Нүүр хуудас » 2010 » 3-р сар » 29 » АXА тэмцээнд оролцогчидын өгсөн хошин хариултууд
21:15
АXА тэмцээнд оролцогчидын өгсөн хошин хариултууд
Ээжид хоёр, эмээд гурав, эгчид нэг байдаг юм юу вэ?
- Мээм
- Эх мангас, хүү мангас хоёр байжээ. Хүү мангас нь эхийгээ идчихжээ.
Тэр ямар мангас вэ?
- Өнчин мангас

- Ерөнхий сайд өөрийнхөө гоонь байгаа шалтгаанаа юу гэж тайлбарласан бэ?
- Бүсээ хэт чангалснаас

- Үндсэн хуульд хамгийн сүүлд хэзээ өөрчлөлт орсон бэ?
- Ц.Нямдорж сайдыг гэртээ хонодог шөнө.

- Цагаан сарыг хамгийн зардал багатай тэмдэглэх арга юу вэ?
- Шарын зурхай баримтлах

-Үүрийн таван жингээр гүйдэг амьтан?
-Нууц амраг

- Монголын хамгийн өөдрөг үзэлтэй хүн хэн бэ?
- Өөрийгөө Чингис хаан шиг удирдагч болно гэж байгаа Л.Гүндалай.

-Бөртэ чоно гуа марал дээр очоод яасан бэ?
- Идсэн

- Барилгын компанийн захирлын хамгийн том тэнэглэл юу вэ?
- Барьсан орон сууцандаа өөрөө амьдрах

- "Гэмт хэрэгтэн гишгэх газаргүй” гэдэг үг хэнд зориулагдсан бэ?
- Онгоцны жолооч нарт

- Гүррагчаа сансарт нисээд юу нээсэн бэ?
- Төрийн одонг

- Хайрт дээрээ очих хүн юу авч явах вэ?
- Бэлгэвч

- Хэн нэг нь андуураад тан руу хайрын мессежээ явуулчихсан бол та юу гэж бодох вэ?
- Андуураагүй байгаасай гэж бодно.

- Хаан бууз, хатан бууз хоёр ямар ялгаатай юм бэ?
- Хатан бууз нь нүхтэй

- Долдугаар сарын нэгэнд юу болсон бэ?
- Галын наадам

- Хамтарсан Засгийн газрын уриа?
- Хөнжилдөө ч хамтдаа

- Гурван хүү төрүүлсэн эмэгтэйг юу гэдэг вэ?
- Садар эм

- Өндөр хөгжилтэй орнууд ажилгүйдлээс хэрхэн ангижирдаг вэ?
- Амиа хорлож

- Бат-Зандангийн эхнэрийг хэн гэдэг вэ?
- Яг-Онгон

- Халзан хүмүүст үсцэлдэх боломж бий юу?
- Хамт саунд суувал болно

- Сүүлийн асуулт-АХА гэж юу гэсэн үг вэ?
- Амныхаа Хэмжээгээр Архир.
Ангилал: Хошин шог, наргиа | Үзсэн: 1294 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 2
[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-03-30


yasan ineedtei yum be heheh hoorhon setgesen bn shuu
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-03-30


yag tataj unlaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa hands hands hands hands
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Бямба, 2024-05-11, 14:35
Welcome Зочин