Нүүр хуудас » 2010 » 4-р сар » 24 » Сюзан Бойл, Снүүп Догг нар хамтран дуулна
16:36
Сюзан Бойл, Снүүп Догг нар хамтран дуулна

"Авьяаслаг британичууд” шоунд оролцож, дэлхийн хэмжээний од болон хувирсан Сюзан Бойл болон үргэлж асуудалд өртөж, шар хэвлэлийн бай болсоор ирсэн реппер Снүүп Догг нар хамтран дуулахаар болжээ.Хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсгийн хэрэгт холбогдож, Хейтроу нисэх онгоцны буудалд танхайрсан учир Их Британийн шоу бизнесийн салбараас хөөгдсөн Снүүп Догг Шотландын авьяаслаг дуучин Сюзан Бойлтой хамтран дуулах солиотой гэмээр санааныхаа талаар "Сюзан бол гайхалтай уран бүтээлч. Би түүнтэй хамт студид дуулахыг хүсч байна. Яагаад болохгүй гэж? Бид сэтгэл зүрхээ нэгтгэж, юуны тухай дуулахаа бодож олох болно” хэмээн ярьжээ. Түүнчлэн Снүүп Догг Америкийн хамгийн олон үзэгчтэй телевизийн шоу болох "Америкийн шүтээн”-ий шүүгчийн суудалд санаархаж байгаа гэнэ. Энэ удаагийн шоуг өндөрлөөд Саймон Коэлл "Америкийн шүтээн”-ийг орхино гэдгээ мэдэгдсэн болохоор Снүүп Догг түүнийг орлохыг хүсч байгаа ажээ.

Танхай реппер энэ тухайгаа "Би өөрийгөө яг таарна гэж бодож байна. Би хөгжмийн динамикийг маш сайн ойлгодог. Одууд нэрд гарахаасаа өмнө ямар байдгийг сайн мэднэ” гэжээ.
Ангилал: Хачин мэдээлэл | Үзсэн: 1333 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 0
Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Баасан, 2024-05-10, 11:14
Welcome Зочин