Нүүр хуудас » 2010 » 2-р сар » 10 » Халхын шоронд ялтан бүр цаг тутамд толгойгоон ажиллуулж байх ёстой
13:38
Халхын шоронд ялтан бүр цаг тутамд толгойгоон ажиллуулж байх ёстой

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 421 дүгээр анги буюу Амгалангийн хорих ангид ял эдэлж байсан Ш.Лхагватай ярилцлаа. Тэрбээр хорих ангид болдог элдэв асуудлын талаар сонирхолтой зүйлүүд ярьж байсан юм.

-Амгалангийн хорихоос суллагдаад бараг хоёр жил болсон гэсэн. Одоо юу хийж, яаж амьдарч байна даа?
-За даа, одоо ч хийсэн юм алга даа. Суллагдаж гарч ирээд "Жигүүр гранд”-д дөрвөн сар туслах ажилчин хийсэн. Тэгсэн нэг л өдөр ял эдэлж байсныг мэдээд халчихсан.

-Та Амгалангийн хорих ангид хэдэн жил ял эдэлсэн бэ?
-Уг нь бол гурван жил ял эдлэх байсан. Гэхдээ нэг жил дөрвөн сар гаруй л хоригдсон. Учир нь шоронгийн удирдлага намайг сайн хүмүүжсэн гэж үзээд хугацаанаас өмнө сулласан.

-Хорих ангид хүний эрх хэр их зөрчигддөг вэ, гадуур янз бүрийн яриа байдаг?
-Миний хэрэг Ганц худагт таслагдаад Амгалангийн хориход 2008 оны есдүгээр сард очсон. Тэгэхэд Амгалангийн хорих дөнгөж шинээр баригдсан, ашиглалтад ороод нэг л жил болж байсан. Гэтэл өвөл нь бид хөлдөж үхэх шахтлаа даардаг байж билээ. Ер нь л их зутарсандаа.

-Ашиглалтад ороод удаагүй байсан юм бол яагаад хөлдөж үхэх шахдаг билээ?
-Дээврээс нь байнга ус гоождог байсан. Түүнээс болж хана нь цан цохьчихдог юм. Хоригдлуудыг өглөө босч ирэхэд хөнжил нойтон шахуу байдаг. Ер нь бол байнга л чийгтэй байдаг даа.

-Хүйтэнд, чийгтэй байшинд удаан байх нь эрүүл мэндэд аюултай. Янз бүрийн өвчин гарна биз?
-Тухайн үед шоронд хоригдож байсан хүмүүс бүгд ханиадтай, эмнэлэг нь байнга пиг дүүрэн байдаг байв.

Амгалангийн хорих ашиглалтад орсны дараахан Хууль зүйн сайд Ц.Нямдорж ирж байсан. Сайдыг ирнэ гээд шоронгийнхон дээр дооргүй гүйлдэн бэлтгэж байв. Уг нь бол гэнэтийн шалгалт хийвэл шорон доторх амьдрал жинхэнээрээ мэдэгдэнэ. Гэвч тэгдэггүй. Дарга сайд ирэх үед хянагч нар хоригдлуудад "Хулгайчууд аа, амаа татаарай. Та нар янз янзьн юм ярив аа” гэж занаж сүрдүүлдэг болохоор хэн ч, юу ч ярьдаггүй байсан.

-Тэнд хоол унд нь ямар байсан бэ?
-Дансаар бол 200 гаруй хоригдол байдаг. Гэхдээ эдний 50 гаруй нь л хоолонд ордог юм. Бусад нь овгорууд болон тэдний хүмүүс учир шоронгийн хоолыг иддэггүй. Төрөөс 200 гаруй хүнээр тооцож мөнгө өгдөг байж таараа. Тэгэхээр хоолонд ордоггүй 150 хүний мөнгө хаашаа ордог юм бол. Тухайн үед энэ сонин санагддаг байсан.

-Овгорууд болон тэдний хүмүүс яагаад шоронгийн хоол иддэггүй гэж?
-Овгорууд өөрсдөө мөнгөтэй байхаас гадна хөрөнгө чинээтэй хоригдлуудыг ивээлдээ авч хүчирхэгждэг. Олон жилийн ялтай овгорууд тэднийг зодоон цохион, дарамт шахалтнаас хамгаалсныхаа төлөө нарсанд байгаа ч наранд байгаа мэт юу хүссэнээ идэж, юу дуртайгаа өмсөж чаддаг. Тэд нар өрөөндөө плитка савтай болохоор дуртай хоолоо хийж иддэг юм. Овгор болон түүний ивээлд байгаа хүмүүс засгийн хоол иддэггүй гэсэн шоронгийн бичигдээгүй хууль байдаг гэж болно.

