Нүүр хуудас » 2010 » 7-р сар » 1 » Бөх болохгүй байхын аргагүй хувь заяа…
13:42
Бөх болохгүй байхын аргагүй хувь заяа…
Д.Сумъяабазар аваргыг ихэнх нь "жинхэнэ таримал бөх” гэж тодорхойлдог. Ямарч байсан тэр бөх болохгүй байхын аргагүй хувь заяанд төрсөн хүн. Нагац өвөөгийнх нь төрсөн ах "гандангийн улаан хүзүүт” Г.Дэлэг гэж улсын арслан цолтой бөх байлаа. Өөрийнх нь евөө аймгийн заан Донров, аав нь улсын заан Долгорсүрэн, төрсөн дүү нь улсын начин Сэржбүдээ, сумр бөхийн 68 дахь их аварга Дагвадорж гээд түүний гэр бүл тэр чигээрээ бөхчүүд. Ийм сайхан бөхийн бүлд төрж өссөн отгон аварга маань өдгөө 36 настай. Тэр денгөж 2-хон настай байхдаа "дэвж байна” гээд тун эвлэгхэн паацганадаг байсан бөгөөд "уурлаарай” гэхээр мөн л хөмсгөө зангидаж байгаад дэлдэг байсан тухай ээж нь дурссан байдаг. Нэг ах, 2 эрэгтэй, 1 эмэгтэй дүүтэй. Дэрсхэн өссөн хөвгүүд болсон хойно гэрээ ёстой л нэг буулгаж өгнө. Нэг удаа дүүтэйгээ барилдаж байна гэж дүүгүүрдэж байгаад шинэхэн авсан сервантаа хэмхэлчихээд ааваасаа нэлээд чанга алганы амт үзэж байжээ. Тэр нэлээд "тархигүй” жаал байсан бололтой. Хожим түүнийг сургуульд ороод хичээл дээр ямар ч шалтгаангүйгээр инээд алдаад байдаг тухай ангийн багш нь ээж аавд нь гомдол мэдүүлж байсан гэдэг.

Аварга зурагтын дэнжид эмээтэйгээ өссөн бөгөөд 1982 онд паркын хүүхдийн барилдаанд анх барилдаж ахтайгаа үлдэн түрүүлээд 3 төгрөгөөр шагнуулжээ. Тэр мөнгөө эмээдээ авчирч өгөхөд бурхан дээрээ залан сүйд болж. Энэ бол түүний анхны амжилт, анхны түрүү байлаа. Харин чөлөөт бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох едөр нь түүний амьдралын хамгийн эрхэм хүн эмээ нь хорвоог орхиж, маргааш нь түүний 1 хорвоод мэндэлсэн өдөр | давхцаж, нөгөөдөр нь тэр уг тэмцээнийхээ тэргүүн байрт шалгарч гээд гуниг баяр хосолсон тэр өдрүүд ирээдүйн аваргад спортын хүн ямар их , сэтгэлийн хаттай байх ёстойг ухааруулжээ.

Түүний барилдааны амжилтыг тоймловол 1985 онд ‘АХ-ын 64 жилийн ойн баярнаадмаар өсвөрийн 67 бөхөөс түрүүлж "шонхор” цол хүртэж, 1989,1990 оны өсвөрийн УАШТ- нд түрүүлж, 1991 онд үзүүрлэж, 1993 онд анх удаа улсын наадамд зодоглож хоёрын , даваанд у.н Н.Мөнхжаргалд өвдөг шороодсон бол 1994 оны | их сорилгод түрүүлж, тэр 1 жилийнхээ наадмаар д.а Д.Цэрэнтогтохоор тав давж Монгол улсын начин цол хүртсэн байдаг. 1995 онд дотны анд Г.Өсөхбаяртай зургаагийн даваанд тунаж барилдаад унасан бол 1996 онд гурвын даваанд у.н Баянмөнхййг, 4, 5, 6-ийн даваанд залуу бөх Г.Элбэг, Б.Адъяахүү, у.н Х.Бадрал нарыг хонгодож хөөн давж, долоогийн даваанд хүчтэй өрсөлдөгч Ц.Цэрэнцунцагийг хутгаж даваад Монгол улсын заан цолны болзол хангаж, наймын даваанд Д.Мөнх-Эрдэнэ арслантай тунаж барилдан өвдөг шороодсон түүхтэй. Тэртээ 1976 онд аавыхаа хүртсэн цолыг 20 жилийн дараа хүү нь хуртэж бас нэг "бахархал” төрүүлэв.

