Нүүр хуудас » 2009 » 12-р сар » 12 » Өнөөдөрийн онцлох хэвлэлийн мэдээ 2009/ 12/11
14:42
Өнөөдөрийн онцлох хэвлэлийн мэдээ 2009/ 12/11
Нисгэгч Ариунаа газардав

Жилийн өмнөөс чимээ өгөөд байгаа МУГЖ Т.Ариунаагийн валютаар үнэлж, элитүүдэд зориулсан гэх үнэ бүхий концерт өдгөө "Гайхамшигт үдэш” нэрээр хувилан газартаа буучихаад яваа билээ. Үнэндээ хэн нэгэн элитэд зориулж байна хэмээн хошгоруулж, хэдэн зуун доллараар өөрийгөө үнэлсэн Ариунаа авхайд ард түмэн хэзээ ч хандаж байгаагүйгээрээ дургүйлхэж байсныг нуух юун. Шоу бүгдийн сэргээш болдог гавъяат маань энэ удаад ч бас тэгтэл удаан "ниссэнгүй” орчноо мэдэрч дөнгөх элит бүсгүй гэсэндээ ч тэр үү фэнүүдийнхээ хэл амнаас айсандаа ч тэр үү юутай ч тасалбараа 50 000 болгоод хямдаруулчихсан байна билээ. Үр дүн нь их энгийн. Гадуурхагдаж орхисондоо шаралхаж явсан гавъяатын маань гал улаан фэнүүд одоо л арай амьдралд ойртож байна гээд хэдийн халаасаа тэмтэрч эхэлсэн юм байх. Харин  эрос авхай тоглолтоо гурван зэрэглэл, гурван үнээр ялгамжаалсан аж. За тэр бол дуучин бүсгүй хийгээд баярхах дуртай олигархиудын хэрэг. Юутай ч төр түмний гавъяат бүсгүй арай ч ард түмнээ тэгж хойд урдах хүүхэд шигээ гадуурхаж орхихгүй байлгүй гэлцэж байсан нь үнэн байж. Дашрамд хэлэхэд хэзээний чансаатай уран бүтээл, хүчирхэг тоглолтоор сюрприз барьдаг дуучин Ариунаа энэ удаа гайхамшигтай тансаг тоглолтыг амлаж байгаа аж.  Сваровскийгоор чимэглэсэн тоглолтын хувцаснууд, тайз засал, хөгжим апартур гээд л үнэхээр гайхамшигтай үдэш байлгах гэнэ шүү.

Майга О.Магнай мөрөөдөөд ч бүтэхгүй нь дээ

Драмм талдаа дотортой жүжигчинд тооцогддог өөдөсхөн хонгор бүсгүй сүүлийн үед шүлэг, дуу гэж саваагүйтэхээ болио юу даа. Хааяа нэг харах нь ээ өнөөх л music 9-өөрөө урлагийн хэдэн нөхдөө шалгаасан шигээ нам жимхэн суух болж. Дэндүү дээрэнгүй, ярилцагчаа огт хүндэлдэггүй хэмээн байнга өөлүүлдэг байсан Өөдөөгөөс хавьгүй увайгүй хөтлөгч байдагийг "Үнэн үү” ток шоуны хөтлөгч залуу харуулаад байгаа. Тэр ч бүү хэл адтай хөтлөгч бүсгүйг нэвтрүүлэгтээ урин, уурлуулж дөнгөсөн зайтай залууд мань Өөдөө одоо хүртэл шаралхаж явдаг гэх. Юутай ч олон залуутай нэр холбогдож явсан "өгзөг бөгсгүй" бяцхан бүсгүйн сайхны үнэлэмж их өвөрмөц юм билээ. Нэлээд хэдэн жилийн өмнө тэрээр хараахан учирч амжаагүй мөрөөдлийн ханхүүгээ тодорхойлж байсан удаатай. Сексийг уран зурагтай зүйрлэдэг Өөдөө маань ногоон цэнхэр, хүнхгэр нүдтэй, төрөлхийн бакь тэгээд бас тэгшхэн хөлтэй залуу таалдаг гэх. Түүний энэ хатуу шалгуурт чухам хэн  гэгч азтай залуу нийцэхийг хэлж мэдэхгүй юм. Ямартай ч ард түмний цогтой тэмцэгч хүү О.Магнай бол мөрөөдөөд ч бүтэхгүй нь дээ зайлуул.


Дуучдын мода хошин урлагийнханд "халдварлав"

Сүүлийн үед дуучдын дунд нэгэн моод дэлгэрээд байна. Энэ нь гадаадын олон ангит киноны дууг орчуулж дуулах. Тэдний энэ шинэ санаа хошин урлагийнхны хараанд өртөөд байгаа гэнэ. Бэлэн гэвэл дэндүү бэлэн энэ төрөлд Анхаа, Халиунаа хоёр нэлээд шаргуухан орсон. Харин тэдний араас Баярцэцэг орохоор зэхэж байгаа сурагтай.

