Мөхөх шахаж байсан уйтгартай Японы сумо бөхийг амь оруулж, Монгол,
Япон байтугай дэлхийн анхааралд оруулж, дэлхийн чихийг дэлдийлгэсэн их
аваргын хувийн амьдрал, амьдрал, сумо бөх болохоор очсон, аварга болсон
замналын тухай дурсамж номоо бичиж худалдаанд гаргах тухай санал
дэлхийн өнцөг булан бүрээс шахуу ирж, Японы нэгэн алдарт зохиолч ном
бичих эрхийг нь асар өндөр үнээр авсан сурагтай.Тэрчлэн Мон-голоос нэг
зохиолч дурсамж номыг нь бичихээр нууцхан тендерт оролцохоор болж үзэг
цаас нийлүүлдэг хүн болгон оролцохоор битүүхэн бэлдэх болсон гэх.