Эндээс монгол бөхийн түүхийн нэгэн төлөөлөл болох гэмээр үе эхэлсэн. Бөх сонирхдог хүн болгон тэдний гал гарсан барилдааныг харах гэж, дэмжих гэж шимтэн байх тэр үеийг бүгд мэднэ. 1998, 1999 онуудад Сумъяабазар заан одтой сайхан барилдаж, төрийн наадмын түрүү булаалдахдаа эхний жил долоогийн даваанд Мөнх-Эрдэнэ арсланг, наймд Цэрэнцунцагийг шороодуулж, энэ цагийн их аварга Б.Бат-Эрдэнэтэй хүчийг үзэн үзүүрлэж, дараа жил нь зургаагийн даваанд А.Сүхбат, долоод Ц.Цэрэнпунцаг, наймд Г.Өсөхбаяр нарыг өвдөглүүлж, мөн л их аваргатай үлдэн үзүүрлэв. Дараагийн 3 жилд тус бүр 6 давж, 2003 онд Бат-Эрдэнэ аваргаар найм давж есийн даваанд Г.Өсөхбаяр найзтайгаа түрүү булаалдан мөн л үзүүрлэв.
2004 онд 7 давж, их шөвөгт шалгарч, у.з Б.Гантогтоход /у.г/ өвдөг шороодож, 2005 онд шинэ заан Ц.Мягмарсүрэнгээр 8 давж, дахин Г.Өсөхбаяр аваргатай үлдэн төрийнхөө их баяр наадамд дөрөв дэх удаагаа үзүүрлэсэн билээ.

Сүүлд түүнээс нэгэн сэтгүүлч "Хамгийн их омогшин баярлаж байсан даваагаа дурсана уу” гэхэд "Зааны даваанд Ц.Цэрэнпунцагийг хоёр дараалан хутгаад давж байсан минь миний амьдралын хамгийн тод, гэрэлт дурсамж байдаг юм. Бас "Эрэл”-ийн 10 жилийн ойн барилдаанд А.Сүхбатад хөлөө алдчихаад тийчилсээр байгаад мултарч байлаа. "Жижиг” миний ард гарчихаад унаж байгаа бичлэгийг би үзээд "Юу болоод байгаа юм бэ” гэмээр сэтгэл их хөдөлж байсан шүү” хэмээн дурссан байдаг.

2006 онд Сумъяабазар аварга одтой, хийморьтой сайхан барилдаж төрийнхөө их баяр наадамд түрүүлсэн. 1024 хүчтэн зодоглосон уг наадмын тавын даваанд у.н Д.Баасандоржийг /у.х/, зургаад шинээр начин цолны болзол хангасан Д.Цогзолдоржийг, долоод шилдэг харцага Г.Элбэгийг, наймын даваанд Б.Ганбат зааныг амалж даваад, есийн даваанд Г.Өсөхбаяр аваргыг өвдөг шороодуулж, у.н Д.Азжаргалтай /у.ар/ үлдэн түрүүлж, Монгол улсын аварга цол хүртсэн юм. Ийнхүү тэрээр давж үзээгүй байсан хамгийн өндөр, хамгийн хүнд давааг давж, монгол бөхийн ноён оргил-аварга цолд хүрсэн бөх. Харин 2007, 2008 онуудад тэрээр зургаа давж, долоогийн даваанд өвдег шороодсон.Сумъяабазар аварга хөл авах, хутгах, тахимдах мэхнүүдтэй. Тур дундаа хонгодох тахимдах мэх нь тун даацтаи. Сумъяа аваргыг бөхийн хүрээнийхэн аль аль талаараа их тэнцүү, бас шийдэмгий барилдаантай, тэнцвэр сайтай, унаа холтой, хоёр талтай, тун барьцгүй бех гэж тодорхойлдог.

