Нүүр хуудас » 2010 » 4-р сар » 2 » УИХ-ын гишvvн Д.Зоригт 26 тэрбумын орлого олж, Монголын баячуудыг манлайллаа
16:05
УИХ-ын гишvvн Д.Зоригт 26 тэрбумын орлого олж, Монголын баячуудыг манлайллаа
Жил бvр Хєрєнгє орлогын мэдvvлэг Авилгалтай тэмцэх газарт гаргаж єгєх гэж манай улс тєрчид бєєн юм болдог.
Хэн хичнээн тєгрєг олсон, ямар ашиг хийснээ нууцгаадаг ч гэсэн сvvлийн жилvvдэд тэдний хєрєнгє мєнгєє нуусан эсэхийг Авилгалынхан шалгадаг болсноос хойш овоо vнэн зєв мэдvvлэг гаргаж єгдєг болсон сурагтай. Энэ жил хамгийн их орлого олсон гишvvнээр УИХ-ын гишvvн Д.Зоригт тодроод байна. Тvvний мэдэлд "Одод”, "Асу”, "Орхонбулаг”, "МИГ даатгал”, зэрэг нийт 18 компанийн хувьцаа байдаг. Тvvнээсээ мань эр 26 тэрбум тєгрєг олсон хэмээн мэдvvлж байна. Хамгийн сонирхолтой нь "Монгол шуудан” банкны томоохон хєрєнгє оруулагч энэ хєрєнгє орлогын мэдvvлэгт огт дурьдаагvй байх юм.

Тэгэхээр мань эр нуучихаад байгаа "Монгол шуудан” банкнаасаа хэр их орлого олсон нь тодорхойгvй байна. Тvvний дараа УИХ-ын чуулганы танхимд "Манай гэр бvл жилдээ 1,3 тэрбумын орлого олдог юм шvv” хэмээн томорч байсан Сангийн сайд С.Баярцогт 661 сая тєгрєгний орлоготой хэмээн мэдvvлж, Монголын баячуудын жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байна.

Хамгийн их орлогоо нуусан гишvvд
УИХ-д бvv хэл Монголд тэргvvлдэг том баян Х.Баттулга энэ жил дєнгєж 108 сая тєгрєгний орлого олсон гэж мэдvvлсэн байх юм. Бас болоогvй мань эр 11 тэрбумын л хєрєнгєтэй гэж худлаа мэдvvлчихэж. Харин 4 тэрбумын хєрєнгєтэй УИХ-ын гишvvн Д.Кёкvшюзан Батбаяр єнгєрсєн жил ердєє л 9 сая тєгрєгний орлого олсон юм байх. "Бараг жилийнхээ цалинг ч бvтэн нэмээд мэдvvлчихээгvй байна” хэмээн тvvнийг гишvvд шоолж сууна.

Д.Кёкvшюзан Батбаяр 500 vхэр, Д.Балдан-Очир 2800 бог, Г.Батхvv 557 адуутай
УИХ-ын гишvvдээс хамгийн их малтай нь дээрх гурван гишvvн. Г.Батхvv шиг 557 адуутай хvн Монголд тун цєєн. Мань эр адууныхаа тоогоор улсдаа хоёрт ордог юм билээ. Харин Мянгат малчин Д.Балдан-Очирын 2800 бог дан сайн vvлдвэрийн vнэтэй хонь ямаа. Д.Кёкvшюзан Батбаярын 500 vнээ харин хаана байгааг мэдэх хvн алга байна.

Хамгийн их єртэй гишvvд
Монголын банкууд дампуурахад манай улс тєрчид тун их тvлхэц vзvvлсэн гэдэг хар бий. Хєрєнгєє нуусан эрхэм гишvvд зээлээ ч бас нуучихаж. Энэ жилийн хувьд УИХ-ын гишvvн Х.Бадамсvрэн єрийн жагсаалтыг манлайлж байна. Мань эр Голомт банкинд 150 сая тєгрєгний єртэй аж. Харин Ц.Даваасvрэн гишvvн дампуурал зарлачихаад байгаа "Анод” банкнаас 140 саяын зээл авчихаад эргvvлж тєлєєгvй байгаагаа мэдvvлсэн байна.

Д.Кёкvшюзан Батбаяр, Х.Наранхvv нар машин бэлгэнд авчээ
УИХ-ын гишvvн Д.Кёкvшюзан Батбаярт япон найзууд нь 362 саяын vнэтэй машин бэлэглэсэн юм байх. Харин Х.Наранхvvд Уулын баяжуулах Эрдэнэт vйлдвэр 36 саяын vнэтэй бенз бэлэглэж. Ер нь хамгийн олон мєнгєн аяга цуглуулсан хvнээр Х.Бадамсvрэн гишvvн тодроод байна. Тvvнд єнгєрсєн жил иж бvрэн тоногтой мєнгєн эмээл, бас болоогvй 30 ширхэг мєнгєн аяга бэлгэнд ирсэн гэнэ.




Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 1084 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 3
[Сэдэв] 3. | Бичсэн: | 2010-04-05


mongoliin mine zarim neg hvmvvs hvvhdvvdee ch tejeeh onoodriinhoo hooolnii mongogvi ajillaad ajillaad olson ni amidrald ni hvrehgvi yaah gej bhad ene muusain luuvirchid yun terbum terbumiiin orlogo vee? ter hamag haraal idsen horongoteigoo shataj vheesee.
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-04-03


hooe ene teneg admin zailaachee. ene erdes baylgiin said zorigt bna shde. naad terguulsen geed bgaa chini oor zorigt mgl shuudangiin IH hurld 2 zorigt bdagiig meddeg mal uu
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-04-03


Муу өмхий лалрууд ОЮУТОЛГОЙГ зарж баяжаа биз Монголын маань баялаг ийнхүү хэдхэн лагайнуудын баас болоод дуусаж байгаа юмдаа Үнэхээр харамсалтай!!!!!!!!!!!!!!!!!
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Баасан, 2024-05-10, 19:03
Welcome Зочин