Нүүр хуудас » 2010 » 6-р сар » 23 » Д.Цэрмаа мөрийтэй тоглоомонд хэт донтож, загварын тайзнаас хөөгджээ
08:27
Д.Цэрмаа мөрийтэй тоглоомонд хэт донтож, загварын тайзнаас хөөгджээ
Монголын моделиудаас хамгийн анх А.Кимын нүдэнд өртөж, загварыг нь өмсөх эрхийг олж авсан хүн бол загвар өмсөгч Д.Цэрмаа. Хааяахан Солонгосоос ирж "Гоёл”-ын тайзан дээр алхаж, загвар сонирхогчдын нүдийг хужирладаг байсан Д.Цэрмаагийн улс дамнан нэрээ гаргаж явсан үе нь ард хоцорч, загвараас зодог тайлжээ. Мөрийтэй тоглоомонд донтох болсон Цэрмаа загварын тайзнаас бүр мөсөн бууж, өдгөө хувийн амьдралдаа анхаарал хандуулах болсон гэнэ. Тэрээр Солонгост 10 гаруй жил амьдарч байгаа ба түүний нөхөр нь алдарт "Элсэн цаг" киноны найруулагчаар ажилласан Солонгос хүн байдаг. Нэгэн үе хосууд таарамжгүйдэж хоёр тийш болсон ч сурагтай байсан. Ямартаа ч нэгэн үе Монголын нэрийг Солонгост дуурсгаж байсан А.Кимийн шилдэг загвар өмсөгчдийн нэг Д.Цэрмаа мөрийтэй тоглоомонд донтож ажлаасаа хөөгдсөн ч Монголын загварын тайзнаа түүний ур чадвар хэрэгтэй гэдгийг дурьдах нь илүүц биз.
Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 1451 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 0
Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Баасан, 2024-05-10, 08:11
Welcome Зочин