Нүүр хуудас » 2010 » 2-р сар » 12 » "Аав нь охиндоо Аялгуу хэмээх нэр хайрлая"
17:41
"Аав нь охиндоо Аялгуу хэмээх нэр хайрлая"

"Хэцүү анги” телевизийн олон ангит киноны хэрсүү, шударга хэр нь заримдаа "зэвүү хүрмээр” их занладаг хэгжүүн, хөвгүүний дүрийг чадварлаг бүтээж олон охидын зүрхний шигдээс болоод байгаа "Boomtown” хамтлагийн дуучин М.Баярбат аав болсон гэнэ шүү. Ээмэг, цаг, тэлээгээр өөрийгөө үзэмжтэй гэгч нь тоноглодог энэ ганган залууд харц унагаж явсан охид олон байсан нь мэдээж. Харин үеийнхэн дундаа нэлээд эрт гэр бүлийн амьдрал төвхнүүлсэн Баяраа маань тун ч хариуцлагтай гэрийн эзэн гэнэ билээ. Эхнэрээ төрөхөд дэргэд нь байсан жүжигчин залуу бяцхан охиндоо Аялгуу гэх аялгуулаг нэр хайрласан. Энэ нэр түүний анхны уран бүтээлийн гол дүрийн бүсгүйн нэр аж. Дашрамд хэлэхэд "Хэцүү анги”-ийн дараа олон уран бүтээлийн саналд пиг даруулчихаад байгаа тэрээр продакшныхаа ажилд илүүтэй анхаарч байгаа. Тун удахгүй "Фантасик” продакшны залуус андыхаа гэгээн дурсгалд зориулсан цоо шинэхэн уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгох гэж байна.
Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 2308 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 3.0/1
Нийт сэтгэгдэлүүд: 2
[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-02-18


Yu gej hudlaa shaah uu geed yadchih yum aa. Hezeenii yum niitleed bgaa yum.Iim yum niitlehiin orond nogoo zarlal deer daraad aliach geed gui l daa.
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-02-14


gegeen durasgal genvv odoo bgvi yumuu
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Даваа, 2024-05-13, 06:35
Welcome Зочин