Нүүр хуудас » 2010 » 4-р сар » 14 » Охидын хоолойг хэрчсэн хүн ямар ч ялгүй өршөөгдлөө
19:24
Охидын хоолойг хэрчсэн хүн ямар ч ялгүй өршөөгдлөө
Өнгөрсөн оны Валентинийн баяр бямба гаригт болсон. Хайртай хүндээ бэлэг бялуу барьсан хүмүүс гэрийн зүг яаран явах тэр үед О мөн адил эхнэр хоёр охиноо баярлуулах гэж бялуу аваад гэртээ иртэл хагас цагийн өмнө үүдээ нээж байсан охид нь нам жим байхаар нь гайхсан аж. Удтал нүдсэний эцэст үүд нь нээгдэхэд нүдэндээ ч итгэмээргүй аймшигт байдал түүнийг угтжээ. Хохирогч О тав, 12 настай хоёр охинтой байсан гэнэ. Долоон насны зөрүүтэй ч биеэр ойролцоо хоёр охин нь аймшигт хэрэг гарах тэр өдөр аавыгаа 17 цагт гэртээ ирэхэд нь тоглож сууснаа "Ааваа удахгүй ирээрэй. Өнөөдөр Валентины баярын өдөр” гэсээр инээж үдсэн гэдэг.Гэтэл цагийн дараа ирэхэд тавхан настай охин Н охины хоолойг хэрчин амийг нь хөнөөгөөд, 12 настай О охиныг цусанд нь хутган өмдийг нь тайлсан байжээ. Арай ядан ганц нэг үг хэлж байсан О охиноосоо "Яагаад танихгүй хүнд үүдээ тайлж өгч байгаа юм бэ” гэж асуухад Монхоо ах байсан шүү дээ гэж хэлснээр энэ аймшигт хэргийг үйлдэгчийг цагдаагийнхан нэг өдрийн дараа саатуулсан юм. Монхоо гэгч П.Сумъяажав хэрэг үйлдэх үедээ 17 настай байсан бөгөөд эгч дүүсийн хамгийн дотны хүний нэг байсан аж. Амьдрал тарчиг түүнийг охидын аав ээж байнга харж хандан, цалин өгдөг байж.

"Нарантуул” зах дээр гутлын бизнес хийдэг охидын аав ажил, сургуульгүй П.Сумъяажавын хэрэг бараг байгаагүй ч ажил гарган өөрсдийн бараагаа зөөлгөснийхөө төлөө цалин өгч том хүү шигээ ханддаг байсан гэнэ. Гэтэл П.Сумъяажав өөрийн найз гэх Д.Бямбадоржид хэрэг гарах өдрөөс долоон хоногийн өмнө мөнгөтэй айл байна. Сейфнийх нь түлхүүр хаана байдгийг би мэднэ гэж хэлж байжээ. Тэд 2009 оны II сарын 14-нд үгсэн тохиролцон, нэг шил архиар зүрхээ чангалан гэрийн эзэд эзгүй байх үеэр очжээ. Хэрэг үйлдэх гээд орцонд зогсч байтал охидын ээж Д ирэхэд зугтаан, дээд давхарт нь байж байгаад маргааш нь үйлдэхээр тохиролцон гарлаа. Мөнгөний төлөө амиа өгөхөөс ч буцахгүй болсон П.Сумъяажав PC тоглоомын газар тоглож байгаад дахин очихоор явсан гэнэ. Энэ үед цаг 17.30 болж байсан. Хаалгийг нь цохисон хүний нэрийг охид асуутал Монхоо ах нь байна гэсэн хэзээний танил дотно дууг сонссон тэд үүдээ нээн, чихэр идэх үү, ах нь гараад ирье гэхэд нь баярлалдан үлджээ. Гэтэл минутын дараа үл таних хүн дагуулж орж ирээд таван настай охиныг үг хэлэхийн завдалгүй хоолойг нь хэрчээд эгчийх нь хоолойг мөн хэрчин, хүчирхийлэхийг завдсан байсныг хэргийн газар ажилласан цагдаагийнхан тогтоолоо. Охидыг хөнөөсөн тэд гэмт хэрэг үйлдэхдээ бэлтгэн захаас мяндсан утас, скоч авсанаа хүлээжээ.


"Сейфийг нь онгойлгон хэд хэдэн боодол мөнгөнөөс надад таван боодлыг өгөөд бид салсан” гэж мөрдөн байцаалтын явцад Д.Бямбадорж мэдүүлжээ. Бяцхан охидын амийг хөнөөж авсан мөнгөөрөө өмд, гутал, цамц авч өмссөн Д.Бямбадорж тэр шөнөдөө найзуудтайгаа чамгүй наргин "Мичид” буудалд шөнийг өнгөрөөгөөд маргааш нь торны цаана сууж эхэлсэн юм.


