Нүүр хуудас » 2010 » 4-р сар » 7 » Тєрийн ордонд нvvрлэсэн хулгай Ерєнхий сайдын єрєєнд хvрч, єндрєє авлаа
15:22
Тєрийн ордонд нvvрлэсэн хулгай Ерєнхий сайдын єрєєнд хvрч, єндрєє авлаа

Vvнийх нь тєлєє хамгаалалтын алба ямар ч хариуцлага хvлээдэггvй. Олны хєл холхиж байдаг ч уг нь бол тєрийн тусгай хамгаалалттай объект ордны урт гартнууд эртнээс алдартай. Байсгээд л vнэ бvхий зуйлс 4 давхар энэ байшингаас хулгайд єртдєг нь гэм биш зан болсон. Цочиж цочирдоод байхаар ч зуйл биш гэсэн шиг єєгшvvлээд сурчихсан. Харамсалтай нь гишvvдийн єрєєнєєс гар утас, мєнгєн аяганаас эхлээд алдагддаг ч єнєєг хvртэл нэг ч удаа хулгайчийг олж байсангvй. Сэтгvvлчдийн камер аппарат алга болоход хамгаалалтынхан юу ч болсон шинжгvй зогсч байдаг. Хаясан хvний хохь болоод л нам гvмхэн єнгєрдєг. Цагдаасэргийлэх ч дуудаж болдоггуй энэ байдал нь урт гартнуудад урам єгдєг бололтой. Урьд урьдны парламентад vеийн vед байсан тєрийн ордны хулгайн асуудал єнєє ч бvр єндрєє аван єєд гарав. Гарах гарахдаа бvр гvйцэтгэх засаглалын тэргvvн ерєнхий сайд Сv.Батболдын vvдний єрєєнд vйл явдал єрнєсєн байна.


Хохирогч нь тєрийн єндєр албан тушаалтан, ХХААХVЯ-ны тєрийн нарийн бичгийн дарга Н.Гантулга. Єнгєрєгч 7 хоногийн дундуур ерєнхий сайдын ажлын єрєєнд зочлохдоо vvднийх нь сандал дээр цуваа орхиод одсон эрхэм тvшээгийн хувцас ор мєргvй алга болж, тэрхэн хавьдаа гайхаш барж. Энд тавь гээд жигтэйхэн уриалгахан байсан хамгаалалтын ажилтан хоол эргуулээд, бор ходоодоо божийлгож явах хооронд хулгай гарчээ. Яахаа ч мэдэхгvй гайхаж зогсох тєрийн нарийн бичгийн цувны халаасанд мєнгєтэй тvрийвч, картнууд цаашлаад тvлхvvрээс эхлээд л ахуй амьдралын хэрэгцээт ойр зуурын зуйл байж. Харамсалтай нь итгэж ядан зогсох эрхэм тvшээгийн гадуур хувцасны хулгайн хэрэгт хэн ч хариуцлага хvлээн уучлалт эрээгvйгээр барахгvй, тэгсгээд енгєрч. Хэлэх vгээ олж ядсан тєрийн нарийн бичгийн дарга арга буюу дан пиджактайгаа харайлгаад гарчээ. Тєрийн ордон нэг иймэрхvv л адал явдалтай бужигнаж байна. Асуудал цувандаа гол нь биш.

Тусгай хамгаалалтын объектэд ерєнхий сайдын ажлын єрєе хулгайч урт гартны орогнолд бvрнээ автсан нь л эмгэнэл. Гадна дотныхны ажил хэргийн идэвхитэй хедєлгеєнтэй энэ ерєений аюулгvй ажиллагаа харуул хамгаалалтын хариуцлага єнєєдєр ерєнхий сайдын нуvрийг улалзуулж байна. Уг нь тєрєєс цалин хєлс аваад л эргэн тойронд нь улс амьтан ажилладаг баймаар юм. Хэрэггvй vедээ бол ямар их сvржин даржин аашилж, хэвлэлийнхний алхах гишгэхийг тоолж уурсч суудаг билээ. Хамгаалалтын хувцас хvрэмний хулгайд л хvчин мєхестєж байвал цаашихыг нь ярих ч хэрэг алга. Техник технологи ендєр хєгжсєн эрин зуунд тєрийн тусгай хамгаалалттай объект гvйцэтгэх засаглалын тэргvvний єрєєнєєс хувцас гутал шvvрээд гарч байгаа урт гартандаа манай тєр найртай ханддаг нь болих заяа байгаа болов уу. Дээрх vйл явдлын талаар ХХААХVЯ-ны тєрийн нарийн бичгийн дарга Н.Гантулгаас тодруулахыг хvссэн боловч тэрээр vгvйсгээгvй ч тодорхой хариулт єгехеес татгалзлаа. Алдсан хvн арван тамтай гэж…

Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 2395 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 2
[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-04-08


archaagvi um be soloongosiin zahiin delgvvr esver metronii buudlaas hulgai hiine gej baihgvi bvgd l kamertai bolhoor yagaad kamer tavj boldoggvi um bol er ne hamgaalaltiin albaniihan ne tonshood baidag um bish biz dee
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-04-08


arai dendnee
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Баасан, 2024-05-10, 04:05
Welcome Зочин