Нүүр хуудас » 2010 » 3-р сар » 29 » Мисс Ч.Мичидмаа хадам ээжийнхээ ятгалгаас тзвчээр алдарчээ
20:23
Мисс Ч.Мичидмаа хадам ээжийнхээ ятгалгаас тзвчээр алдарчээ
Монголын сайхан хосуудын хамтын амьдралд гарсан ан цав Америк тив хүртэл үргэлжилж байна. Аварга Д.Сумъяабазар, мисс Ч.Мичидмаа нарыг анх л гэр бүл болохоос "Сайхан бүсгүйтэй ханилсан бөх хүн сайн барилддаггүй” хэмээх олны үг отож бүчиж эхлэсэн түүхтэй. 2 хүүхдийн эцэг эх бололцон олон жил ханилсан энэ цуутай гэр бүлийн салалт сониуч хүмүүсийн нүд чихэнд өртсөөр чамгүй хугацаа элээж байна. Аварга, мисс хоёрын өдийг хүртэл бүтээж босгож ирсэн амьдралд залуу бүсгүй орж ирснээр хоёр тийш болцгоосон шалтгаан өдгөө тодорхой болжээ. Тамирчины ар ачааг дааж, үр хүүхдээ өсгөн алив бүхэнд өөрийгөө золиослон тэвчиж зүтгэж ирсэн мисс бүсгүй үлдсэн амьдралаа өөрийн тааваар, сэтгэл амар енгөрүүлмээр байгаагаа дотныхондоо уудалжээ. Залуу хүмүүсийн амьдралд ам зөрөх, үл ойлголцол гарахыг алийг тэр гэхэв. Гэхдээ эрх танхи өссөн мисс Ч.Мичидмаа охид бүсгүйчүүдийн харааг булаасан эр нөхрийнхөө ая эвийг нь аль болох олж, халамжтай эхнэрийн үүргийг хангалттай гүйцэтгэсэн тухай мэдэх хүмүүс нь үнэлж буй. Хүү охин хоёрынхоо амьдралыг бүтнээр нь авч үлдэх гэсэн Д.Пүрэвбадам гуайн арга чарга ч энэ удаа бүтэл эс олсон бололтой. Түүний хувьд байн байн түр тархийх болсон бэр хүү хоёртоо хатуухан үг хэлж нам дардаг байсан гэх. Харин нэгэнт еөр бүсгүйг амьдралдаа ил тод зарлах болсон эр нөхрөө өөрийнхөөр нь үлдээхээр мисс Ч.Мичидмаа хадам ээжийнхээ ээлжит ялтгалгыг эс тэвчсэн нь Америк зорьсноос нь тодорхой. Үр хүүхдүүдийнхээ сайн сайхныг үзэж, үр ачаараа тойруулан суугаа Д.Пүрэвбадам гуай угаас бөх хүний хань ямар байхыг бэрүүддээ сургамжилж, зөвлөж ирснээ ч ярьдаг. "Ханиа аргадахдаа аргадаж, уучлахдаа уучилж өдийг хүрсэн” гэх чамбай үгсийнх нь ард нуугдах эмэгтэй хүний мяндсан ухааныг олон жил зааж ирснийх эр нөхрөе орхин Америк нисэх болсон мисс бүсгүйг Д.Пүрэвбадам гуай эргээд ирнэ гэх итгэлтэй хүлээхээ ч хэлсэн байна. Хүний эцэг эх болсон хойно үр хүүхдээ сайн сайхан яваасай гэж арга эвийг нь олж өдийг хүрсэн Д.Пүрэвбадам гуайд мисс бэр нь уг нь амь байсан гэдэг. Херөнгө мөнгөндөе дулдуйдан ааш авир нь хувираагүй, хэзээний Сумъяа эхнэртээ дээрэнгүй гэх спортынхон ч олон байна. Бүсгүй хүний нуруун дээр тэнгэрийн тал явдаг гэдэг. Мисс бүсгүйн шийдвэрийг зөвтгөх ойр дотныхон нь Сумъяаг зэмлэж сууна. Өдийг хүртэл босголцож, бүтээлцэж ирсэн амьдрал, хань ижил үр хүүхдээс илүү юу байхав. Олны нүдэнд байнга өртдөг энэ хосын салалт бүр үү, түр үү гэдгийг бурхан л мэдэх байх.
Ангилал: Хачин мэдээлэл | Үзсэн: 2144 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 1
[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-04-10


Sumyabazar teneg l bna daa, uur yu helhev
angry
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Бямба, 2024-05-11, 10:37
Welcome Зочин