Нүүр хуудас » 2010 » 4-р сар » 13 » Давгаад зориулсан дууны клип, мп3 татаж авах хүн байвал наашаа...
21:53
Давгаад зориулсан дууны клип, мп3 татаж авах хүн байвал наашаа...










Ард түмний үг

Дуулж өссөн нутгаа уйлж өмөөрөх өр зөөлөн юмсан
Цуу алдрын ганцхан тэргүүн дээр
Сууж завилсан хөх тэнгэрийн заяат үр юм аа
Хүү нь билээ үр нь билээ

Өмөлзөөд тосох ээж нь цайгаа дээжлээд хүлээж суугаа
Өмөөрөөд босох аавтай хүндээ
Тулаад тэнцэх нутагтай
Тугаа намираах тэнгэртэй
Олонтой хүндээ монголтой хүндээ

Атаа хорслын илдний өмнө
Тэргүүн хэзээ ч бөхийгөөгүй ээ
Харигдаж гадуурхсан нүдний өмнө
Харцаа хэзээ ч буулгаагүй              
Хүлээн угтах ард түмнийхээ итгэлийг хэзээ ч алдаагүй
Хүний нутгийн заншлын өмнө монгол гэдгээ мартаагүй ээ

Тэртээх арлын орны түмэн хүний атаархалт харцны өмнө
Тэнхээт монгол эрийн тэвчээрийг гайхуулж
Тэнд цугласан түмэн олны хор шарын өмнө
Тэр ганцаараа тэр ганцаараа
Атаа хорслын илдний өмнө
Тэргүүн хэзээ ч бөхийгөөгүй ээ

Харигдан гадуурхах нүдний өмнө
Харцаа хэзээ ч буулгаагүй              
Хүлээн угтах ард түмнийхээ итгэлийг хэзээ ч алдаагүй
Хүний нутгийн заншлын өмнө монгол гэдгээ мартаагүй ээ

Мартаагүй ээ тэр мартаагүй ээ
Харигдан гадуурхах нүдний өмнө
Харцаа хэзээ ч буулгаагүй              
Хүлээн угтах ард түмнийхээ итгэлийг хэзээ ч алдаагүй
Хүний нутгийн заншлын өмнө монгол гэдгээ мартаагүй ээ



Ангилал: Монгол дуу клип | Үзсэн: 2031 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 1
[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-04-14


oor duuchin mongold bhgui bolchihson yumuu
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Мягмар, 2024-04-30, 22:33
Welcome Зочин