Нүүр хуудас » 2010 » 4-р сар » 15 » Өлсгөлөн зарлагсдыг хүчээр тарааж эмнэлэгт хэвтүүллээ
16:20
Өлсгөлөн зарлагсдыг хүчээр тарааж эмнэлэгт хэвтүүллээ

Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлаж байсан хэсэг хүнийг цагдаа нар хүчээр тарааж гэрийг хурааж авлаа. Цагдаа нар өлсгөлөн зарлан эрүүл мэнд нь доройтоод байсан хүмүүсийг эмнэлэгүүдэд яг одоо байршуулаад байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Лхагва гаригийн 22.00 -23.00 цагийн орчимд цагдаа нар талбай орчмыг хамгаалалтандаа авч хэнийг ч оруулахгүй, гарахгүй байснаар энэхүү ажиллагааг хийсэн юм. Бид энэхүү өлсгөлөнг зарлаж байсан зохион байгуулагчдын нэгнийх нь ар гэрийн хүнтэй холбогдон энэ талаар тодрууллаа.

Тэрбээр ярихдаа "өлсгөлөн зарлагсдын гэр дотор цагдаа нар орж ирээд захирамж уншаад хэнийг ч гаргахгүй, оруулахгүй байж байгаад нэг нэгээр нь дамжлаад хүчээр машинд суулгаж, гэрийг хураагаад ачаад явсан. Өлсгөлөн зарлаж байсан нийт 34 хүнийг одоо эмнэлэгүүдэд тараагаад хэвтүүлээд байгаа. Өлсөгч нарт ямар ч эсэргүүцэх боломж байгаагүй. 300, 400 цагдааг яаж ч эсэргүүцэх билээ. Тэмцлээ одоо эмнэлэгт үргэлжлүүлж байна. Өөрөөр хэлбэл ямар ч эм тариа хийлгэхийг зөвшөөрөхгүй байгаа. Одоогоор өлсгөлөнг зохион байгуулагчдын нэг болох Г.Уянга, Ганбаатар нар Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтүүлээд байгаа. Энэ мэт III эмнэлэгт 14, Нэгдүгээр эмнэлэгт 10 гэх мэт өлсгөлөн зарлаж байсан хүмүүсийг энэ тэнд тараагаад хэвтүүлсэн" гэлээ.

Ийнхүү талбай дээр өлсгөлөн зарлаж байсан хүмүүсийг цагдаа нар эрүүл мэндийн шалтгаанаар албадан эмчилгээнд оруулна хэмээн шөнийн цагаар хүч хэрэглэн тараагаад байна. Харин өлсөгч нар эмнэлэгт тэмцлээ үргэлжлүүлнэ гэлээ.


Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 1801 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 0
Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Баасан, 2024-05-10, 21:14
Welcome Зочин