Нүүр хуудас » 2010 » 3-р сар » 1 » Орж уншаад хэлэх үгсээн бичээд үлдээчихээрэй
00:38
Орж уншаад хэлэх үгсээн бичээд үлдээчихээрэй


Ноцтой: 1. Хэд хоногын өмнө Хятадын толгой баян Хөх сүлд групын ерөнхийлөгч Журамт гэгч нөхөр ирж хандив тусламж гэж юу байдгыг жинхэнэ утгаар харуулж хаячаад явлаа. Энэ бол үнэхээр нэрнээс цаашгүй манайхны томоохон гэгддэг үнэдсний компаниудыг байхгүй болтол доош нь хийцэн хэрэг болсон гэдэгийг хэн бүхэн мэдэж байгаа. Монголд төрж өсөөгүй, Монголын талаар нэг их мэдэх чадах юмгүй, Монголоос ашиг олж баяжаагүй хэрнээ Монголчууд бидний төлөө сэтгэл гаргадаг тийм өвөрлөгч эр бас байдгын байна. Өнөөх журамт чинь малчдад зориулаад зөвхөн хүнсний бүтээгдхүүн гэхэд нэг тербум төгрөгний хэмжээтэйг хандивлаж байна. Тэгээд дээрээс нь хөдөлгөөнт эргүүлийн газарт 10 ширхэг Волксвагн авто машин өгч байна. Түргэн тусламж гал командыхан гээд нийт 40 ширхэг авто машиныг зүгээр л бэлгэлчихдэгийн байна. Тэгээд болоогүй 40 сая Юанаар үнэлэгдэж байгаа хоёр ширхэг нисдэг тэрэгийг зүгээр л май гээд өгчихдөгийн байна. Хятадын толгой баян Журамтын ганцхан өдрийн дотор монголчуудад хандивласан бараа бүтээдхүүн 40 тербум төгрөгийг аль хэдийн давчихсан байгаа гэнэ. Харин манайхны тал юу гэж бодсын гэхээр инээдэмтэй. Өнөөх хүргэн хүү хүчтэй гэдэг ч үнэн юм байна. Өнөөх дуучин Сэрчмаа маань урд зүгийн бэр болоод инж бэлэг нь ирж байгаа юм байна. Манайхны эмэгтэйчүүд энэ хэмжээнд явчихдаг бол болж л байна гэхчлэнгээр багагүйл зүйлийг ярьж баярлцгаасан дө. Тэгэсэн яасан. Өнөөх Журамт чинь би танай Сэрчмаагын чинь нөхөр биш ш дэ. Тэр Сэрчмаагын нөхөр чинь Баяр гэдэг өөр залуу би танина. Танайхан намайг нөхөртэй хүүхэнтэйл холбоод байхын. Би зүгээр монголын малчдад цастай зудтай хэцүү үед туслая гэж бодсын. Яах вэ яваандаа Тавантолгойгоос хувь эзэмших хүсэлтэй байна гээд үнэдсэн зорилгоо хэлчихдэгийн байна. Тэгээд одоо яах вэ дэ. Хятадын баячууд айхтар болцын байна. Манайд зүв зүгээр 40 тербум төгрөгийн тусламж хүргэлээ ш дэ гэсэн чинь эргүүлээд тэрнийгээ хэд нугалаад авчих ашиг сонирхолтойл яваа юм байна шүү дэ. "Журамт "
Ноцтой: 2. Нийслэлийн төр захиргааны байгууллагууд анхан шатныхаа дарга удирдлагуудыг томилж чадахгүй өнөөдрийг хүртэл гацаатай хэрүүлтэй байна. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2,4 12,13 р гэхчлэн хэд хэдэн хороод өнөөдрийг хүртэл даргаа томилоогүй. Хэзээ томилох нь тодорхойгүй хэнийг томилох нь эргэлзээтэй нэг тийм хөгийн байдалтай байсаар байна. Төр захиргааны анхан шатны байгууллага дарга удирдлагагүй байна гэдэг тухайн хороодод ажиллаж амьдарч байгаа олон мянган хүний эрх ашиг хохирч байна гэдэгийг хэлэх хэрэгтэй байгаа юм.