Нүүр хуудас » 2010 » 4-р сар » 20 » Маргааш жагсаал хийнэ !
10:42
Маргааш жагсаал хийнэ !

Монголын үйлдвэрчний эвлэлээс төрийн албан хаагчдийн цалинг нэмэгдүүлэх шаардлага тавьж цуглаан хийхээр болжээ. Уг цуглааныг Монголын ажилтан албан хаагчдын ҮЭ-үүдийн холбооны дарга М.Алтанцэцэг, Монголын боловсрол шинжлэх ухааны ҮЭ-үүдийн холбооны дарга Д.Тунгалаг, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-үүдийн холбооны дарга Б.Мягмар нар зохион байгуулахаар болж байна.  
МҮЭ-ийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, цуглааны штабын дарга М.Ганаа хэлэхдээ " багш нарын цалинг аоёр гурван жилийн турш нэмээгүй. Монголын 800 мянган сурагчтай ажиллаж байгаа багш нарын цалинг нэмэхээс Засгийн газар татгалзаж байгаад дургүйцлээ илэрхийлж байна” гэлээ. Тэд боловсролд зарцуулж байгаа мөнгийг зарлага гэж харалгүй хөрөнгө оруулалт гэдэг талаас нь хандахыг зөвлөлөө.
Солонгосын вон монголын төгрөгтэй адил үнэтэй. Гэтэл Солонгост хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 750 мянган төгрөг байхад Монголд 108 мянган төгрөг байгаа нь шударга биш байна гэж үйлдвэрчний эвлэлийн холбооныхон үзэж байгаа гэнэ. Мөн цалин нэмсэнээс үүдэж инфляцийн төвшин нэмэгдэхгүй гэж үзэж байгаа аж.
Гурван талт хэлэлцээрээр төрийн албан хаагчийн цалинг Засгийн газар 20 хувь нэмэх боломжтой гэсэн бол Ажил олгогч эздийн холбоо 27 хувь, МҮЭ 2 дахин нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм байна. Ингэж өөр өөр зүйлийг хэлсээр зөвшилцөж чадаагүй тул  Ажил олгогч эздийн холбооноос дахин тал талаасаа 5-н хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулахаар санал илгээжээ.  
Үйлдвэрчний эвлэлийнхэн өнөөдөр үдээс хойш Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамтай хэлэлцээр хийх ёстой ч түүнээс үл хамаарч маргааш жагсаал хийхээр шийджээ.

Б.Энхмандах  
Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 1892 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 0
Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Пүрэв, 2024-05-09, 23:26
Welcome Зочин