Нүүр хуудас » 2010 » 4-р сар » 9 » Шар сэмжилсэн өвгөд охид бүсгүйчүүлийг татаж чангаадаг гэв үү?
17:46
Шар сэмжилсэн өвгөд охид бүсгүйчүүлийг татаж чангаадаг гэв үү?

Тавьтир муутай, насны намбагүй өвөгчүүлийг "шар сэмжилсэн” гэж ярьдаг билээ. Тийм өвөгчүүл хорогдох биш харин өсөж  байгаа тухай учир мэдэх хүмүүс ярилцах боллоо. Саяхан их сургуулийн нэг охинд насандаа зохиогүй ёстой л шар сэмжилсэн өвгөн таарчээ. Хичээл тараад явж байхад нь нэг өвгөн  дуудаж уулзаад "Бүсгүйд яриа хөөрөө байна уу” гэж. Охин ч юун яриа хөөрөө гэж. Өнөөх  өвгөн гартаа 5000 төгрөг атгачихсан харуулж гэнэ. Энэ бол зөвхөн ганц охинд  тохиолдсон явдал биш аж. Иймэрхүү явдал залуу охид бүсгүйчүүдэд ч биш, нас тогтсон эмэгтэйчүүдэд бас тохиолддог байна.
Заавал шөнө орой гэхгүй, ямар боломж хаана байна, тэр бүхнийг ашигладаг ажээ. Өнгөрөгч онд дунд сургуулийн багш эмэгтэйд бас л ийм явдал тохиолдсон байгаа юм. Дэлгүүрээс ганц шил архи аваад гарч явахад нь нилээд өвгөжөөр хүн тааралдаад, "чамд ганц юм байгаа шиг байна.

Надад бас байна. Хоёулаа манайд очиж сайхан наргие. Манайх ердөө энүүхэн байранд. Би ганцаараа амьдардаг. Очихоор чинь сайхан хоол хийж өгнө. Чамд гологдохгүй ээ. Тэгэх үү” гэсэн байгаа юм. Энэ тухай яриаг сонсоод үнэхээр дур гутаж байлаа.
Ач зээгээ хараад, хүүхдүүд дээрээрээ хөлөө хучуулах өвгөд ингэж ч явах гэж дээ гэж бодохоор даанч харуусалтай яа. Цагийн сайханд ажил төрөлтэй, цалгиж л явсан тэнгэрлэг эрчүүл байсан байлгүй дээ. Өөрийн ач зээ шиг хүүхдүүдийг уруу татаж садар самуун явдлыг тахин шүтэж байхаар цайны эмгэн авчихаад сэтгэл тэнүүн сууж болддоггүй л юм байх даа.
Манай монголчууд хэзээнээс иймэрхүү бөгсний явдлыг цээрлэсээр ирсэн нь цаанаа учиртай. Бөгсний бузар, бөгсний дон гэж хэлцдэг.
Сайн явдал саруул ухаан дагуулж
Муу явдал модон улаатайг охид бүсгүйчүүлийг буруу явдалд уруу татдаг өвгөчүүл дахин нэг санахад илүүдэхгүй биз.

Ангилал: Хачин мэдээлэл | Үзсэн: 3993 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 5.0/1
Нийт сэтгэгдэлүүд: 1
[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-06-30


harsan ch umhiigee tavihgui gej eee
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Пүрэв, 2024-05-09, 22:08
Welcome Зочин