Хороо яагаад даргаа томилчихож болдоггүй юм бэ гэхээр хороон даргаар сонгогдох хүний тухай асуудал хамгийн түрүүнд босч ирж байгаа юм. Ерөөсөө яадгуу гэхээр хороон дарга гэлтгүй төр захиргааны байгууллагын бүхийл удирдах албан тушаал улс төр болцон. Хоорондоо үгсэн хуйвалдаж, тохироо хийж, албан тушаалын төлөө алалдан тэмцэлдэж байгаа юм. Нэг хороон даргын төлөө гэхэд л өнөөх эрх баригч намын анхан дунд шатны нэгжүүд бүхэлдээ хөдөлгөөнд орцон, ганц хороон даргыг болов нөгөөхдөө алдахгүйн төлөө төр захиргааны анхан шатны нэгжүүдийг бүтэн жил гарангын хугацаанд удирдах хүнгүй байлгаж чадаж байна. Энэ хооронд тэгэвэл юу болж байна вэ гэхээр өнөөх хэдэн хорооны иргэд чинь төр захиргааны байгууллагаар үйлчлүүлэж болдоггүй. Даргагүй хороонд байгаагын буянаар энэ тэр олон ажил төрөлөө хөөцөлдөж чадахгүй гаццан, хамгийн гол нэг эмнэлэг, нэг сургууль, нэг ажил, нэг шилжүүлэг гээл өдөр тутам тулгарах бэрхшээл бүр дээр хороон даргын гарын үсэг алгаа гэсэн үнэдслэлээр хаалт тавиулчиж байгаа юм. Ингэж манайхны хэт улстөржилт иргэдийхээ амьдрал ахуйд муугаар нөлөөлөж хэнч дийлэхгүй хэрнээ хэзээч дуусахгүй тэмцэлийг өдөөсөөр л байхын. "Сонгууль хороод”
Ноцтой: 3. Сүүлийн үед иргэд төрийн байгууллагаар үйлчилүүлэхэд үнэхээр хүндрэлэтэй болчихоод байгаа. Ялангуяа яам тамгын газараар явж ямар нэгэн асуудал хөөцөлдөх гэхээр өдөр тутам хоосон хаалга мөргөж, ажил, цаг зав, хөрөнгө мөнгөө үрсээр л байгаа. Асудлын гол нь юу вэ гэхээр зэрэг өнөөх хэдэн сайд дэд сайдууд, яамдын төрийн нарийн бичигийн дарга нар бүгд гадаадын улс оронлуу тодорхой шалтгаан гээд байх юмгүй явцгаацан байж байна. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам сайд нь эзгүй. Хэдэн тариаланчид хаврын үр тариагаа бэлдэх цаг болцон.Тариалан эрхлэлтийг дэмжих сангын дэмжлэг туслалцаа авах гэхээр сайд нь байхгүй гээд хүлээж авдаггүй. Өөр бусад олон яаманд яг нэг ийм байдал бий болчихоод байгаа юм. Бадамжунай сайд яасын хаачисын гэсэн, эрүүл мэндийн дэд сайд Цолмон, намын ерөнхий нарийн бичигийн дарга Хүрэлсүх гээд нэр бүхий хүмүүсийн хамтаар АНУ-д эмчлүүлэж байгаа намын дарга Баярыг эргэхээр явцын гэнэ. Улс эх оронд цас зуд нүүрлэж, хэдэн малчид хүнд хэцүү бүхнийг нуруун дээрээ үүрч явхад манай төрийн түшээд зугаалж цэнгэхтэйгээл байх шиг байна. Хөдөө аж ахуйн салбар тун хүнд хэцүү байдалд орж, энэ салбарт хийж хэрэгжүүлэх ажил бишгүйл их байгаа. Эрүүл мэндийн салбар ч ялгаа байхгүй. Эмнэлэгүүдийн ачаалал дийлдхээ байцан. Хэдэн өрхийн эмнэлэгүүд ор