Нүүр хуудас » 2010 » 4-р сар » 20 » Монгол дэлхийд тэргүүлэх арван тамхичин орны нэг
10:30
Монгол дэлхийд тэргүүлэх арван тамхичин орны нэг

Монголчууд бид хаа сайгүй хөглөрөх тамхины иш дундуур туучиж, хэний ч юм татсан тамхины утаанд хордсоор... Улаанбаатар хотын хогийн дийлэнх хэсэг нь тамхины иш байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Гудамжаар зүгээр алхах ч боломжгүй. Хэн нэгний татсан утааг амьсгалж, болохгүй болохоороо амьсгаагаа түгжих шахам алхаж яваа хүн олон буй биз ээ. Манай орны тамхины хэрэглээ нэгэнт хэрээс хэтэрсэн.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар "Манай орон тамхины хэрэглээгээрээ дэлхийн тэргүүлэх арван орон"-ы тоонд орсон гэнэ. Дэлхийд болон манай улсад тамхинаас үүдэх халдварт бус өвчний тархалт асар хурдацтай нэмэгдэж байгаа аж. Халдварт бус гэж нэрлээд байгаад өвчинд зүрх, судас, хавдар, зам тээврийн ослоос үүдсэн нас баралт ордог юм байна.

Энэхүү халдварт бус өвчнийг үүсгэдэг гол шалтгаан нь зохисгүй хооллолт, хөдөлгөөний дутагдал, архи, тамхины хэрэглээ гэнэ. Хамгийн гол нь тамхинаас гарах "Хөнөөл" халдварт бус өвчнийг үүсгэдэг гол суурь болдог ажээ. Дэлхийд тамхинаас болж 1.5тэрбумхүн халдварт бус өвчнөөр өвддөг байна.

Манай улсад тамхины хор хөнөөлөөс иргэдээ хамгаалах хууль эрх зүйн орчин хангалттай байдаг боловч хэрэгждэггүй. Жишээлбэл, "Тамхины хяналтын тухай" хууль, 2001 онд баталсан "Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах" талаар төрөөс баримтлах бодлого зэрэг хуульд тамхины хор хөнөөлөөс хамгаалах, дам тамхидалтын хор уршгаас сэргийлэх, тамхины далд сурталчилгааг таслан зогсоох, тамхины татварыг ихэсгэх гэсэн заалт байдаг.

Мөн халдварт бус өвчнөөс сэргийлэх үндэсний хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлдэг. Харамсалтай дээрх хууль журам, төсөл хөтөлбөрүүд хэрэгжих нь битгий хэл тамхины хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа.

Зөвхөн тамхиар ашиг олдог маш том бизнесийн салбарууд дэлхийг хэрж, ядуу буурай орон руу давшсаар буй. Олон улсын жишиг хандлагаас харахад тамхины хэрэглээ хөгжилтэй орноос хөгжилгүй буурай орон руугаа хандаж байгаа гэнэ. Тамхины том бизнес жижиг орны залуучууд, охид, эмэгтэйчүүд рүү давшсаар байгаа нь эмгэнэлтэй.

Хүмүүс эхлээд сонирхож татдаг ч удалгүй тамхины найрлагад байдаг дөрвөн мянга гаруй химийн бодист донтдог аж. Ийнхүү тамхины утаанд агуулагддаг элдэв химийн бодисууд болох никотин, полиароматик гидрокарбон, гетероцикл гидрокарбон, азотын болон армотик амин, альдегид карсин болон радио идэвхт элементүүд нь хүний мэдрэлийн эстэй холбогдож үйл ажиллагааны идэвхийг бууруулж гэмтээдэг.

Нэгэнт гэмтсэн мэдрэлийн эс цаашдаа хавдрын эс болдог байна. Ялангуяа охид, бүсгүйчүүдийн дийлэнх нь тамхинд донтох болсон. Үүнээс болж хөхний хорт хавдар, мөгөөрсөн хоолой, уушги зэрэг тамхины утаанд шууд өртөж буй эд эрхтэнд хамгийн тод илрэх бөгөөд тэдгээрээр дамжин бусдад нь тархдаг байна. Жил бүр энэ чиглэлээр олон судалгаа, шинжилгээг эрүүл мэндийн байгууллагууд хийдэг.

Сүүлийн үеийн судалгаагаар тамхи татах муу зуршилд эмэгтэйчүүд илүү өртөх болжээ. Тэгээд ч сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд хөхний хорт хавдраас илүү уушгины хавдраар өвчлөх болсон нь бас л нэгийг хэлж байна. Бас нэг статистик дурдвал, 2003 оны судалгаагаар Улаанбаатар хотын 47 хувь нь тамхи татдагаас, эрэгтэйчүүдийн 67 хувь, эмэгтэйчүүдийн 28 хувь нь гэсэн судалгаа гарчээ. Ийнхүү тамхины хор холбогдол, хорт хавдрын уршгийг бичээд, тоочоод байвал барагдашгүй их юм.
Ангилал: Хачин мэдээлэл | Үзсэн: 2683 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 4
[Сэдэв] 4. | Бичсэн: | 2010-09-10


hujaa bnau mongol bnau chuhal bish ! mongolchuud bid oyunii doroitold orson ni nen haramsaltai !!!
Хариу:

[Сэдэв] 3. | Бичсэн: | 2010-04-20


ene xuuxed xujaa bnuu oros bnuu yamar xamaa bnaa ene doorx 2 dongionuudaa? xamgiin gol en tamxinii muug l xeleed terendee taruulaad zurag tavitsan bgaa bizdee! umaa oilgoxgui bj yun commentsog durakuud ve! zugeer l tamxia xayatsgaayldaa ireeduigee bodiildoo tiimuu?
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-04-20


ene huuhed chini hujaa huuhed sh dee
araich deeee
adminaaaaaaaaaaaaa
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-04-20


novshiin adminaa ene huuhed chin hujaa medvuu chi muu novsh
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Баасан, 2024-05-10, 13:23
Welcome Зочин