Нүүр хуудас » 2010 » 3-р сар » 22 » Women’s day celebrity night [part 1]
23:16
Women’s day celebrity night [part 1]

suuder.com"Women’s day celebrity night” [official media partner: Broadband social media network] коктейль шоуг Чингис брэндээс зохион байгууллаа, Бүсгүйчүүдийн хүсэн хүлээдэг онцгой өдөр бол яахын аргагүй гуравдугаар сарын найман байдаг. Бүсгүй хүн бүр чухамдаа энэ л өдөр өөрийн эрх дураар жигүүрлэн, аз жаргалаа илүү их мэдэрдэг гэхэд хилсдэхгүй. Харин олон улсад энэ өдөр эмэгтэйчүүд улаан өнгөөр өөрсдийгөө илэрхийлэн хувцасладаг байх юм.


Энэ нь тэдний эрх чөлөөний бэлэгдэл болдог байна. Ийнхүү бид тус өдрийн зарим нэг хэсгээс та бүхэнд сонирхуулан цөөн хэдэн зургыг үзүүлж байна."Монголын Экспортын Шилдэг” брэнд "Спирт Бал Бурам” ХК-ийн Чингис сархад энэ өдөр Монголын бүсгүйчүүддээ зориулан Central tower-ийн 17 давхарт байрлах Sку Lounge-д Чингис Women’s day celebrity night коктейль шоу зохион байгуулсан. Тус арга хэмжээний албан ёсны медиа оролцогчоор Броадбэнд компани оролцсон бөгөөд энэхүү арга хэмжээ тансаг улаан хивсний ёслолоор эхлэн, ирсэн бүсгүйчүүддээ зориулан Монголын төдийгүй, дэлхийн алдар нэртэй бүсгүйчүүдийн хар цагаан гэрэл зургаар үзэсгэлэн гаргасан нь олны сонирхолыг ихэд татаж байлаа.




Сонин содон үйл явдлаар дүүрэн энэхүү шоунд Киви, Харанга хамтлаг, хийлч Байгаль нар оролцлоо. Women,s day celebrity night коктейль шоунд хүрэлцэн ирсэн олны танил бүсгүйчүүдийн дунд олон төрлийн хөгжөөнт тэмцээнийг зохион байгууллаа. Ирсэн бүх бүсгүйчүүдэд Монголын Экспортын шилдэг брэнд Төгс бэлэгдэл Чингисээр найруулсан "Космополитан” коктейлиар дайлахын хамт Чингис брэндээс бүсгүйчүүддээ нэгэн гэнэтийн бэлэг барьсан юм.



Чингис брэндийн Европын холбооны улс дахь онцгой эрхт борлуулагч Swiss Cross Fine Brands компаниас энэхүү үдшийн арга хэмжээнд зориулан Чингис брэндэд гар аргаар үйлдвэрлэсэн шоколадыг Монгол бүсгүйчүүдэд илгээсэн нь гайхалтай сэтгэгдэл төрүүллээ. Ийнхүү Хар Чингис брэндээр найруулсан соёлтой, зохистой хэрэглээний илэрхийлэл болсон коктейлиар үзэсгэлэнт бүсгүйчүүдээ баярынх нь өдөр дайлан нэгэн гайхалтай, мартагдашгүй үдшийг тэдэнд бэлэглэлээ.





























































































Эрхлэгч: Eedee (Энхжаргалан Ж.)

Камер: Canon EOS 5D Mark II
Нэгдсэн: 2007-06-02
Flickr: http://www.flickr.com/photos/eedeeee/
Байршил: MONGOLIA, Ulaanbaatar
Ангилал: Монгол төрх | Үзсэн: 3105 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 3
[Сэдэв] 3. | Бичсэн: | 2010-03-23


yasan tsaria muutai humuus be gej
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-03-23


MCS Central Tower shangirlagiin 18 davhart bdagiin shtee t1 gee xodoonii xooson mantuu mine angry
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-03-22


ene yasan goy gazar ve ene haan bdiin bol
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Бямба, 2024-05-11, 17:05
Welcome Зочин