Нүүр хуудас » 2010 » 9-р сар » 14 » Нууц амрагтайгаа байгаа нөхрийн чинь зургийг нэг сая төгрөгөөр зарна
15:03
Нууц амрагтайгаа байгаа нөхрийн чинь зургийг нэг сая төгрөгөөр зарна
    "Нөхрийг чинь зочид буудалд хүүхэнтэй байсан зураг, видео бичлэг бидэнд байна. Нэг сая төгрөг өгөөд дөрвөн зургийг нь авна уу” гэсэн мессэж хэн нэгний утсанд ирнэ. Уурандаа шатсан эхнэр эр нөхрөө барьж авахын тулд "Хаан” банкны 5034313043 дугаарын данс руу нэг зургийг нь 200 мянгаар үнэлэн авахаар мөнгө шилжүүлчихдэг. Харин тийм зураг огт байдаггүй. Нөхрөө хардсан эмэгтэй жинхэнэ хохирогч болон үлдэж зарим хэсэг нь гэр бүлийн хэрүүл "зарлаж” сэтгэл санаагаар унадаг.



Сүүлийн үед өөрийгөө Ганцэцэг гэж нэрлэх нэгэн 88194014 дугаарын утаснаас ийм төрлийн мессэжийг илгээн, бизнес хийх болсон байна. Хохирогчдоо сонгохдоо мэргэшсэн тэрбээр бусадтай бүлэглэн ажилладагаа ч нуулгүй хэлдэг.
Ямартай ч "Хаан” банкин дахь данс үнэн эсэхийг шалгахад нэлээн хэдэн жилийн өмнө Баянзүрх дүүрэг, Жуковын музейн хажууд байралдаг банкинд залилагч дансаа нээлгэжээ. Тэр ч бүү хэл үргэлж л 50, 100, 200 мянгаар мөнгө орж ирдэгээс үзвэл олон эмэгтэй түүнд хулхидуулсан бололтой. 
Тиймээс бусдын сэтгэл санаагаар тоглон, хохирогчоо утсных нь дугаар, ажил мэргэжлээр нь судалдаг залилагчид бүлэглэл болон оршин тогтноод зогсохгүй улам бүр хүрээгээ тэлсээр байна. Бид тэдгээр залилагчдын талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно.

Б.Өлзийдэлгэр
 
Ангилал: Хачин мэдээлэл | Үзсэн: 4186 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 7
[Сэдэв] 7. | Бичсэн: | 2010-09-18


yaaj iigeed ymarch xamaagvi argaaar sxan amidartsgaaaaaaaaaaaaaaaaay
Хариу:

[Сэдэв] 6. | Бичсэн: | 2010-09-18


yaaj iigeed ymarch xamaagvi argaar sxan amidartsgaaaaaaaaaaaaaaaaay
Хариу:

[Сэдэв] 5. | Бичсэн: | 2010-09-17


HUVI HUNII ERHEND HALDAAD, BUUDALD ORLOO GEED BICHLEG HIIIH BOLON ZURAG AVAH CHIN HUULI BUS , YAL SHITTLGELTEI . YAHLAARAA IIM TENEG YUM HIIDEG BNAA
Хариу:

[Сэдэв] 4. | Бичсэн: | 2010-09-16


Зочид гээд зөв ч галиглаад биччихэж чаддаггүй л хар тэнэг байна шдээ.
Нэг бодлын хүнд энийг нь эртхэн хэлж мэдэгдэж байвал сайн байх ч зүгээр л сайхан хосуудыг бол хэзээ арилахгүй гүн гомдол харуусалд унагаж байгаа даа.
Тэгээд бичлэг зураг харсан ч юм байхгүй эхнэр нь хий л нөхрөө хардаад ч юмуу үргэлж тэр талаар боддог болно шдээ.
Хариу:

[Сэдэв] 3. | Бичсэн: | 2010-09-16


Hi ene chini buudal gej xeleed xun xulxidcan caixan gar l bna s deee! yooy yugii ni medexgui mőngő yavuulj baidag xőőrxii manai mgl-d genen tcailgan xeveeree l bna daa.Xarin iim luivariig cetgej chadaj baigaa yum chini őőr caixan yumiig cetgej chadmaar l yum. zaaval muu argaar mőngő olx xeregtei l yum baix daa
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-09-15


hehe guie ene buudald ajildag bish hun hulhiddag gej bhadaa kk ovoo muu garuu gui yu
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-09-15


naad huuheniig chni ajiluuldag ter buudal ni uuruu shiitgeh estoi hunii huviin medeelel tsatsaad bdag ovoo muu shaar ve.esvel ter buudal uuruu tiim zuil hiilegdel bol huuliin daguu shiiduul
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Пүрэв, 2024-04-25, 08:08
Welcome Зочин