Нүүр хуудас » 2010 » 3-р сар » 26 » Обамагын Twitter account-ыг хакердсан залууг баривчилжээ
16:39
Обамагын Twitter account-ыг хакердсан залууг баривчилжээ
Франц улсын Auvergne гэдэг хотоос нэгэн эрийг олон улсын тусгай баривчилагааны тушаалаар баривчилжээ. Энэ хүн хүн алаагүй, хулгай хийгээгүй, хэнийг ч гомдоогоогүй юм байна. Түүний ганц хийсэн зүйл нь Америкын ерөнхийлөгч барак Обамагын Twitter account-ыг хакердсэн юм байна. Гэхдээ элдэв нарын халдах арга огт хэрэглээгүй бөгөөд интернетээс Обамагын тухай олж уншисан зүйлсийнхээ мэдээлэлийн дагуу нууц үгийг тааж олсон байна. Ойр дотны нэгэнийх нь нэр, эсвэл төрсөн он сар гэх зүйлсээр таах гэж оролдсоор эцэст нь нэвтэрч чаджээ. Ингээд л амжилтаа ч тэмдэглэж амжаагүй шахам байж байтал Францын цагдаа нар болон FBI-гын ажилчид ирээд л учиргүй бариад аваад явсан байна даа. Энэ хүнд 2 жилийн ял 30 000 евроны торгуулын ял өгч болзошгүйгээр яллах гэж байгаа гэнэ дээ. Энэ жилийн 6-р сард Cousteix буюу Хакер Кролл нэрээр сүлжээнд ордог залуугын шүүх хурал болох юм байна. Хөөрхий гайгүй л өнгөрчөөсэй билээ дээ...
Ангилал: Хачин мэдээлэл | Үзсэн: 1622 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 2
[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-03-26


admin haker zaluug lag orovdson bainshd kkk
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-03-26


xaxa, azgu gar we
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Ням, 2024-05-12, 05:11
Welcome Зочин