvv ойр хvлээгээд авчихаж.
-Зvгээр. Харин чамд мєнгє байна уу? Надад жаахан юм байна, шар айраг дуусчихаж. Хоёулаа энд vргэлжлvvлэн сууя гэвэл нэмэх хэрэгтэй.
Би халаасаа уудалж хэдэн vрчгэр аравтын дэвсгэрт гаргаж ирэв.

-Шар айрганд хvрэлцэх бололтой.
-Сонсооч, шар айраг юу ч болохгvй юм. Хоёул архи авах уу?
Vнэндээ гэхэд надад хvндхэн даваа байлаа. Катька овоо л даадаг охин. Гэхдээ олон шуугисан газар уух, хоёулхнаа нанчид хvртэнэ гэдэг ялгаатай зvйл. Гэсэн ч би тvvний саналыг дэмжлээ.

Шалавхан архи авчраад бид ахиад л усан оргилуур дээр гарч суулаа. Чалчих дур хvрсэнгvй тул бид хувцсаа тайлж тоглохоос илvv сонирхолтой зvйл сэдэж чадсангvй. Тоглоомыг хурдан дуусгахгvйн тулд хожсон нь нэг хувцсаа буцааж ємсєх эрхтэй гэж тохирлоо. Ийм маягаар бид лонх архиныхаа гуравны нэгийг далд оруулсан байлаа.

Тэгтэл нэг мэдсэн бараг нvцгэрсэн Катя миний євєр дээр гарчихсан уруул нь миний уруулд шvргэх шахам ирсэн байв. Цаашид юу єрнєснийг тэр бvр санахгvй байгаа ч ямар ч байсан єглєє нь толгой хагарах шахам євдєж байсан ч ойрд гаргаагvй "цангаагаа" тайлсандаа баяртай сэрсэн юм.

Дараа нь ангируугаа орохдоо би хамгийн тvрvvн Катяг харцаараа хайж олохдоо тvvний зовсон харцыг хараад єчигдєр юу болсныг зєвхєн би ганцаараа санахгvй байгаа юм биш гэдгийг ойлгов. Гай болоход бидний мєргєлдсєн харц манай ангийн бvхнийг мэдэгчийн хараанаас мултарсангvй бололтой.

-Зиак. Миний бодсон зvйл болж ээ дээ гэж тэр асуув.
-Чи юу яриад байна аа? гэж би юу ч ойлгоогvй мэт асуув.
-Бvх зvйл ойлгомжтой. Ганц бие хоёр хvн учирчээ дээ, янз нь? Би бvгдийг ойлгож байна. Гэвч нvдэн дээр чинь "Бид єчигдєр унтчихсаан" гэсэн бичиг байхад vvнийгээ нуух гэж оролдоод юvхэв дээ.

Би єєрийн эрхгvй цамц руугаа харлаа. Тэнд мэдээж ямар ч ул мєр vлдээгvй байв.
-Таня, энэ чиний хэрэг биш.
-Тэгвэл миний зєв байж гэж тэр баяртайгаар инээмсэглээд биднийг нэвт мэдэж байна гэх шиг их л додигор гарч одов.
Жаахан ч гэсэн санаа амарч би санаа алдлаа. Тэртээ тэргvй тэр хэнийг ч эвгvй байдалд оруулдаг, харин ч би амархан салсан хэрэг болов.
Би Катяд дєхєж очоод бага зэрэг тvгдрэн байж асуув.

-Чамайг харамсаагvй гэж найдаж байна?
-Vгvй ээ, харин чи?
-Би ч гэсэн. Надад таалагдсан.
-Надад ч гэсэн.
-Тэгвэл ахиад оролдоод vзэх vv? /миний хаанаас ийм бvдvvлэг зан гардаг юм бол оо?/
-Би дургvйцэхгvй ээ. Гэхдээ Таняд бvгдийг ярихгvй бол тэр бvгдийг мэдэхээс нааш намайг амьд хариулахгvй дээ.
-Ярьж л байхгvй юу. Надад хамаа байхгvй. Би бол сайхан сэтгэлтэй хvн.
-За яахав, гээд Катя уруул дээр минь зєєлхєн vнсэв.

Бид энэ удаад эрvvл байхдаа энгэр зєрvvллээ. Дараа нь ахиад, бас ахиад олон дахин. Шалгалт эхлэхэд Катягийн эцэг, эх нь зусландаа гарсан тул бид тэднийд байдаг болов. Тvvнд ухаангvй дурласан гэж би хэлж чадахгvй ч надад vнэхээр сайхан байлаа. Надад ая тухтай байсан. Чухам ийм л ая тух надад vгvйлэгдэж байсан юм. Сэтгэл санааны байдал тайван, бас Катягийн шаргуу байдлын ачаар би шалгалтаа ч амжилттай єгч дуусаад тvvнийг бvх л зунжингаа тэврэхээр тэмvvлэв.

Ийм байдлаар би бvхэл зунжин хорвоог умартан эр биеэ жаргуулсан агаад хичээлийн жил эхлэхэд л сэрсэн билээ.




Ангилал: Хачин мэдээлэл | Үзсэн: 2295 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 0
Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Баасан, 2024-05-10, 16:04
Welcome Зочин