Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж зарлиг гарган
"Аюул гамшиг тохиолдож гал түймэр гарсан хүнд нөхцөлд эр зориг, авхаалж
самбаа гаргаж хүний амь аварсан онцгой баатарлаг гавъяаг нь үнэлж
долоон настай Амарсайханы Сайнханбилэгт "Шударга журам” медаль
хүртээлээ.
Өнгөрөгч сарын 30-ны шөнө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт гал
түймэр гарч долоон настай хүү А.Сайханбилэг шатаж буй гэрээс гурван
настай А.Заяа дүүгийнхээ амийг аварсан юм. А.Сайханбилэг, Нийслэлийн
Хан-Уул дүүргийн 41 дүгээр сургуулийн 2-дугаар ангийн сурагч бөгөөд
өнөөдөр ээж Д.Уранчимэг, захирал Д.Ган-Уяа, ангийн багш С.Оюун нарынхаа
хамт "Шударга журам” медалиа гардан авахаар иржээ.