Нүүр хуудас » 2009 » 12-р сар » 2 » "Хоточ Банхар" - Манайхаар шагайсан Монгол эрчүүд бүгдээрээ наашаа
19:22
"Хоточ Банхар" - Манайхаар шагайсан Монгол эрчүүд бүгдээрээ наашаа



Та бүхэн бидний ажиллагааг дэмжиж  vзэж  харсан зvйлсийнхээ хариуд хажуу самбарт байрлах
бичигт болон зурагт сурталчилгаан дээр 1-3 удаа дарж байна уу. 
Таний итгэл = Бидний зvтгэл.
Бид сурталчилгааны орлогоор илvv саак мэдээнvvд бэлтгэн оруулхаан амлаж байна. Таньд баярлалаа

Хүн төрлөгтөн 15 000 жилийн тэртээгээс Төв Азийн Тэгш Өндөрлөгт нохойг /CANIS LUPUR/ /латинаар бичиж үлдээх буюу лат./ гэршүүлсэн гэдэг. Энэ нь MEZOLITHIC /лат./ үе ба хуучин чулуун зэвсгийн үе PALEOLITHIC /лат./-ээс шинэ чулуун зэвсгийн үе NEOLITHIC /лат./-д шилжих завсрын уе MIDDLE STONE AGE /лат./ гэдэг. Энэ үед аль хэдийнээ орчин үеийн хүн HOMO SAPIENS /лат./ бий болж, улмаар эхийн эрхт овог үүсэж байжээ. Галыг бол аль хэдийн (40 000-15 000 paleolitic era) гаргах болсноор зэвсгийн төрөл сайжирч, нум сумыг хэрэглэх болсон үе.

 

Төв Азийн байгаль, газар зүйн байдал, амьтан ургамлын аймаг орчин үеийн төрхөө олсон байлаа. Мөн одоогийн Монгол нутагт мал аж ахуйн үүсвэр тавигджээ.
    
Монгол угсаатан ард түмэн нохойг гаршуулж ашиглахдаа голдуу хар, хар бараан зүсний, дөрвөн нүдтэй гэх хөмсөг цагаан шаргал, цээж өвчүү нь цагаан буюу цагаан шаргал, улбар шар өнгийн цээж, дөрвөн хөл нь мөн адил цагаан шаргал байхаар, хүч тэнхээ сайтай, тэсвэртэй, өл даах чадвараар нь сонгодог байв. Цагаан, саарал, шар, алаг зүсний нохдыг авдаггүйн учир нь тэжээвэр малаа чоно, үнэг, ирвэс, шилуус гэх араатан амьтадтай эндүүрэлэхгүй гэсэн бодол.
     
Монголчууд нохойг голдуу харуул хамгаалалт, анч, үхэр дагагч, хоньч гэсэн чиглэлээр өсгөн өржүүлж иржээ. Ан хийхдээ ихэнхдээ гарз үүлдрийн тайга нохойг хурдан болохлоор нь ашиглана. Анчид нэг нас хүрч байгаа бие гүйцсэн гөлгөн нохойг бусад дадлагатай ноходын хамт дагуулж, сургана. Учир нь бага настай нохойн соёо гүйцэд ургаж маш хурц үзүүртэй байдаг. Бодон гахайг араас нь хөөн гүйцэж борвийг нь тас татан унагаадаг гэдэг. Ёр нь амьтны арьсыг нь цоо хаздаг.
    
Нохой голдуу 13-15 жил бую 27-30 насалдаг. Нэг жилд тэдний био ритм хоёр удаа явагдана. Зарим хав нохой 30-аас илүү наслах ч байдаг. Дэлхий дээр одоогоор нохойны тоо толгойг 400 сая орчим гэж эрдэмтэд таамагладаг. Хэдий олон гөлөг төрүүлдэг боловч үхэж үрэгдэх бас их байдагтай холбоотой.
   
Сайн үүлдрийн эх нохойг маш их хүндэтгэнэ. Эзнийнх нь зөвшөөрлөөр гөлгийг нь авахдаа сайн өдөр цагийг болзож эзэнд нь бэлэг, өглөг барицтай очиж, эх нохойнд нь хүртэл идэш бэлэг, нууц хоол өгнө.
    
Хэрвээ эм нохой өөрөө гэр хотонд ирвэл буян авчирч байх нь, эр нохой ирвэл олз орж байх нь. гэж билэгшээн сайн асарч тэжээж, буян хурааж байна гэж үздэг. ЖИНГЭР, ГИЧИЙ гэх үгсийг олон дахин давтах, муу ярианд холбох, хараал болгон хэлхийг ихэд цээрлэдэг. Нохойгоо илж таалж эрхлүүлдэггүй боловч яг эзэн хүн нь өвчүү цээжийг нь маажиж өгдөг. Энэ нь нохой эзнээ мартахгүй болдог гэдэг хуучний домогтой. Нохойны аль ч мөч нь цээжиндээ хүрдэггүй...
    
Эрдэмтэн мэргэд, судлаачдын туурвисан орчин үеийн шинжлэх ухааны мэргэжлийн номнууд дээр МОНГОЛ НОХОЙ гэсэн төрөл байдаггүй ч ерөнхийд нь TIBET MASTIFF /лат./ гэдэг төрөлд хамааруулдаг. Зарим улсууд БАНХАР  нохойг Монгол нохой биш, мөргөлчид Цайдамын талыг гатлаад Цастын оронд очоод буцахдаа тэндээс сарлагыг авч ирдэг байсан. Замдаа сарлагаа алдчихгүйн тулд мөн араатан амьтнаас хамгаалуулахын тулд энэхүү нохойгоор мануулж, Төвдөөс хамтад нь авч ирдэг байсан гэлцэнэ. Энэ бол ташаа ойлголт!
 
