Нүүр хуудас » 2010 » 4-р сар » 9 » Монголын телевизүүдийн одууд циркчид болно
15:20
Монголын телевизүүдийн одууд циркчид болно

ТВ-8 телевизээс телевизийн уран бүтээлчид хийгээд спорт, урлагийн алдартнууд дунд Мөрөөдлийн цирк нэртэй сүпер шоу нэвтрүүлэг зохион байгуулж байгаа гэнэ шүү. Эр зориг, хурд хүч, авхаалж самбаа, эв дүй шаардсан энэхүү сонирхолтой, хөгжөөнт, цэнгээнт шоу тун удахгүй тодруулбал энэ сарын 10наас цацагдаж эхлэх юм байна. Мөрөөдлийн цирк шоунд олны хайр хүндэтгэлийг хүлээсэн алдартнуудаас бүрдсэн нийт есөн залуу хоёр сарын турш өрсөлдөх аж.  Бидэнд ирсэн мэдээллээр 25-р суваг телевизийн хөтлөгч Тэнгис, С1 телевизийн хөтлөгч Бархас, UBS телевизийн хөтлөгч Гантулга нар циркчин болохоор шийдсэн гэнэ шүү.
Нэвтрүүлгийн оролцогчид
Жигит (морин дээрх эр зориг шаардсан үзүүлбэр)
Акробат (хүний тэвчээр зоригийг сорих үзүүлбэр)
Цагариг (биеийн бүх хэсгээр цагариг эргүүлэх үзүүлбэр)
Трапез (агаарын зүрх түгшээсэн уран нугаралтын үзүүлбэр)
Агаарын (даавуун олстой үзүүлбэр)
Нохой сургах үзүүлбэр
Алиалагч (үзэгчдийг баясгах үзүүлбэр)
Жонглёр (гал, хутга зэрэг амь эрсэдсэн үзүүлбэрүүд)
Дээс (хүний хурд, овсгой самбааг сорих үзүүлбэр)
Хүчний үзүүлбэр зэрэг олон сонирхолтой даалгаваруудыг биелүүлэнэ гэсэн шүү.



Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 798 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 0
Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Баасан, 2024-05-10, 05:40
Welcome Зочин