Нүүр хуудас » 2010 » 4-р сар » 20 » Б.Сарантуяа төрсөн өдрөө даруухан тэмдэглэхээр шийджээ
10:35
Б.Сарантуяа төрсөн өдрөө даруухан тэмдэглэхээр шийджээ

Монголчууд хэзээнээс дуу­ны уянгалаг аялгуунд уярч, хөглөгдөж ирсэн ард түмэн. Эхээс унах­даа уйлдаг шигээ хэлд орох­доо л дуулдаг ийм гайхалтай үндэстэн өөр бай­даг эсэхийг би мэдэхгүй. Ма­гадгүй энэ заншил дундаас дуу­чин гэдэг нэрийг олж авч, түүнийгээ хадгалж явна гэдэг хэцүү байж мэ­дэх.
Нутаг бүр өөр өөрийн гэсэн ёс жаяг, өв соёлтой байдаг. Яг түүн шигээ дууг, дуучныг хүндэтгэх, түүнийгээ шүтэх бишрэх нь хүртэл нутаг нутагт өөр байх юм. Хаа ч очсон шүтэн бишрэгчээр дүүрэн, гайхалтай дуучин гэж байдаг.
Хатан сүйх бөгж чинь гар хайрч
Харцанд унасан гуниг чинь зүрхэнд тусч
Хуурамч гэдгийг олж харах оргүй байсан тэр үед
Хэн нь хэнээрээ тоглосныг хэлж яаж тогтох вэ
Эгмийг минь түшин зогсож зүрхийг минь чагнан
Энэ миний тухай дуулал гэж өмчирхөж байсныг
Харан мэлмэрч байсан шөнийн саран хэлмэрчлээгүй ч
Хүний хүүгийн сэтгэл хэдэнтээ хувираа бол…

Тэрээр ингэж дуулсаар 40 хаврыг үджээ.


Өнгө өнгийн зовлон жаргалыг

Амьдралаас харамгүй үзсэн ч
Өнөөдөр ирсэн дурлалыг

Чамаасаа авахаа мэдсэнгүй…


...Бээрсэн гарыг чинь дулаацуулж

Оддын дор зогсох жаргалтай
Бэтгэртлээ шөнөжин бодоод
Өглөө нартай учрах жаргалтай…

Бас ...Тэр намайг дурсдаг болов уу

Тэр намайг үгүйлдэг болов уу
Тэртээх өдрүүдээ санадаг болов уу
Тэмүүлсээр учирсныг мэддэг болов уу… энэ сай­хан дууг сонсоод хэн нэгэн бодолд автаж, хэн нэгний зүрх дог­долж байсан нь мэдээж.
Сараа бол эрх чө­лөөтэй дуучин. Дуугаар өөрий­гөө илэрхийлж, дуугаар дам­жуулж хүмүүсийн сэрэл мэд­рэмжийг өөртөө авч чад­даг нь түүний гайхалтай ча­нар.
Хайрын бяцхан шувуухай
Хамгаас нандин үр минь ээ
Хонгорхон инээдийнх нь аясаар
Хорвоо уярч, сэтгэл уужрах юм… гээд түүнд дуулаагүй дуу, дуулаагүй сэдэв гэж байхгүй. Үзэгчийн суудалд суугаа бяцхан үрст зориулан "Үр минь” гэж дуу­лахдаа өөрийн үрдээ зориул­сан юм шиг баясч байдаг нь л гайхалтай. Уран бүтээлч, дуучин гэхээсээ илүү эх хүн, ижий хүн гэдгээ илүү их мэ­дэрдэг ч байж болох юм. Хүүхдийн дуу дуулахдаа сэт­гэл нь улам нялхарч, хоолой нь улам яруусах мэт.


