Нүүр хуудас » 2009 » 12-р сар » 9 » 7 настай А.Сайханбилэг хүү “Шударга журам” медаль хүртэж Ерөнхийлөгч үзгээ дурсгалаа
14:30
7 настай А.Сайханбилэг хүү “Шударга журам” медаль хүртэж Ерөнхийлөгч үзгээ дурсгалаа


Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж зарлиг гарган "Аюул гамшиг тохиолдож гал түймэр гарсан хүнд нөхцөлд эр зориг, авхаалж самбаа гаргаж хүний амь аварсан онцгой баатарлаг гавъяаг нь үнэлж долоон настай Амарсайханы Сайнханбилэгт "Шударга журам” медаль хүртээлээ.


Өнгөрөгч сарын 30-ны шөнө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт гал түймэр гарч долоон настай хүү А.Сайханбилэг шатаж буй гэрээс гурван настай А.Заяа дүүгийнхээ амийг аварсан юм. А.Сайханбилэг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 41 дүгээр сургуулийн 2-дугаар ангийн сурагч бөгөөд өнөөдөр ээж Д.Уранчимэг, захирал Д.Ган-Уяа, ангийн багш С.Оюун нарынхаа хамт "Шударга журам” медалиа гардан авахаар иржээ.


Дүрэлзсэн гал дунд орж дүүгийнхээ амийг аварсан А.Сайханбилэгийн энэ баатарлаг үйлс нь үеийнхэндээ төдийгүй хүн бүрт үлгэр дууриал үзүүлсэн бахархам үйлс хэмээн Төрийн Тэргүүн онцлоод, "Энэ медаль бол хамгийн эр зоригтой, хүний төлөө сэтгэлтэй, баатарлаг үйл хэрэг бүтээсэн хүмүүст олгодог шагнал юм. Баатарлаг үйл явдлыг балчир хүүхэд ч бүтээж болдгийг бид харж байна. Анхны "Шударга журам” медалийг 1959 онд 12 настай Д.Чулуунхүү охин 3 хүүхдийн амь насыг галын аюулаас аварснаар хүртэж байсан бол, 50 жилийн дараа өнөөдөр долоон настай А.Сайханбилэг хүү гурван настай дүүгийнхээ алтан амийг галын аюулаас аварсныхаа төлөө хүртлээ” гээд А.Сайханбилэг хүүгийн "Шударга журам” медаль олгох зарлигт гарын үсэг зурсан өөрийн үзгээ дурсгал болгож өгсөн юм.


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягт,  гал түймэрт нэрвэгдсэн Д.Уранчимэгийнд гэр олгуулах асуудлыг нь шийдвэрлэж өгөх талаар энэ үеэр үүрэг болголоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

7 настай хүү Амарсайханы Сайханбилэгт

"Шударга журам” медаль гардуулж хэлсэн үг

Өнөөдөр 7 настай сэргэлэн цовоо хүү Амарсайханы Сайханбилэгт дүрэлзсэн галын өмнөөс айж бэрхшээлгүй сөрөн орж энхрий бяцхан дүү Заяагийнхаа амь насыг аварсан Баатарлаг үйл явдалд нь би чин сэтгэлээсээ талархаж "Шударга журам медаль”  гардуулж байна.
Энэ медаль бол хамгийн эр зоригтой, хүний төлөө сэтгэлтэй, баатарлаг үйл хэрэг бүтээсэн хүмүүст олгодог шагнал юм. Баатарлаг үйл явдлыг балчир хүүхэд ч бүтээж болдгийг бид харж байна. Анхны "Шударга журам” медалийг 1959 онд 12 настай Д.Чулуунхүү охин 3 хүүхдийн амь насыг галын аюулаас аварснаар хүртэж байсан бол, өнөөдөр 7 настай А.Сайханбилэг хүү 3 настай дүүгийнхээ алтан амийг галын аюулаас аварсныхаа төлөө хүртлээ.
А.Сайханбилэг хүүг ангийн багш С.Оюуны нь хэлснээр их цэвэрч нямбай, сайхан бичлэгтэй, төлөв даруу ангийнхаа шилдэг сурагч гэж хэлсэн. Бас хүнд тусч олон төрлийн авъяастай хүү гэж сонслоо.
А.Сайханбилэг хүүгийн хүний амь аварсан энэ баатарлаг явдал бол олон олон хүмүүст үлгэр дууриал үзүүлсэн, бахархам үйлс гэдгийг  онцлон хэлье.
Дүүдээ энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсээд хүн бүрд тусалдаг энэ сайхан чанараараа Монгол Улсаа хөгжүүлсэн сайн хүн болохыг хүсэн ерөөе.


Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 1455 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 5
[Сэдэв] 5. | Бичсэн: | 2009-12-12


ymar mundag huu we huurhun dvvgee vnsie ulam sain bolj usuj hvmvvjeed mongol ulsdaa ulam ihiig hiij bvteegeerei gej eruuye
Хариу:

[Сэдэв] 4. | Бичсэн: | 2009-12-11


unjii unjii unjii....ymar höörhön huu vee....chi bol jinhene baatar
Хариу:

[Сэдэв] 3. | Бичсэн: | 2009-12-10


smile huuh ymar mundag sain huu we bayr hurgey bas unjii
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2009-12-10


yamar zorigtoi mundag huu be buur hair hurchihlee minii achtai tsatsuu yum bna
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2009-12-10


bayar hurgii biggrin
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Мягмар, 2024-05-14, 03:57
Welcome Зочин