Охидын аав О "17 цагт гэртээ ирээд, машина гараашинд тавиад дэлгүүр орж охиддоо бялуу аваагүй байсан бол...” хэмээн халаглан сууна. Миний амьдрал дусчихлаа шүү дээ гээд орилж байсан аавыг нь хөршүүд түшиж, ухаан ороход нь тусалжээ. Бяцхан охины цагаан мөгөөрсөн хоолойг бүрэн тастсан нь үхэлд хүргэжээ гэсэн шүүх эмнэлгийн онош гарсан бол эгчийнх нь нүдний торлог бүрхэвч цуурсан бөгөөд цаашид эрүүл мэндэд нь яаж ч нөлөөлөхийг хэлэх боломжгүй гэсэн онош эмч нар тавьжээ. Охин хэдий амьд үлдсэн боловч гүн шоконд орсон, нэг л өдөр ертөнцийг харахгүй болох магадлалтай аж. Охидын аав О хэрэг гарсан өдрөөс хойш унтаж чадахаа байсан бөгөөд одоо ч тайвшруулах эм хэрэглэсээр байгаа гэнэ. Мөн өвөө нь охиноо санан бэтгэрч, хэнтэй юу ярьсанаа мэдэхгүй, хаана юу тавьсанаа санахгүй болсоор удаж байгааг охидын ээж нь шүүх хуралд өгсөн мэдүүлэгтээ хэлжээ.


Охидын аав ээжийн сейфнээс 11 сая төгрөг авсан Монхоо \охид түүнийг ийнхүү авгайлдаг байсан юм\ П.Сумъяажав PC тоглох гэж, хэн нэгэнд бага хэмжээий өртэй байсныхаа төлөө нэгэн гэр бүлийн амьдарлыг хөмөрч орхилоо. Охидын аав ээж хар багаас нь сайн мэдэх П.Сумъяажавыг мөнгө зээлээч, ажлыг чинь хийгээд төлье гэхэд огт эсэргүүцэхгүй байсан гэдэг. Хайгаад хайгаад, уйлаад уйлаад ч хаанаас ч хэзээ ч олдохгүй, аав ээжийнхээ амьдралын утга учир болсон бяцхан охиныг хөнөөсөн тэр өөрөө насанд хүрээгүй хүүхэд гэхэд араатнаас дор авирлажээ. "Ахаа цай уу” гэж хэлсэн О охиныг боож унагаад хүчирхийлэх гэж байсан нь гутамшигтай. Үнэхээр түүнд мөнгөнөөс чухал зүйл үгүй байлаа гэхэд охидын амийг хөнөөхгүй байх боломж байсан. Үгсэн тохиролцон санаатай хүний амь нас хөнөөсөн П.Сумъяажав "Би ямар хэрэг хийж байгаагаа мэдэхгүй байсан. Нэг л мэдэхэд ийм хэрэг үйлдсэн байсан. Бид ах дүүс шиг байсан. Ийм хэрэг үйлдсэндээ гутаж байна. Тэдний нүүрийг харах эрхгүй” гэж мэдүүлсэн бол , Д.Бямбадорж "Надад хүн алах шалтгаан, мөнгөний хэрэгцээ байгаагүй. Тухайн үед ийм хэрэг үйлдсэнээ мэдээгүй” гэж мэдүүлж байна.


Онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн тэдний сэтгэцэд ямар нэгэн өөрчлөлт байхгүй, гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн ухаан бодлоо удирдах чадвартай байсныг эмч нар нотолжээ.


Шүүхийн шйидвэрийг сонсоод чихэндээ итгэсэнгүй. Учир нь охины амь насыг санаатай хөнөөгөөд, эгчийнх нь хоолой хэрчин, хүчирхийлэхийг завдсан П.Сумъяажав, Д.Бямбадорж нарт Баянгол дүүрэгт болсон анхан шатны шүүхээс Эрүүгийн хуийн 91.2.1, 2.7, 2.11, 2.12, 2.15, 126.3-аар 15 жил хорих ял оноолоо. Гэхдээ хэргийг санаачлан гардан үйлдсэн П.Сумъяажав одоо Ганцхудагт бус гадуур эрх чөлөөтэй явж байна. Онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн П.Сумъяажав хэрэг үйлдэж байх үедээ 17 нас зургаан сартай байсан аж. 2009 оны VII сарын 9-нд гарсан Өршөөлийн хуулийн 4.1.5, 4.2-оор тэр өршөөгдөн, ямар ч ялгүй салж байгаа аж. Харин Д.Бямбадорж нь 18 нас хүрсэн байсан учир хорих ял эдлэхээр боллоо. Тэдний араатан мэт авирласны цаана олон хүн насан туршдаа сэтгэлийн шархтай үлдлээ. Хүүхдийн амь нас санаатай, зэрлэгээр хөнөөсөн хүн төрийн өршөөл эдлэх ёстой гэж үү. Гэмт хэрэгтэн бидний дунд гэм зэмгүй мэт алхаж явна.
Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 1598 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 6
[Сэдэв] 6. | Бичсэн: | 2010-04-15


