Нүүр хуудас » 2010 » 4-р сар » 2 » Дуучин Алтанцэцэг дахин нэг удаа баярхав
15:51
Дуучин Алтанцэцэг дахин нэг удаа баярхав
Поп дива Алтанцэцэг 100% ардын дуунаас бүрдсэн цомогийнхоо нээлт дээр урлаг соёлын алдартнуудыг цуглуулан хэзээний баярхуу зангаа дахин гайхуулаад авсан гэнэ шүү. Хайртай ханиасаа төрсөн өдрийн бэлэг болгож авсан "Prosound" студийнхээ нээлт дээр мөн ингэж урлагийнхантай чуулж байсан удаатай. Нүнжигтэй нөхрийн шидийг ингэж үе үе үзүүлдэг дуучин бүсгүй маань CD-нийхээ баяр дээр дэгжин дээл хувцасаар гангарч, 70 саяын үнэтэй алтан унжуургаа зүүсэн гэнэ шүү. Түүний шинэ гангараанд нүд унагасан солонгосчууд үндэсний хувцастай зургийг нь өндөр үнээр худалдаж авах санал тавьсан ч дуучин бүсгүй зөвшөөрөөгүй байна. Дашрамд дуулгахад дуучин Алтанцэцэг Монгол улсаас анх удаа "дэлхийн урлагийн мастер" гэх эрхэм цолоор энгэрээ цоолууллаа. Түүний шагналыг урлагийн мастеруудын холбооны төлөөлөгч цомгийн баяр дээр нь гардуулсан аж.



Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 1574 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 1
[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-04-02


boljil bnashdee chadaj bgaa yumand argaguishdee
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Баасан, 2024-05-10, 10:01
Welcome Зочин