Нүүр хуудас » 2010 » 4-р сар » 23 » “I Drink Savvy” уралдааны ялагчид тодорлоо (
14:57
“I Drink Savvy” уралдааны ялагчид тодорлоо (

By ulziikhutag, Mongolia
Date Submitted 14 March 2010


АПБ группээс Ази номхон далайн бүсэд зарласан "I Drink Savvy” уралдааны ялагчдыг www.drink-savvy.com вэб хуудсаараа дамжуулан зарлалаа. Өнгөрөгч оны 12 сард нээлтээ хийж байсан согтууруулах ундааны зохистой хэрэглээг сурталчилах зорилготой уг вэб хуудсыг Монгол улсад М-Си-Эс Азиа пасифик брюэри ХХК уламжлан сурталчилсан билээ.
"I Drink Savvy” уралдаан нь видео, аудио мөн гар зураг хэлбэрээр бүтээлүүдийг хүлээн авсан ба дээд шагнал нь хосоороо Авсралийн Сидней хотын үзэсгэлэнт Withsunday арлууд мөн Cairns-ын дурсгалт газруудаар аялах эрх болон 1000 Сингапур долларын эрхийн бичиг байсан.
Уралдаанд нийт 43 бүтээл ирсэнээс Монголоос хамгийн их буюу 13 бүтээл, Сингапураас 9, Энэтхэгээс 6, Малайз, Въетнамаас тус бүр 5, Шри Ланк, Шинэ Зеландаас тус бүр 1 бүтээл оролцжээ. Сингапурын оролцогч Tan Jun Hao-ын "A Drink Savvy Oath” бүтээл тэргүүн шагналыг авсан бол Монголын оролцогч Өлзийхутагийн бүтээл 2-р байранд шалгарч, Olympus E-P1 фото аппаратын эзнээр тодорлоо. Монголын авъяаслаг залуу Ж. Өлзийхутагийн бүтээл нь согтуугаар автомашин жолоодохын эсрэг сэдэвтэй, товч бөгөөд маш оновчтойгоор санаагаа гаргаж чадсан нь шүүгчдийн таашаалд ихэд нийцэж 2-р байранд оржээ.

3-р байранд Сингапурын оролцогчийн бүтээл шалгаран Sony VAIO өврийн компьютерийн эзнээр тодорсон бол 2 тусгай шагналын эздээр Малайз, мөн Сингапурын бүтээл шалгарч Samsung i2View dual-LCD зургийн аппаратын эзэн болжээ. Хамгийн олон үзэгчдийн саналыг авсан бүтээлээр 1000 гаруй санал авсан Сингапурын оролцогчийн бүтээл шалгарч Apple IPOD TOUCH 32G-ын эзнээр тус тус тодорлоо.
Уг сайтыг Монгол улсад уламжлан сурталчилж буй М-Си-Эс Азиа пасифик брюэри ХХК-ийн гүйцэтгэх захирал Лэстэр Тан ярихдаа:  "Согтууруулах ундааны зөв зохистой хэрэглээ гэдэг нь манай компанийн ажилтан бүрийн хүлээсэн үүрэг төдийгүй компанийн соёлын нэг хэсэг нь юм. Бид зохистой хэрэглээний ач холбогдлыг нийгэмд таниулж сурталчилахыг зорьж ажилладаг. Монголчууд согтууруулах ундааны зөв зохистой хэрэглээний талаар өргөн дэлгэр ойлголттой, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхийн хор хөнөөлийг ойлгож дэмждэгт би туйлын их сэтгэл хангалуун байна. Энэ нь уг вэб хуудсаас зарласан уралдаанд Азийн орнуудаас Монголоос хамгийн их бүтээл ирүүлснээс бэлхнээ харагдаж байна. Хамт олныхоо өмнөөс уралдааны 2-р байранд шалгарсан Ж. Өлзийхутагт болон бүтээлээ ирүүлсэн бүх оролцогчдод, өөрийн таалагдсан бүтээлд цаг заваа гарган саналаа өгсөн хүмүүст талархлаа илэрхийлье. Бид цаашид ч зохистой хэрэглээг сурталчилах үйлсээ үргэлжлүүлэх болно” гэлээ. Согтууруулах ундааны зохистой хэрэглээг сурталчлах үйлсийг бид цаашид олон хэлбэрээр Монголд төдийгүй Ази номхон далайн бүсдээ хэрэгжүүлэх ба та ялагчдын болон бусад бүтээлүүдийг www.drink-savvy.com вэб хуудсаас үзээрэй.




dont drink and drive all

Ангилал: Саак видёонууд | Үзсэн: 916 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 0
Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Баасан, 2024-05-10, 09:50
Welcome Зочин