Дулаан говийн хаваржаандаа

Дуучин ээж минь суугаа даа
Ээж минь тэмээчин…

Дөнгөж дэлбээлсэн цэцгийг хайрламаар

Дөлгөөн урьхан намуухан аястай хайрламаар
Зуны нарлаг өдрийг зөгнөнө
Зөөлөн дулаан энхрийлэн хайрламаар
Сэтгэл зүрхэнд хөг нэмсэн хайрын
Халуун дулаан итгэлийг хайрламаар
Сэрүүн орчлонг уяраан баясгах
Хайр чамайг мөнхөд хайрламаар…
Энэ өдөр 40 нас хүрч байгаа Монголын номер нэг дуучиндаа ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД хүргэе.
Ингээд уншигчиддаа сонирхуулах үүднээс түүний илэн далангүй ярьсан ярилцлагыг хүргэж байна.
Б.Сарантуяа: Нэр хүндээрээ дэнчин тавьсан алхмуудын төлөөсөнд энэ амьдрал надад оногдсон


Зууны манлай эстрадын дуучин, Монгол улсын гавьяат жүжигчин Б.САРАНТУЯАТАЙ ярилцлаа.

-Та их зарчимч, бие даасан, бас зоргоороо хүн юм. Гэвч амьд­ралыг омог бардам туу­лахын тухайд их л ухаан зарах хэрэг­тэй болов уу?



-Энэ бол атаархаад байх юм биш дээ. Ээж аавын хүмүүжил сайн бай­сан, бас хүүхэд нас минь сайхан өн­гөр­сөн учраас надад амьдралын хүндийг даван туула­хад тийм ч хэцүү байгаагүй. Мөн амьдарч буй хүрээ­лэл, тааралдах хүмүүс, хорвоо ер­төнц, нийгэм намайг ийм хэмжээний байлгаж байгаа. Зоргоороо байл­гадаггүй нийгэм ч бас бий шүү дээ. Тэгэхдээ зоргоор байх дуртай мөрт­лөө хариуцлага хүлээх боло­хоор бу­садтай хуваалцах гээд бай­даг бүс­гүйчүүд байна. Гэхдээ муу сайн ч хань ижилтэй байна гэ­дэг сай­хан. Энэ байгаа бололцоо­гоо голж болохгүй. Би энэ нийгэмд зоргоо­роо, эрх чөлөө­тэй, ганц биеэрээ амьдарцгаа гэж бусдад уриа­лах­гүй. Миний амьд­рал хүмүүст үлгэр жи­шээ болж байвал л болох нь тэр.

-Чөлөөт цагаа хэрхэн өнгө­рөөдөг вэ?

-Хаашаа ч явахгүй, хэнтэй ч ярихгүй байх дуртай. Тоглолтоор уригдахад бас амралт болдог.
-Тэгвэл бухимдлаа яаж тайл­даг вэ?


-Миний амьдралд нэг их бу­хим­­даад байх явдал гарахаа боль­чихож. Найдвартай даатга­даг "Хаан” банктай таван жил да­раа­­лан ажиллаж байна. Санхүү­гийн асууд­лыг минь шийд­чихсэн. Дээ­рээс нь урилга заллага сайн бай­на, тоглол­тын ханш өссөн, зуу га­руй дууны уран бүтээл хийчих­сэн хүн чинь нэг их цомог гаргах гэж яарахгүй болж. Дуугаа эргээд сон­соход шинэ юм шиг л сонсог­дож байна. Хангалттай сайхан тог­лолт хийж монгол орноо тойр­лоо. Сэтгэл ханамжийн батал­гаа зуун хувь, тиймээс гуниглах эрх надад алга.

-Та нэгэнт айдгаа авдартаа хийчихэж. Гэхдээ л таны өмнө сонсохсон, уулзахсан гэсэн олон хүлээлт бий?

