Цаг хугацаа гэдэг харавсан сум шиг л өнгөрөх юм. Нэг л мэдэхэд хүний газар амьдарсаар үд хэвийх насандаа оччихсон оргил дээрээс бүхнийг дурандах мэт туулсан амьдрал, алдаа оноогоо цэгнэн суух дуртай болсон мэт санагдана. Өнгөрсөнөө дурсан санаж бага нас, сурагч ахуй, оюутан цаг Хүний газрын хатуу,зөөлөн амьдралд сурч боловсорч байсан гээд л цээжний гүн дэх хамгийн нандин хуудаснууд нэг нэгээр сөхөгдөн баяртай бас харуусан зүрх шимшрэм түмэн учирлын мянган дурсамжийг сэргээнэ.
|