iim aimar xereg xiisen xvniig 18 nas xvreegvi geed orshooj bdag manaixan xezee xuulia dagdag bolchihxoov .....arai ch dee odoo ene zaluu daxiad iim xereg uildvel yaxiin bolj bna daxiad l 1 ger bvl shanalj gutarch vldex uu.... ternees ni uridchilan sergiilj chadax yumuu ta nar .....oorsdiin chini xuuxded iim yum toxioldson bol ta nar yaj iij bgaad barag tsaazaar avaxuulax bsan bz ..... mayar negen yal ogox xeregtei bsiinm daa....
Хариу:

[Сэдэв] 5. | Бичсэн: | 2010-04-15


yamar zewuun sdanuud we bur heleh uh oldohgui ym aa muu sdag taarwal alj orhih ymsan angry
Хариу:

[Сэдэв] 4. | Бичсэн: | 2010-04-15


mgl gj neere sontson huiltai yumaa tsaaazar avbal taaran airaichde hairan ohid cry cry cry
Хариу:

[Сэдэв] 3. | Бичсэн: | 2010-04-15


EE LALAR GEJ MONGOLIIN HUULI IIMSHDEE IIM BUZAR YMNUUDIIG INGEED URSHUUCHDUG BHGUI YU.TSAAZAAR AWAH N BITGII HEL YALGUI GARGASAN GFENUU.MONGOLIIN HUULI UGAASAA GUULI BOLTSON N HARAGDAJ BGAAN.IIM LALARUUDIIG URSHUUJ BGAA YM BOL BUSAD HUN AMINII HERGETEI HUMUUSIIG URSHUHGUI YASIIN UNHEER SANAMSARGUI NAIZIIGAA GANTSHAN TSOHIOD ALTSAN HUMUUS ZUNDUUL BDAGSHDEE SHUUD TSAAZ AWDAGSHDEE .NEG YM SANUULCHAY BUSAD HUMUUS MEDHED ILUUDEHGUI MONGOL ULSIIN UNDSEN HUULIND TOMOOS TOM TODOOS TODOOR HUN BOLGON HUULIIN UMNU ERH TEGSH ERH EDELNEE GEED ZAAGAAD TUNHAGLATSAN BDIIN TEGSEN MURTLUU DANDAA URSHUUL ZARILAG BOLHOOR YALGAWARTAI HANDAJ IIM BUZRUUDIIG GARGAAD YALIH YALKIHGUI UNHEER SANAMSARGUI HEREG HIITSEN HUMUUSIIG OGT URSHUUHN BITGII HEL GANTS JILIINCH HASAAD UGUHGUI BJ BUZRUUDIIG GARGACHIH YMAA.HUULI NUDEE OLOHGUI BNAA SAY GARSAN URSHUULIIN HUULIAR AMNII HERGETEI HUMUUSIIG OGT URSHUUGUUGUI BJ INGEED BGAA YMDAA MANAI HUULIINHAN AAWIIN HUUHDUUDIIG INGEJ YALGAJ BOLOHGUISHDEE URSHUUWUL EHIIN ETSEEJ TUGALIIN TURAAHGUI BUGDED L ZOHIH YOSOORN URSHUULUU UZUULEED 1 JILIIN 1 JIL 5 JILIIN 5 JIL HASAAD BUGDED N TUSGAH YOSTOISHDEE IIM BUZRUUDAA GARGAJ BGAAL YM BOL TIIM BIZDEE UGUI BOL BUUR OGT HEND CH URSHUUL UZUULEHGUI BH HEREGTEISHDEE.MANAI TOMCHUUD DANDAA HUNII ERH ERH CHULUUGUUR SHOU HIIDEG LALARUUD BGAAN TEGEED HARJ BGAA BIZDEE BUZRUUDIIN GARGAAD BUSDIIN HUTS GEJ BGAA BHGUI YU
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-04-14


hunee baisan muu araatnuudiig tsaatsaar avah l heregteishdee
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-04-14


arai ch dee ter joohon amitaniig tegj alj bdag yamar zevuun lalar ve pizdagiin hooloig herchuul taarsan yaltan bn bas yamar lalaruud n ter joohon ohidiin hooloig herchij alj bhad urshuudug huuli gargachihvaa pizda mongolchuud yagaad iim t1 pizda setgelgeetei yum shuud adilhan zaazaar avah yostoi shd heleh ch ug alga
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Баасан, 2024-05-10, 09:50
Welcome Зочин