Чинээндээ тулсан баячуудтай
Чимх талхгүй ядуустай
Шилбүүр хөдөлгөдөг ажилтай
Шил сулладаг хообийтой
Хөршдөө охидоо бэлэглэж
Хөдөөгөө хөгшиддөө даатгаж
Ааруул даахгүй шүдээрээ
Алт мэрж байна гэж зүүдэлдэг
Аялгуут хэлээ орхичихоод
Англиар хуцаж байна гэж мөрөөддөг... Энэ юуг хэлээд байнаа?