МҮХАҮТ-аас зохион байгуулсан "Vision-2010” загварын гала тоглолт
энэ сарын 11-ний үдэш онцгой содон үйл явдал, гайхамшигтай үзүүлбэр
дүүрэн болж өндөрлөлөө. Гала тоглолтын хүндэт зочноор хувцас загварын
чиг хандлагыг дэлхийн хэмжээнд тодорхойлдог "Versace” группын
ерөнхийлөгч Санто Версаче болон Италийн Дэд сайд, Италийн парламентын
гишүүд, бизнесмэнүүд хүрэлцэн ирсэн бөгөөд шоуг шимтэн үзэж сонирхов.
Дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж буй Монголын загварын ертөнцийг
танилцуулсан энэхүү шоуны тайз засал, рок, попын оддын дуу зэрэгтэй
Болор брэнд аргагүй хослон зохицож цэнхэр өнгийн Болор коктайл fashion
үдэшлэгийн ширээг чимж байлаа.