Нүүр хуудас » 2010 » 8-р сар » 22 » Хакерууд шинэ машиныг хакердаж эхэллээ.Юм хөгжихийн хэрээр амьд явахад улам л бэрх болоод байх шиг
19:52
Хакерууд шинэ машиныг хакердаж эхэллээ.Юм хөгжихийн хэрээр амьд явахад улам л бэрх болоод байх шиг
Калифорни, Вашингтоны их сургуулийн эрдэмтэд тээврийн хэрэгслийн компьютерийг зайнаас гэмтээж чадаж байгаа тухайгаа илтгэснээс хойш хакерууд машин тэрэгний удирдлагын компьютерийг зайнаас жагсаалаас гаргаж эхэлжээ. Ер нь янз бүрийн систем хөгжиж, цахилгаан барааны нэр төрөл нэмэгдэхийн хэрээр автомашин эвдэх эрсдэл нэмэгддэг аж. Аливаа машины компьютерт хорлон сүйтгэгч програм шахах бол асуудал биш гэнэ.Энэ асуудлыг судлаачдын бүтээсэн CarShark хэмээх программ санаанд оромгүй үйлдэл хийж чадах гэнэ. Жишээ нь, халуун агаар үлээлгэж, хөдөлгүүр унтрааж, хурд хэмжигчийн заалтыг өөрчилж, тэр бүү хэл хаалга онгойхгүй болгож ч чадах гэнэ.Кибер гэмт хэрэгтнүүд энэ мэдээллийг нэг их тоохгүй байна. Яагаад гэвэл энэ бүхнийг хийхийн тулд машинд орох хэрэгтэй болно. Нэгэнт орсон л бол ингэж элдэв болохын оронд машиныг хулгайлсан нь дээр биз дээ.Харин Өмнөд Каролины Рутгерийн их сургуулийнхны мэдээлэл гэмт хэрэгтнүүдэд сонин байсан байж мэдэх юм.Машиныг зайнаас, тэр тусмаа явж байхад нь эвдэж болно гэж тэдний эрдэмтэд хэлж байгаа юм. Орчин үеийн машины эмзэг цэг нь 2008 оноос эхлэн хаа сайгүй машинуудад тавьж эхэлсэн дугуйны хийн хэмжээ заагч гэнэ. Хийн хэмжээний талаарх мэдээллийг радио долгионы тусламжтайгаар дамжуулдаг. Дээр дурдсан эрдэмтэд энэхүү дохионы тусламжтайгаар тээврийн янз бүрийн хэрэгслийг мөрдөж, мэдээлэл дамжуулахад нь тээг болж чадсан байна.Машин ая тухтай, "ухаалаг" болохын хэрээр илүү найдваргүй, эмзэг болох магадлал ийнхүү нэмэгдэж байна.
Үзсэн: 3106 | Оруулсан: Deni_mgl | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 4
[Сэдэв] 4. | Бичсэн: | 2010-08-27


Энэ бол орчин үеийн шилийн сайн эр гэж ойлгож болно.
Хариу:

[Сэдэв] 3. | Бичсэн: | 2010-08-24


ym hugjih tusam muu yman dagaad hugjdug hoino doo odoo yahaw dee cry cry cry cry cry cry cry
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-08-24

[Сэдэв] 1. | Бичсэн: thunder | 2010-08-23


yum hugjinoo hej eek
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Мягмар, 2024-04-23, 23:35
Welcome Зочин