дэр нь хүрэлцэхгүй өдөр өнгөрөөх аргаа хайж ядаж байна. Ямар сайндаа эмч нар нь гэрээр эмилгээ хийлгэхийг иргэдэд зөвлөж үнэн хэрэгтээ түр зуурын гал унтраах байдалтайл ганц нэг хоногыг төөрүүлсээр байгаа нь нууц биш байна. Гэтэл энэ бүх асуудлыг шийдэж байх ёстой гээд эрүүл мэндийн салбарын дэд сайдаар томилогдсон хүн нь бас л сайд дарга нарыг дагаал хил дамнан зугаалаад явчихын. Одоо нөхөдүүд ерөөсөө төрийн хөрөнгөөр ингэж хий дэмий явж, иргэдийн эрх ашигыг хохироож үр дүн гарахгүй ажилд цаг зав гаргадаа больмоор юм дө.”ЗГ”
Ноцтой: 4. Манай их хурал засагын газарын бүрэлдхүүнд өмнө нь төр захиргааны байгууллагын удирдах албанд ажиллаж байсан хэд хэдэн хүн бий. Тэдний зарим нь аймаг нийслэл дүүргийн засаг даргаар ажиллаж байгаад төрд түшээ хийлцхээр сонгогдсон байдаг. Гэтэл эдгээр эрхэмүүдийн зарим нь өмнө нь эрхлэж байсан албан тушаалаа ашиглан их хэмжээний мөнгө угаах ажилыг хийж байсан болох нь илчлэгдэж эхлээд байгаа сурагтай. Тухайлбал Дархан Уул аймагын засаг дарга асан Хаянхирваа, Дорноговь аймгийн засаг дарга асан Батсуурь нар барилгын сүлжээ бизнес эрхэлдэг болох нь илчлэгдсэн талаар өглөөний сонин нийтэлжээ. Эрхэм төрийн түшээдийн өмнө нь аймагын засаг даргаар ажиллаж байх хугацаандаа төрийн хөрөнгийг хэрхэн хувьдаа завшиж хувийн бизнес эрхэлхэд зарцууладаг байсныг баримт сэлттэй нь дэлгэсэн байна. Эрхэм гишүүн Хаянхирваа Батсуурь нар барилгын хэд хэдэн компанитай, мөн засаг даргаар ажиллаж байсан аймагуудаасаа чамгй хэмжээний обектуудыг өөрсдийн мэдэлд шилжүүлэн авч чадсан тухай хөндөгдсөн байгаа юм. Гэхдээ хамгийн гол эрхэм төрийн түшээд өөрсдийхөө бизнесийг хөгөжүүлхийн тулд маш нарийн аргыг хэргэлдэх болох нь тодорчээ. Тухайлбал Батсуурь гишүүн өөрийхөө "Батс Өргөө” компаниар Дархан Уул аймагт барилгын ажил гүйцэтгүүлэдэг бол зөрүүлээд Хаянхирваа гишүүн "Дархан трейд” Ремукс зэрэг өөрийхөө халаасны компаниудаар Дорноговь аймагт барилгын ажил гүйцэтгүүлэдэг гэж байхын. Ингэж эрхэм төрийн түшээд маань өөрсдийхөө хувийн сүлжээ бизнесээ бусдын нүднээс далд байлгах аргаа олчихсон байдгын байна. Хоорондоо зөрүүлээд төрийн томоохон тендрүүдийг гүйцэтгэхэд зарга хийгээд гүйгээд байх хүн байхгүй. Харин энэ бүхэн тодорхой цаг хугацааны дараа илчлэгдээд ирхээр өөрсдийхөө компаниудаас зугтаж ор байхгүй мэтээр гүрийх нь хэвийн л үзэгдэл болоод байгаа юм. Харин төрийн хөрөнгийг ингэж ашигладаг хүмүүст ямар хариуцлага тооцдогын болоо.
Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 2007 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 11
[Сэдэв] 11. | Бичсэн: | 2010-03-06


