Нүүр хуудас » 2010 » 5-р сар » 28 » Асашёорюүг цагдаа нар байцаажээ
13:10
Асашёорюүг цагдаа нар байцаажээ
Эзэн хааны цомыг 25 дахь удаагаа хүртээд зодог тайлсан их аварга Асашёорюүгоос саяхан Японы нийслэлийн цагдаагийн газар байцаалт авчээ. Энэ удаагийн байцаалт түүнийг өнгөрсөн өвөл хүн зодсон эсэх тухай байв.

Тэрбээр энэ үеэр цагдаад "Машин дотор байхад миний гар тэр хүнд хүрсэн байж магадгүй" гэж мэдүүлсэн аж. Энэ талаар Японы агентлагууд сүүлийн үед эрчимтэй мэдээлж буй юм.

Харин их аваргад зодуулсан гэх этгээд цагдаагийн газар албан ёсоор гомдол гаргаагүй тул энэ хэргийг прокурорын байгууллагад шилжүүлж магадгүй гэнэ.

Асашёорюү болсон явдлыг эсэргүүцэж байсан ч энэ оны хоёрдугаар сарын 4-нд зодог тайлах үедээ "Олон удаа хүндрэл үүсгэж байсандаа уучлал хүсч байна" гэж хэлсэн нь түүнийг цагдаагийн газар байцаалт өгөхөд хүргэсэн хэмээн хэвлэлийнхэн таамаглаж байгаа гэнэ.
Монголын мэдээ

Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 3053 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 0
Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Ням, 2024-05-12, 12:47
Welcome Зочин