-200 хүний 150 нь засгийн хоол иддэггүй юм бол бүгдээрээ шахуу овгор юм уу?
-Гал хам болоод нэгдчихдэг. Овгорууд нутаг нугын болон мөнгөтэй байрын хүнийг өөд татаад, ивээлдээ авчихаар олуулаа болчихдог юм.

-Та засгийн хоол иддэг байсан уу?
-Үгүй, иддэггүй байсан. Тэгээд ч тэнд 200 хүнийг хооллох том өрөө байдаггүй.

-Ардчилсан нийгэмд хүн бүрт эрх гэж бий. Ялтанд ч гэсэн эрх байх ёстой. Амгалангийн хориход энэ эрхийг хэр их зөрчдөг вэ?
-Маш их зөрчигддөг. Би Амгалангийн хориход ял эдэлж байхдаа эмнэлэгт нь хэвтэж байсан. Учир нь шоронд ороогүй байхдаа аваарт ороод, аарцагны ясаа цуулчихсан юм. Эмнэлэгт хэвтэж байтал ангийн дарга, хурандаа н.Цогт-Очир "Талбай дээр гараад ир” гэж дуудуулсан. Би ч гараад очсон. Чи яахаараа ажилд гардаггүй юм гэхээр нь "Би аваарт орсон учраас хүнд юм өргөж болохгүй” гэж хэлсэн чинь маш их уурласан. Бас надаас гадна хоёр хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм. Тэгээд хянагчаар банз авчруулаад бид гурвыг ёстой нэг "машиндаж” өгсөн дөө.

-Амгалангийн хориход өвчтэй хүнийг ажил хийсэнгүй гээд банзддаг юм байж. Өөр шүүмжилж хэлэх доголдолтой зүйл юу байна?
-Цус ойртсон байдал ажиглагддаг. Эхнэр нөхөр, ах дүү гээд хамаатан садан нь бүгд шахуу хориход ажилладаг. Энэ нь маш их аюултай. Би нэг хянагчтай маргалдлаа гэхэд тэнд ажиллаж байгаа бүх хамсаатан нь миний эсрэг болно гэсэн үг. Би өөрөө энэ байдлыг мэдэрч үзсэн болохоор ингэж итгэлтэй хэлээд байгаа юм. Цус ойртсон энэ байдлыг өөрчлөхгүй л бол шоронгийн диктатур, дотоод дэг журамд муугаар нөлөөлнө. Энэ нь хоригдлуудын хувьд сэтгэл санааны болон цаашлаад амиа хорлох хэмжээнд хүртэл асуудал үүсгэж байна.

-Жишээ нь яг яаж нөлөөлөх вэ?
-Жишээ нь төлөөлөгч намайг зохих хэмжээний ялаа эдэлж байгаа ялтан гэж дүгнэж байгаа гэж бодъё. Харин хянагчтай янз бүрийн байдлаас болж муудалцвал өстөн хэмээн харьцах болно. Би дээр хэлсэнчлэн ангийн дарга Цогт-Очир эмнэлэгт хэвтэж байгаа хүнийг ажил хийсэнгүй хэмээн банзаар зодно гэдэг тэр хүнд ямар нэг хов хүрчээ л гэсэн үг. Дөрвөлжин хашаан доторх шоронгийн амьдралыг туулахын тулд цаг минут тутамд толгойгоо ажиллуулж байх ёстой.

-Нэг хоригдлыг суллагдахад нь шоронгийн удирдлага ЖИП машинаар гэрт нь хүргэж өгсөн тохиолдол байдаг гэнэ лээ. Та энэ талаар мэдэх үү?
-Мэдэлгүй яахав. ЖИП-ээр хүргүүлсэн тэр нөхөр таван жил илүү хоригдсон юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэхийнхэний хариуцлагагүй байдлаас болсон гэнэ лээ. Таван жил илүү суугаад гарна гэдэг бол тоглоом биш. Тэр хугацаанд хүн амь насаа алдаж ч болно ш дээ.

