Нүүр хуудас » 2010 » 6-р сар » 29 » Голын гуу жалга дагуух айлууд үерт автаж эхэллээ
22:03
Голын гуу жалга дагуух айлууд үерт автаж эхэллээ
-Архангай-

Ус цаг уурын хүрээлэнгийн саяхны мэдээгээр урд Тамирын голын ус үерийн аюултай түвшинд хүрэхэд 16 см дутуу, хойд Тамирын гол аюултай түвшинээс 20 см-ээр давсан дүн гарчээ.

Мөн Хануй, Хүнүй, Суман, Чулуут зэрэг гол үерийн аюултай түвшинд хүрэхэд ойрхон байгаа аж. Үүнээс болж голын гуу жалга дагуу буусан айлууд үерт автаж, гэр мал, эд хөрөнгө нь үерт өртөж болзошгүй хүнд нөхцөл бүрдсэн талаар сэрэмжлүүлсэн.
Ойрын өдрүүдэд гэхэд л аймгийн ОБХ-ийнхэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын "Таван салаа” гарманд боогдсон дөрвөн айлын 21 хүнийг, Цэнхэр сумын төв замын гүүрний доод хэсэгт зусаж байгаа хоёр өрхийн есөн хүнийг, Ихтамир сумын Баян цагааны аманд зусаж байгаа зургаан том хүн, арваад хүүхдийг үер усны аюулаас аварч, нүүлгэн шилжүүлжээ.

Үер уснаас шалтгаалж сумдын Засаг дарга, түүний Тамгын газрууд аюулд өртөж болзошгүй эрсдэлтэй томоохон гол, нуур, уулын усны буулт, жалга судгийн аманд зусаж байгаа айл өрхүүдийг холбогдох мэргэжилтнүүдтэйгээ хамтран нүүлгэн шилжүүлэх ажлыг газар дээр нь зохион байгуулж эхэллээ.

Орон нутгийн болон хот хоорондын зорчигч тээвэрлэлт, аялал зугаалгаар яваа иргэд, гол усны ойролцоо зусаж буй айл өрхүүдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.
Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 1599 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 0
Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Даваа, 2024-04-29, 02:21
Welcome Зочин