Эртнээс нааш энэ төрлийн нохойг Монголд БАНХАР, Хятадад ZANG' Ao /лат./, Непалд  BHOTE KUKUR /лат./ Төвдэд DO-KHYI /лат./ гэж нэрлэсээр ирсэн. Дундад зуун эхлэх үед Энэтхэг Арабын орнууд TIGER HEAD /лат./ гэж нэрлэж байж. Үүнтэй төстэй төрлийн нохой бол SAINT BERNARD нохой. Түүнийг анх Гэгээн ламтан Бернард Альпын цаст өндөрлөгт хөтөч болгох зорилгоор зохиомлоор гаргаж авсан гэдэг. Энэ нохойн эх сурвалж нь нэг талаас TIBET MASTIFF нөгөө талаас SWISS ALP уулын нохой гэдэг. Энэ нохойг бид нар "BEETHOVEN" гэдэг киноноос мэднэ.
   
БАНХАР нохойн дундаж өндөр 75-85 см, амьдын жин дундажаар 70-90кг. Зарим үед өндөр нь нэг метр, жин нь 110 кг хүрч байж.
    
Сайн нохой үхлээ эзэндээ харуулдаггүй. Цаг нь болохлээр өөрөө яваад хаа нэгэн далд газар ойчоод өгдөг. Эзэн нь мэдэж л байдаг боловч саад хийдэггүй. Сүүлд Эзэн нь олж аваад сүүлийг нь тайрч аван дэрлүүлээд ингэр газар хөдөөлүүлэн, хойд насандаа хүн болж төрхийг ерөөж оршуулгын ёслол үйлддэг.
   
Дашрамд өгүүлхэд эдгээр зурагнуудыг, хамт ажилладаг Америкчүүдэд үзүүлхэд ".. хар арслан гэж байдаг юм уу? ..." гэж нэг нь бүүр дуу алдаж билээ. Харин Монголын талаар овоо мэдлэгтэй нэг нь  "... монголын байгаль цаг агаар  амьтныг ингэж өөрчлөх гэж дээ..." гэж толгой сэгсэрч байв.

Ангилал: ТВ нэвтрүүлэгүүд | Үзсэн: 2259 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 9
[Сэдэв] 9. | Бичсэн: | 2009-12-03


hetertsen gatsaatai bna duustal ni uzuul medrel gatsaa boloh yum shig bna.ynzlaarai zaluusaa wacko wacko wacko wacko
Хариу:

[Сэдэв] 8. | Бичсэн: | 2009-12-03


wacko %) wacko %) wacko %) garahgui bainoo
Хариу: zarim video bichleguud manaihaas ondoo server deer baigaa bolhoor tedni chaalalaas bolood zarimdaa gatsah, garahgui baih asuudal gardag yumaa. Bid baga bagaar ahiad l saijiruulaad l baigaashd uug ni...

[Сэдэв] 7. | Бичсэн: Uyangush | 2009-12-03


beeeeeeeeeeeeeeeeeeeebiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiii iiiiii sad sad sad sad sad sad sad sad sad
Хариу:

[Сэдэв] 6. | Бичсэн: Uyangush | 2009-12-03


[color=red]
manai nohoi manai aaviig ongorsnoos hoish 2 sariin daraa ooroo genet garad alga boltson....gadnaas orj irj bhad ortsoor uruudaad garj bsan yum...ooroo garad uudend ireed haalga samarddag bsan yum....aaviin huvtssiig hurtel deer ni garj hevtcheed bidnees harmaldag bsiin...tegeel aaviig bhgui bolsnii daraahan ooroo garj yavaad gent alga boltson....urid ni sonsoj l bsan yum..sain nohoo uheh tsag ni bolhoor ooroo yavdag gedgiig...unen l bsiin bn lee...minii bebi..... cry cry cry cry cry cry cry
Хариу:

[Сэдэв] 5. | Бичсэн: Peace | 2009-12-03


Erka ta ooriin bichsen zvileeree yug haruulah gesiin svrdvvleed bgamu hechneen americad bdag geheeree haashaa yum oort chine zoriulj yum bolgoniig yunzlah estoi yum uu end bas mongoloos ordog olon hvn bgaa shvv endees zvgeer l bna dag angry angry angry
Хариу:

[Сэдэв] 4. | Бичсэн: | 2009-12-03


sonjuuraa taalagdlaa shine jiltei holbootoi gogo kino tawiach tgd odoo shine jiliin uur amisgal saitdaa oruulaa tegvvl ih goy setgel oodrog bnshdee gadaadad bgaa hvmvvst chini.za tgd ajillad bai bid itgeeg baiy
Хариу:

[Сэдэв] 3. | Бичсэн: erka1 | 2009-12-03


chi goe tawildaa zarim ni gazaad ehleed garaxgui bna tiim bgaad bwal bi bolon americad bgaa xyn bilgond orood xereggyu gej bi zarlax bolno shuu oor olon zarlal deer darax jum bgaa shuu dee sad
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2009-12-02


Sonjuurt yostoi ih bayarlalaa. Ene nevtruulegiig uzehiin huslen bolood bsan yum. Odor bolgon orj uzdegiin hereg garlaa. ajil amidraliin saihan buhniig husii!!! bayarlalaa.
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2009-12-02


sonjuuraa shine jiltei holbogdoltoi goy kinonuud tawiad ogooch neg goy goy kinonuud bdag shde kkk tegwel ih hun uzeh bh
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Ням, 2024-05-19, 09:17
Welcome Зочин