-Хүний эрх аймшигтай зөрчигдсөн байна?
-Зөрчигдөхөөр барах уу. Намайг Ганц худагт байхад Хүний эрхийн үндэсний комиссын ажилтнууд ирж судалгаа авсан юм. Тэгэхэд шоронгийн хянагч нар нь "Юу ярихаа мэдэж байгаа биз дээ” хэмээн анхааруулж байсан. Хүний эрхийнхэн "Дарамт шахалт байна уу, сэтгэл санаа ямар байна, шүүх прокурорынхоны үйлчилгээ байна уу” зэрэг асуулттай судалгааны цаас өгч бөглүүлсэн юм. Гэтэл камер болгоны өмнө нэг нэг хянагч оччихоод нүд амаараа дохиж, анхаарал хандуулж байсан. Би судалгааны нэг асуултад "Муу ш дээ” гээд хариулчихсан чинь дараа нь үхтлээ зодуулсан. Тийм хүний эрх гэж байдаг юм уу. Хуулийн байгууллагынханд итгэх хэрэггүй юм байна гэж бодсон. Тэрний оронд зүгээр л ялаа эдлээд, эсэн мэнд гарсан нь дээр. Шоронд бол хүний эрхийн тухай яриад хэрэггүй. Өөрчлөгдтөлөө удна даа. Хүний эрхийнхэн хүний эрхийг хамгаалах гэж яваа юм бол камер болгон дээрх хянагчийг зохицуулах л ёстой биз дээ.

-Хүний эрхийн үндэсний комиссынхон хоригдлуудын эрхтэй холбоотой өргөдөл гомдол сүүлийн үед цөөрсөн, ер нь гайгүй болж байгаа өнцгөөс ярьж байна билээ?
-Тийм үү. Тэгвэл тэр Хүний эрхийн комисс дээр чинь хоёулаа цуг очъё. Би ёстой бүгдийн хэлээд өгье. Тэд нар чинь ёстой юу ч мэддэггүй юм байна лээ.

-Таныг хоригдож байх үед гадаадын хоригдол байсан уу. Байсан бол тэдэнд хэр дарамт ирдэг бол?
-Хоёр хятад таван жилийн ялтай хоригдож байсан. Нэгийг нь Шуума гэдэг. Шоронгийн удирдлага тэр хоёрт эмнэлэг дотор тусад нь өрөө гаргаад өгчихсөн, тэгээд нөгөө хоёр нь тансаглаад л байж байдаг. Шуума нь бүр хорихын хашаан дотор хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан гээд бод доо. Би угийн үндсэрхэг үзэлтэй нөхөр болохоор дургүй хүрээд заримдаа "их өднө”. Тэгэхээр өнөө хужаа чинь "Чи яагаад байна аа, намайг даргаа мэднээ” гэдэг. Шоронгийнхон тэр хоёр хужааг цаанаа мотортой гэдгийг мэддэг болохоор нэг их оролддоггүй юм. Бас цианитийн хоёр хужаа байсан. Тэр хоёр хөөрхий "вареньтгүй” юм шиг байна лээ. Бидэнтэй адил хорих өрөөнд байдаг байсан. Ер нь тэгээд мөнгөтэй бол шоронд ядрахгүй дээ. Эрх чөлөөгүй л болохоос нарнаас тансаг амьдардаг хоригдлууд олон байдаг.
Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 3736 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 3
[Сэдэв] 3. | Бичсэн: enerel | 2010-02-10


yoooooooooh bodood baisan chini bi tanai site-iin number one setgegdeliin ug bichdeg hun boloh yum bish baigaa dandaa l ih yrt yum bicheed bh yumaa hehe... eniig tegeed ynshdag hun baidag yum yy bi chamaig ooroo l ynshdag bolov yy gej bodon chamd l gej bicheed baisan chini gent bodoloo er ni iim ih ajiltai hund minii bichsen yumiig ynshaad syyj baih zav gardag yum bolov yy daa... hehe
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: enerel | 2010-02-10


