Нүүр хуудас » 2010 » 3-р сар » 29 » УИХ-ын гишүүн Д.Батбаяр, дуучин Баясгалан хоёр тусдаа амьдарч эхэллээ
20:44
УИХ-ын гишүүн Д.Батбаяр, дуучин Баясгалан хоёр тусдаа амьдарч эхэллээ
УИХ-ын эрхэм гишүүн, сүмоч Д.Батбаярын хувийн амьдрал тун барцадтай байна. Хоёр хүүхэдтэй эхнэрээ хаяж, гэр бүлээ цуцлуулаагүй байхдаа дуучин Т.Баясгалантай хамт амьдарч, хоёр эхнэртэй байхдаа УИХ-ын сонгуульд нэр дэвшин шуугиан тарьж байсан энэ эр саяхан анхны эхнэрээсээ салж, гэр бүлээ дуулиантайгаар цуцлуулсан. Гэвч асар их хэл ам дагуулан байж зохиосон шинэ амьдралдаа мань эр сэтгэл тун дундуур байгаа сурагтай. 

Дуучин Т.Баясгалангийн хөнгөн зан, гоомой явдал эрхэм гишүүний уур уцаарыг төрүүлж байгаа бололтой. Түүний бизнесийн ажилд хэт их хошуу дүрэх болсон залуухан амраг нь Д.Батбаяр гишүүнийг "Тэнэг мангар” хэмээн цоллох болсноос болж тэдний харьцаанд ан цав гарч ирсэн юм байх. Хадмууд болон хамтран ажиллагсадтайгаа үл ойлголцож, байнга хэрүүл, хов живэнд хутгалдах болсон дуучин Т.Баясгалан хөрөнгө мөнгөнд ч хайр гамгүй хандаж, сүмоч эрийн цухлыг хөдөлгөөд байна. Хамгийн ноцтой нь эрхэм гишүүний хүү Элбэгбаярыг түүний хүүхэд биш гэдэг яриа ойр дотныхон дунд нь гарч, бүр цусны шинжилгээ хийлгэх тухай хэрүүл дэгдээж удаж байна. Залуухан эхнэрийнх нь талаар таагүй мэдээлэл Батбаяр гишүүнийг бухимдуулж, хос хоёр "Кёкюшү” цамхагийн 11 давхарт байрлах ажлынхаа байранд хэрүүл зодоон хийж, багагүй шуугиан дэгдээсэн аж. Үүнээс хойш залуу хосууд тусдаа амьдарч байгаа гэнэ. Д.Батбаяр гишүүн Зайсанд байрлах гэртээ, харин дуучин бүсгүй хүүхдэ аваад ээж дээрээ оччихсон гэдэг мэдээлэл чих дэлсэж эхэллээ. Залуухан, шинэхэн эхнэртээ гомдож туньсан Д.Батбаяр гишүүн найз нөхдөө цуглуулан нагиж, сэтгэлээ засах гэж яваад хөлөө гэмтээчихсэн нь хос залуусыг улам бүр холтгож байгаа сурагтай. Тэд шинэ телевизийн нээлт, ажил хэргийн уулзалт зэрэгт хамтдаа очиж, өөрсдийнхөө харьцаанд гарчихаад байгаа өө сэвийг бусдын харцнаас нуух гэж тун их оролдож байгаа аж.
Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 2634 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 2
[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-04-01


ee ichdeggui ulaan zovlogonuudaa gej esvel aguu hair ium bolovuu buu med
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-03-30


Ёо ёо Т.Баясгалан үнэн худлаа бөгс шаачихсан байна ш дээ уруул нь бас хулхи силкон шахуулсан.Саяхан зиндаархаж амьдрана энээ тэрээ гээд хуцаад байсан "Алтан загас" гээд үлгэр байдаг даа тэр л ирэв дээ. cry
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Бямба, 2024-05-11, 08:07
Welcome Зочин