Мэдээж бие галбирын хувьд ерөнхийдөө төгс гэж хэлж болно. "Засчихсан шагай шиг гоё биетэй” гэгддэг аварга маань өнгөрсөн зуны наадмаар бэртлийн улмаас барилдаагүй. Энэ жил ч гэсэн барилдах эсэх нь тодорхойгүй л байна. Жил гаруй хугацаанд огт барилдаагүй аваргыг бэлтгэлээ нэлээд цөөлсөн тухай ойр дотных нь хүмүүс харамсан үгүүлж байна лээ. Гэхдээ МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, Нийслэлийн ИТХ-ын гишүүн, "Херөнге оруулалтын банк”-ны захирал гээд олон алба түүний бөхдөө зориулах цаг завыг нь "булаачихсан” гэж хэлж болно. Уг нь түүнд дахиад хүрэх цол байгаа шүү дээ. Ямартаа ч аваргыгаа бөхийн торгон дэвжээндээ дахин зодоглох байх гэсэн горьдлого, хүлээлт их л байгаа даа.
Зан чанарын хувьд тэр тийм ч хурц биш. Гэхдээ шийдэмгий. Улсын наадамд дөрвөнтөө үзүүрлэж, нэг удаа түрүүлээд буй
Сумъяабазарыгаа, Японы мэргэжлийн сумогийн дэвжээнд 25 удаа түрүүлсэн!
Дагвадоржийгоо харахаар Долгорсүрэн заан "Аав, ээжийнх’ нь бөхийн удам энэ хүүхдүүдэд | минь оршсон юм байлгүй дээ” | хэмээн сэтгэл нь торж, хоолой’ нь зангирч суудаг гэсэн.

Даян аварга Г.Өсөхбаяр, аварга Д.Сумъяабазар нар хар багын дотно найзууд. Төрийн наадмын . торгон дэвжээнд олон удаа’ таарч үнэн хүчийг үзэнI барилдахдаа тэд "найз минь” гэж, бие биендээ найр тавьж үзээгүй. Харин ч бие биенээ ирлэн хурцалж, эн тэнцүүхэн өрсөлдөж явсан он жилүүд нь тэдний нөхөрлөлийг бат бөх, халуун дулаан оршин байхын үндэс болдог байх. Өнгөрсөн зуны наадмаар гэхэд Сумъяа аварга "өндөр” андынхаа дэргэд байж чин сэтгэлээр зөвлөн ярилцаж байсан.

Д.Сумъяабазар аваргын гэргий "Монголын сайхан бүсгүй” Ч.Мичидмааг монголчууд бүгд мэднэ. Тэд хоёр хүүтэй. Анх танилцсаныхаа дараа тэр хоёр утсаар их ярьдаг байж л дээ. Нэг удаа гэр лүү нь залгатал Мичидмаагийн аав утсаа авч. Мань хүн сандарсандаа "Манай нэг найз танаар ширээ хийлгэе гэнэ ээ” гээд зохиогоод ярьчихсан гэнэ. Сүүлд хүргэн нь болчихсон хойно Чуваамэд гуай гэнэт "Чи чинь надаар нэг ширээ хийлгэнэ гэж ярьсан билүү” гээд хүргэнээ багагүй бантуулсан юм гэдэг.
Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 1834 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 0
Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Ням, 2024-04-28, 20:57
Welcome Зочин