hey manaihaaan! aan geed uun gej bai l daa! uchirgvi l urd zvg geheer uurlaad dairchihiin, 1rt uwur mongol bol hyatad bish shuu dee! ted nar yag bid nariin l adil mongol hvmvvs hyatadiin gazar nutag deer amidarch ter huuli dvrmend ni hvssen hvseegvi zahiragdaj yawaa uruwdultei hvmvvs bid nariin ahan dvvs shuu dee, bitgii ted nariig buruutga l daa, hyatad hvmvvsiig vzen yadahdaa bitgii ted nariig vzen yad, yumiig yalgaj salgaj oilgoosoi gej chin setgeleesee hvsey! 2rt bol ene serchmaa hentei suuh n nadad bol hamaa alga setgel niilbel hvn henteigee suuna ter hvnii l erh shuu dee bitgii ingej olon yum yarij baigaasai! ehleed tungaa daraaa ni yari manaihaaan!
Хариу:

[Сэдэв] 10. | Бичсэн: | 2010-03-02


mongoliig izleh hamgiin gol zewseg bol uwurmongol gedgiig medhuu ta nar medej aw bodoltoi bai.
muu lalriin uwurmongolchuud uhej dald oroosoi mongol gej neriig buzralsan muu zawaan amitad
Хариу:

[Сэдэв] 9. | Бичсэн: | 2010-03-02


Сонжуураа найзаа.Чи тодорхой хэмжээгээр хүмүүсд мэдээлэл хийж оюун санаа болон сэтгэл зүйд нөлөөлөх юм дуулгаж байгаа учир хийж байгаа зүйлдээ анхааралаа сайн хадуулахыг хүсэж байна.Өвөрмонголын "Хөх сүлд"групп-н ерөнхийлөгч Журамт чинь энэ тухай тайлбар хийсэн ш дээ. Тайлбардаа:"Би та нарын тэр дуучин хүүхэнтэй гэрлэсэн хүн чинь бишээ" тэр хүнийг Өвөрмонголын Улаан хадны аж ахуйн ажилтан Баяраа гэдэг хүн байгаа надыг битгий андуурайд байгаарай гэсэн утгатай тайлбар хийгээд авсан.Тийм учраас чиний энэ мэдээлэл ташаа болж байна.
Хариу:

[Сэдэв] 8. | Бичсэн: | 2010-03-02


hervee unen bol serchmaa metiin ynhanuudiig zailuulah heregtei shdee mgl-d hurimaa hj bhaar ter hujada ochood hiidin bga biz t1 gichiinuud yugaan boddog bna ugaasa serchmaa chine erliiz gee bizdee
Хариу:

[Сэдэв] 7. | Бичсэн: | 2010-03-01


hudlaa yum yu ch algadaa
Хариу:

[Сэдэв] 6. | Бичсэн: | 2010-03-01


serchmaagiin nuhur handiv ugsun ni unen yum uu da itgehed hetsuu l yum.
Хариу:

[Сэдэв] 5. | Бичсэн: | 2010-03-01


мэдээллээ нягталж тавьж бай дүү хүү. энэ тэр журамт гэдэг хүн чинь биш шүү дээ...одоо болтол андуураад л худлаа цуурцгаагаад байх юм.... монголчуудын мэдээлэл гэж нэг иймэрхүү худал үнэн хов жив гутмаар
Хариу:

[Сэдэв] 4. | Бичсэн: | 2010-03-01


aan bas bayan mongotei humuusiiin bodol bol onoo ued ashigaa bodon l mongoo urdeg bailgui dee... bainga tolgoogoo gashilgan mongo oltsgoodog yum chini... dahin tsaashin urjuulhee l bodoj l hiij baigaa blgui dee... ene ni neg yosnii tednii ajil uureg bid yamar ajil hiihuu yag unendee ijil shuu dee...ayaga ygaagch bol yaj iij baigaad itgel olon zoogch boloh yumsan... za zoogch bolloo gehed sain ajilaa hiij meneger boloh yumsan gej bodotsgoodog shuu dee... ene bol human's nature... hun ih yumtai boloh tysam dahin ih teriigee oronjuulhiig l husdeg tiimd bid hezee zogosohoo meddeggui bohoor l monhiin amidardaggui baihaa gej boddog shuu hehehe...
Хариу:

