Нүүр хуудас » 2010 » 7-р сар » 2 » Дуучин Д.Болд юунаас айдаг вэ?
20:13
Дуучин Д.Болд юунаас айдаг вэ?
Дуучин Болдтой сүүлийн 10 гаруй жил уран бүтээлээрээ холбогдож, ойр дотны сайн анд болж чадсан хүн бол Сингапур улсын хөгжмийн продюсер Рагу юм. Анх хамтлагаараа "Монгол газар” компанийн ивээн тэтгэлгээр тэнд очиж, нэлээдгүй хэдэн цомгоо бичүүлж байхдаа танилцсан дуучин Болд Рагуг Монголд урин өөрийн "B” продакшн студид ажиллахыг санал болгожээ. Түүнээс хойш Монголын олон хамтлаг, дуучидтай хамтран ажилласан Рагу өдгөө Монголын рок поп хөгжмийн шинэ ертөнцөд багагүй хувь нэмрээ оруулсан хүний нэг болсон.
Саяхан дуучин Болдын тухай ойр дотны хүмүүсээс нь сонирхолтой асуулт асуусан хөгжөөнтэй нэвтрүүлэг гарсан юм. Энэ нэвтрүүлгээр хамгийн сонирхолтой асуултыг "Pro sounds” студийн хөгжмийн продюсер Рагу асуужээ. Тэрээр асуухдаа "Чиний хамгийн их айдаг зүйл юу вэ?” хэмээв. Болд "Баярлалаа их сонирхолтой асуултыг асуулаа. Миний айж явдаг зүйл бол найз нөхдөө гомдоох, мөн ажилгүй байх. Харин хамгийн их айдаг зүйл-ганцаардал. Би ганцаараа байхыг хэзээ ч хүсдэггүй” хэмээн хариулсан нь түүний айдаг зүйлийг нь олон нийтэд дэлгэсэн явдал болсон байна.
Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 1673 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 0
Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Даваа, 2024-04-29, 03:01
Welcome Зочин