Нүүр хуудас » 2010 » 5-р сар » 22 » Rihanna : Chris Brown бид хоёр дурлах тусмаа аймаар болж байлаа
11:32
Rihanna : Chris Brown бид хоёр дурлах тусмаа аймаар болж байлаа
Өөрийн гэсэн өвөрмөц төрхтэй авьяаслаг Рианнаг танихгүй хүн ховор. Алдарт дуучин хэдэн жилийн өмнө Азийн жижигхэн арлын охин байсан. Мaриан Керигийн "Hero”-д оролцож, мисс шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан түүнийг Ева Рошер, Жей Зи нар авьяаслаг охин хэмээн Нью-Йоркод авчирснаар түүний урлагийн амьдрал эхэлжээ. Түүний дуулсан дуу болгон нь хүмүүсийн сэтгэлд хоногшсон юм. Нэгэн сонинд өгсөн түүний сонирхолтой ярилцлагыг сийрүүллээ.
-Энэ жил Таны хувьд их сайхан өнгөрөх шиг боллоо?
-Би их азтай жаргалтай байна. Хийж чадсан зүйлдээ сэтгэл хангалуун, ихийг бүтээсэн мэт санагдаж байгаа.
-Таны хувьд ийм содон жилийн хамгийн өвөрмөц зүйл нь юу байв?
-"Umbrella”-г энэ арван бүтээлийн хамгийн шилдэг дуу гэсэн нь юм болов уу. Гэхдээ энэ шагналыг авахаас гадна У.Хьюстентэй нэг тайзнаа гарна гэдэг миний хувьд маш том аз завшаан.
-Сүүлийн хэдэн жилийн чинь амжилт Таны мөрөөдөж байсан зүйл үү?
-Тэгэлгүй яах вэ. Би үргэлж дуучин, урлагийн хүн болохыг мөрөөддөг байсан. Тэгэхээр өнөөдөр мөрөөдлөө биелүүллээ.
-Таны мөрөөдөл төсөөлж байсан шиг чинь байна уу?
-Би бүр хол "Барбадос”-т байсан учраас юу мөрөөдөж, төсөөлөхөө сайн мэдэхгүй байсан. Миний мэдэж байсан ганц зүйл бол би дуулах дуртай.

Энэ ярилцлагаас хойш тэрбээр "Umbrella”-ынхаа амжилтыг давтаж чадаагүй ч олны анхаарлын төвд байсан. Түүний уран бүтээл бус хувийн амьдрал нь хүмүүсийн сонирхлыг илүүтэй татаж байв. Өнгөрсөн жил дуучин бүсгүй тухай яриагүй телевиз, сонин, сэтгүүл, радио ховор байсан. 2009 оны хоёрдугаар сарын MSG-нээс болж тэрбээр өөрийн найз залуу Крис Браунтай маргалдснаас том дуулиан дэгдсэн. Тэрбээр ярилцлагадаа "Би уг нь аав шигээ хүнтэй хэзээ ч болзохгүй гэж бодож байсан. Хэзээ ч шүү. Гэтэл...”
Түүний аав нь бага байхад нь ээжийг нь нэлээн зоддог байсан төдийгүй хамрыг нь хүртэл хугалж байсан удаатай аж. Алдарт дуучин маань найз залуугаасаа салах зорилготой ч аяга шаазангаа хагалахаас өөр зүйл хийж чадаагүй байна. Тэрбээр Крис Браунтай байсан үеийн харилцаагаа "Хамгийн аймаар байсан. Бид бие биедээ дурлах тусам аюултай болсон” Крис Браун түүнийг зодсон шөнө хоёулаа эрүүл, аз жаргалтай байсан хэмээн ярьжээ. Крисийн хуучин найз охиноос ирсэн мессежийн тухай худлаа ярьсанд Рианна уурласнаас бүх зүйл эхэлсэн байна. Түүнийг Крис машин дотроо хэд хэдэн удаа цохиж, хазсан гэж мэдэгджээ. Мөн Крис Браун түүнийг багалзуурдсан гэдгийг ч хэлсэн.
"Би энэ бүхэн хэзээ дуусах бол гэхээс өөр зүйл бодож чадахгүй байсан. Би тэр үед дараа нь юу болохыг төсөөлж ч чадаагүй. Тэрбээр ухаан мэдрэлээ алдсан нь ойлгомжтой, түүн рүү харахад юунд ч харамсах зүйлгүй болсон хүн юм шиг харагдаж байсан. Гэхдээ түүнд харамсах зүйл их шүү дээ. Түүний нүд нь надад хайртай гэж хэлж байсан нүд нь биш байсан. Би түүнийг хөлөөрөө түлхэхээс өөр зүйл хийгээгүй. Зүгээр л энэ бүхнийг зогсоохыг хүссэн” хэмээн Рианна ярьжээ. Крис Браун түүнийг ална хэмээн сүрдүүлснийг ч хэлсэн.
Энэ аймшигт явдал Рианнагийн амьдралд ул мөр үлдээсэн ч тэр бүхнийг ардаа орхиж чадсан. Шинэ "Rated Heart” цомог гаргасан тэрбээр шинэ найз залуутай болсон. Хэдийгээр Крисийг уучилсан ч одоохондоо найзууд болж чадахгүй гэж хэлсэн энэ бүсгүй шинэ амьдралдаа хөл тавьсан юм. Хэзээ ч шантрахыг мэдэхгүй тэрбээр хэцүү байдлыг хүн бүхний нүдэн дээр зоригтойгоор давсан билээ.


Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 1672 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 0
Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Бямба, 2024-05-11, 16:40
Welcome Зочин