[Сэдэв] 3. | Бичсэн: | 2010-03-01


ene bol ygaasaa battai barimtguigeer l ali hediin humuusd il baisan shuu dee tegeed l mongoliin jiriin neg ard tumnuud ni oorsdiigoo bodon yaj iij baigaad l amidartsgaaj bna yun tor zasag bodoh baitygai yaj neg hooloo olj idej hunees door uzegdehgui yavah yumsan l gesen bodotltoi humuus l uldsen biahdaa tiimd yun tor zasgiig demjih yun yls tor yaj iij baigaad ooriinhoo l amidraliig avaad yavan mini getsgeej baigaa bailgui dee tor zasag ni iim bolhoor shuu dee buur esreg temtsej chadahaa bolitsgooson bhaa tiimd yanhan ihtei erchuud ni neeh saihan mongol hunii oodrog erchuudiin bodolgui zalhyy humuus bolson bhdaa... bi ch yalgaa baihgui hoorhiiltoi manai orond l taranshaaniii huuhduud iheer baihiin ted nart tyslaad gaigui ireeduitei bolgochih yumsan gej hichneen ih bi gantsaaraa bodood tysalj chadahgui shuu dee tiimd bi ooriiigoo yaj iij biagaad hooson honohgui ayataihan oortoo l taarsan amidrah yumsan l gedeg bodoltoi baina odoogoor... minii bodoloor ter baahan mashine zarna, hyamd yumnyyd zarj baina, bair holsono geh metchilengiin jiriin ingiin getelgui buh ard tumend dyylddag ter saihan baahan hend hereggui zar tavidag gazaryydad mongol ornoo ondoo bolgii ch geh yum yy zasgiin gazariin uil ajilgaand hamtriin oorchlolt jiriin ard tumnuudee niilen hiitsgee gesen ch yum yy tiimerhuu zar tavij negen baigyylga ch yum yy neevel olon hun tsyglarval bas neg yum hiih ch yum biluuu tegehgui zugeer l neg hun bur dor doroo yum bodood baival hiisen yum gej baih baihgui bailgui dee gesen bodoltoi bna... oor iimerhuu yumand yu heleh yum be minii bodoloor bi unen yum l yarij baigaa baihaa gej bodoj bna... ter hyjaagiin tyhai... yagaad manai orond zugeer hanidavlav gej humuus ygaasaa anhnaasaa yagaad bodoogui gej unegui yumand nygasgui daraa ni yu boloh boloo gej boddoggui mongolchuud bidniii byryy yum yy yag yagaad iim yum bolood ongorson yum gedegiin sain medehgui bolhoor sain sanaa ytagaa olj medehgui bna... manai mongolchyyd shig maliig sain hardag yls gej baga baidag bhaa tehed ted nariigaa hogjuulj chadahgui oor yumand anhaarlaa tavina... bi end chini ter nevtruulgiig uzsen zuud bish baigaadaa gedeg baihaa tend zydand ortson gazar tyslamj bas tanaid honyo gedeg nevtruuulgeer bas garch baisan shuu tegeed ted nariig haraad baihan ih orovdoh yumaa ted nartaa ingej sanaa tavisand ih bayarlaj nevtruuleg uzej bhdaa nylmis gargan yilsan... er ni tegeed ene bugdiig yagaad zugeer l neg yaridag yum boloo yagaad ene bus byryy yumnii esreg iim olon on jiluud ongorch baihad yuch arg hemjee avdaggui yum boloo...
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-03-01


angry angry angry angry angry angry angry
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-03-01


ene bol Mongol dampuurch tor togloomiin zasag bolj huvirsan. mongold deed chatniihaniig bugdiig tsegtsleh bolson.Badamjinai,bolon tsolmon nar bol Mongoliig ulam dooch ni hiih humuus idej uuhaas iluu yu ch hhihgui gologdluud GUNDALAI tsolmon avgaig heden sariin omno zovoor unelj helsen chdee manai Mongold unen ug helsen hund ochirhdog l baihgui yu
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Ням, 2024-05-12, 00:21
Welcome Зочин