Тэрээр "UBS” телевизээр гарсан "Муу найз” киноны дууг дуулчихсан байна билээ. Анхаа Халиунаа хоёрын хувьд "Хоёр Таня” киноноос эхлээд "Хөөрхөн төрөх албагүй” гээд л телевизээр гарсан Оросын олон ангит киноны бараг бүх дууг дуулж урын сангаа чамгүй баяжуулсан. За тэгээд Солонгосын савангийн дуурийн дууг дуулахгүй өнгөрвөл алдас болох биз. Ямар сайндаа л "TV коктейл”-ийн Аюуш, Өөскө хоёр тэднийг дууриаж киноны саунд трекийг анх бид хоёр дуулсан юм. Харин одоо Анхаа Халиунаа хоёрт байраа алдах гээд байгаа гэж ирээд л ярьж байхав.

Бооёогийн Азын сугалаа

Нийгмийн болж бүтэхгүйг цоллож хашгирсаар хэл нь цуцаж, чих нь дөжирчихөөд байгаа манайханд цагаа олон цуварч буй хөнгөн үйл явдал бүхий өнгөлөг уран бүтээлүүд тун ч их таалагдах болсон. Кино урлагийн энэхүү сэргэлт техник технологийн хөгжлөөс гадна шижигнэсэн шинэ залуу уран бүтээлчид төрөн гарсантай ч холбоотой. Мөнхүү урлагийн энэ төрөлд загварыхан хийгээд дуучид хүч түрэн орж ирсэн нь нэг талаас сайн мэт боловч өөр өнцгөөс хараад үзвэл жүжигчдийн чадвараас шалтгаалж,чанаргүй уран бүтээл төрөх үндэс болж байгаа. Мөдхөн нээлтээ хийх Шинэ үе пропакшны шинэ уран бүтээл болох "Үлгэрийн хайр” кинонд ч бас хүүхдийн дууч бүсгүй дүрээ мөнхлөөд авсан дуулдана билээ. Зөвхөн Ану ч биш түүний найз охидын дүрийг Ангираагийн өнгөт үрэлүүд бүтээж байгаа гэх. Бооёо өөрөө дуучин, бүжигчин, загвар өмсөгчид монголын кино урлагийн нэр хүндийг шороотой хутгаж буйд шүүмжлэлттэй ханддаг нэгэн. Гэсэн ч нийтийн жишгээс гажиж чадсангүй. Мэдээж ашгийн төлөө үзэл бодолтойгоо зөрчилдөж буй түүний халаасыг энэ цаг үеийн  хамгийн рейтингтэй одод түнтийлгэх нь тодорхой. Эхлэл ч үгүй төгсгөл ч үгүй энэ бол сүүлийн үед хийгдсэн хамгийн олхиогүй бүтээл болж хэмээн үзэгчид Бооёогийн "Буруу эргэлт”-ийг дүгнэсэн. Алдаан дээрээ суралцсан түүнд Ану лав азын сугалаа болж таараа даа.

Хамгийн хөдөлмөрч нь Пүүжээ... хамгийн хөөрхөн ааштай нь Хонгор

Үдэш бүр бидний монголчуудыг цэнхэр дэлгэцийн өмнө уян, цэнгээнт бүжгийн гайхамшгийг мэдрүүлж буй "Ододтой бүжиглэе” тв шоу тун удахгүй ялагчдаа тодруулах гэж байна. Хэн, хэрхэн хөдөлмөрлөж ямархуу амжилт үзүүлэв гэдгийг үзэгчид маань дор бүрнээ үнэлж суугаа. Харин дэлгэцийн ард тэдний хэн болох тухай зарим багш нар нь ийнхүү дүгнэж байна. Хүн бүртэй "ижий ахаа” болж явдаг хөөрхөн Б.Хонгор хамгийн зан сайтай одоор тодроод байгаа гэнэ шүү. Түүний элдэв их санаагүй, хүүхдэрхүү, хөөрхөн зантайд багш нар нь тун чиг ам сайтай байна билээ. Тэгвэл хамгийн хөдөлмөрч бүжигчнээр загвар өмсөгч, топ модель Д.Пүрэвсүрэн бараг л өрсөлдөгчгүй тодорч байна. Мэдээж ангийн анд Ууганааг нь эс тооцвол шүү дээ. Ур чадвар, гүйцэтгэл, санаачлага гээд Пүүжээтэй энэ дүйцэхүйц зүйл түүнд олон. Тэр бас бүжигчин хүнд тохирхуйц хамгийн сайхан биетэй залуу. Тэгвэл хамгийн хойрго залхуу, шинэ техникээс байнга татгалздаг, дураараа оролцогчоор Далантайг нэрлэж байна. Нас намба, бие хааг нь бодоод үзсэн ч түүний дутагдлыг бас өршөөж болмоор. Хамгийн авир муутай бүжигчин коктейлийн сарнай гэвэл та итгэх үү? Ямартай ч багш нар нь түүнийг ингэж дүгнэжээ. Харин үзэгчдийн үнэлэмжээр бол Аюуш үеийнхнээсээ тасарчихаад байгаа Пүүжээгийн хувьд бусад охидоос нь арай дөнгүүр өрсөлдөгч. Тиймээс л түүнийг дэмжих хүмүүс багагүй байгаа дуулдсан шүү.


Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 872 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 1
[Сэдэв] 1. | Бичсэн: Uyangush | 2009-12-12


smile smile smile smile smile smile smile smile smile smile smile smile
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Мягмар, 2024-05-14, 19:54
Welcome Зочин