Нүүр хуудас » 2010 » 7-р сар » 11

Монгол түмний төрт ёсоо хүндэтгэн тэмдэглэдэг Yндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 89 жилийн ой тохиож байна. Эцэг өвгөдөөс улбаалан ирсэн энэхүү Yндэсний их баяр наадам нь та бидний бусдаас ялгаран танигдах соёлын балрашгүй нэгэн толбо бөгөөд тиймдээ ч Монгол түмэн энэхүү баяраа хотол түмнээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг сайхан уламжлалтай.Даяарчилалын эрин айлсаж хүмүүнд цаг хугацаа орон зайн ялгаа үгүй болж буй өдгөө цагт өөрийгөө мэдэж өрөөлийн шугуйд уусан төөрөхгүй байх нэгэн гол түлхүүр нь соёлоо хадгалан үлдэх явдал яахын аргагүй мөн. Цаг түүхийн энэ үед тив тивээр таран суугаа Монгол түмэн тус тусын газраа энэхүү үндэсний их баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлж буй нь юутай сайхан утга агуулгатай билээ.

Ангилал:ТВ нэвтрүүлэгүүд | Үзсэн: 2223 | Hэмсэн: sonjuur | Хэзээ: 2010-07-11Сэтгэгдэл (3) | Дэлгэрэнгүй>>>

Ням, 2024-04-28, 10:54
Тавтай морил Зочин