harin ch joohon tansag yum bichchihsen yum bishuu joohon kino markiin yum sanagdaad yavchihlaa... gadaadiin shorond l tiim yum boldog gej sonsson bolhoos mongoliin shorond yostoi l neg ami naana tam tsaantai baidag yum sonsogdson, teheer ter humuusiig ih l sonin bolgodog yum shig baigaan... gehdee yagaad humuus horih gazar ordog yum be byryy yum hiiseneesee ene yariltslaga ogson hun chini yag yunaas bolj shorond oroh bolovoo... yagaad bid shorongiin amidraliig sonirhoh bolovoo hunuug hun shig boddog bolgoj chaddaggui l yum bol shoron gej er ni baigaad yadag yum be... huniig ylam l ih araatan bolgoj toruuldeg gazar chini shoron yum bishuu... shartai hun bol zevuun hun bolon shorongoos garna harin shargui negen ni amia horloh yum yy hen negnii bool bolno... manai mongoliin hyyli ygaasaa l ih myy hunuu erhiin talaar bur myy: hun bolgon er ni yu l dyrtaigaa hiij boldog oron gedeg chini mongol baihdaa... yag uneniig helhed yagaad shorond baidag hun tansaglaad baidag yum be yagaad ted hun bolgoniig adilhan shorongiin erh ogdoggui yum be het zoolon baival er ni zarim neg tanhai humuusd bol shoron gedeg chini saihan yum bishuu ajil hiij bairnii mongoo yaj oloh yy yaj hooloo olj idehuu gee l olon zuil hiih heregtei baidag tehed shorond tiim yum hiigeed baih hereggui minii yu heleh geed bna geheer er ni todorhoi hemjeenii daramt bolon joohon hetsuuhen amidral uzuulj syrgah heregtei eveer uzeed boldoggui bolood l gemt hereg hiij shorond orj baigaa yum bishuu... tendee ted yaj amidarch zohitsyylhan ni tednii hereg gehdee heteesee het hetersen yum bol baij bolohgui zuilleldee gehdee ene hun chini bi avaart orj baisan bi bie myytai gene tehed ajil hiisengui gej zodson gesen tegeed ene hun chini yah gej baigaan zugeer l deeshee harj syyh gej bgaa yum yy medeej bi bie myytai huneer hund ajil hiilgeed baih heregtei gej helehgeegui bna gehdee yamarvaa negen oor zuil hiilgej bolno shuu dee ter tal deer ni ter shorongiin darga nar ni anhanaasaa yamar hun orj irj bna gedegiig shalgaj hun bolgonii anketiig medsen baih yostoi yum baigaa biz dee 200g hun baisan gesen uu hed heden ydirdagch naran joohon buleg huniig daagaad avhad teriig zohitsyylahad hetsuu lav bish l bh... uuniig zasag anhaaraldaa avbal yahan bolj bna... yag uneniig helhed tiim tansag saihan shoron yagaad bii bolgoh geed baigaan boloo yah gej dahin neg hereg hiigeed shorond orvol yuch bolohgui manai shoron chini gaiguishdee saihan neg baga hygatsaa l avchaasaa tuunees bish shorond oroh geed yundaa aihav saihan nar uzehgui syyj baigaad l garaad irne biz gej hun bodoh bysyy... minii bodoloor yamar hereg uuldsen ter bugdeer ni angilj shoron gargadag bol zov baihaa gehdee anglidag l bailgui dee bi sain medehgui yumaa... gehdee hylgaa hiisen geed gants hydagt horidog l yum baina lee ene bol byryy anglil gej bi uzej bna... er ni yachij bodson shoron gej tansag baihiin bol hun bolgon l ydaa daraalan hereg tarina biz dee... orsyyd amerkid yunaas ch aidaggui barag tsagdaagaas ch aihgui shuu ychir ni amerkiin shoron aimshigt orosiin shorongoos bol divaajind baigaa l yum shig baidag... tiimd nohduudee hereg hiiheesee omno yamar orond baigaagaa ehelj harah heregtei yum bishuu.... mongol bolon oros hamgiin aimshigt shorontoi oron yun byryy baih yy gemt hereg baga garna... harin bysad orond shoron gedeg ni barag l gertee baigaa l gesen ug... bi ene hunii yarij baigaag ni byryy gej helehgui ee iimerhuu sedeviig aihgui gargan yarisaniig unelj bna... gehdee minii bodol bol ene hun uunees syrgamj avaagui zugeer namaig shorond ontsgui bailgasanii gomdol shig l sonsogdoj bna... yamar hereg hiisen yum boldoo dahin gemt hereg bitgii l hiigeesee...
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: mirage2 | 2010-02-10


ugaasaa tiim bhooo mgl mini yu l bolj bna daa
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Ням, 2024-05-12, 18:12
Welcome Зочин