-Тийм ээ, хүлээлтийн хүлээс тайлах бүтээлүүдээ хийсээр л байх болно. Гэхдээ л сүүлийн үед амьд­ралд сатаараад уран бүтээл гэхээсээ илүү "од”-ын ажил хий­гээд зав гарахгүй юм байна шүү дээ. Уулзалт, хүлээн авалтад орох, зар суртал­чилгаа, төрсөн өдөр, хурим найр гэх мэт ажил мундахгүй юм.
-Өнөөдөр таныг гавьяат жү­жигчин, зууны манлай эстра­дын дуучин хэмээн өргөм­жил­лөө. Хайрлаж хүндлэх­дээ хүртэл хүмүүс эл­дэв янзаар хэлж, таны талаарх таагүй мэдээ сонины зай бөг­лөхөө больж. Олны хай­ранд өлгийдүүлж, сэтгэлд нь хүнд­тэй явах цагийн эрхийг та зү­гээр ч нэг өмчил­чи­хөөгүй байх?

-Олон удаа өөрийнхөө нэр хүн­дээр дэнчин тавьсан алхамууд хийж, зоригтой байсны төлөөсөнд энэ амьдрал надад оногдсон юм шиг. Үүнийгээ би бурхны хишиг гэж ойлгодог. Бурхан тэнгэр алдар нэр, олз омогий нь ахиухан өгөөд, хань нөхрийг дутуу өгснийг нь би чамладаггүй. Тиймээс ч эргээд бо­доход надад айхтар хүнд үе ховор байсан. Ард түмэн дуучид, бөх­чүүд­дээ хайр­тай байдаг. Тэр хай­рыг дааж явах нь чухал. Жижигхэн монголдоо нэг их тэнгэрийн амь­тан мэт байгаад байх нь утгагүй. Өнөөдөр би бие хамгаа­лагчаар өөрийгөө хүрээлүүлчихээд яваа­гүй л байна. Олон хүн цугласан тоглол­тын үед зураг, гарын үсэг авъя гэх мэтээр угзарч татах янз бүрийн зүйл гарна. Тэр үед л хамгаална гэхээс, биднийг хорло­чих юу л байв гэж. Хүнд муу юм хий­гээгүй хүнийг яах ч үгүй шүү дээ. Төрийн байгуул­лагад алба ха­шиж үзээгүй хэрнээ төр, засгийн сайхан том шагналуудын хүлээж ав­сандаа баярлаж явдаг. Мөн зууны манлайчуудаас хамгийн залуу, эсэн мэнд яваадаа баяр­лаж байна. Гэхдээ л амьдралыг хоёулаа туулсан бол арай дөхөм­тэй байсан байх л даа. Бүр хоёр дахин амжилттай байх байсан ч юм билүү.
-Одоо ч гэсэн оройтоогүй шүү дээ?

-Үхэр жилээс нааш нөхөртэй болохгүй гэж миний хувь тавиланг даатгасан багш маань хэлдэг байсан. Үхэр жилдээ олдохгүй бол тэр чигээ­рээ байхгүй гэсэн шүү дээ (инээв). Гэхдээ би хайраар ду­таагүй ээ.
-Хайранд бялуурна гэж бай­даг болов уу?

-Байхгүй байх аа. Хорвоо ер­төнц тэрийг чинь тэнцүүлээд өгнө шүү дээ. Харин даруу байх л хэ­рэгтэй юм шиг. Яаж ч байсан зан­га­рагтай, даруу байвал алзахгүй. Илүү хөдөлгөөн, илүү үг хэллэг гэдэг тийм ч сайн зүйл биш.
-1995 онд таныг соёлын тэр­гүүний ажилтанд тодорхой­лоход та татгалзсан. Энэ даруу зангийн илрэл байсан уу, эс­вэл…?

-Даруу зандаа биш зарчмын хувьд аваагүй. Нэр дэвшүүлж байгаа хүмүүс надад хэлээгүй байсан болохоор эвгүй сюрприз байсан. Тэр нь хувийн журмаар ч юм шиг байсанд татгалзсан тал бий. 2004 онд Ц.Цэрэн­дулам багш минь хөөцөлдөж байгаад авч өгсөн. Төрийн хишгийг хүртэх ёстой юм гэхээр нь авсан юм даа. Түү­ний дараа жил нь гавьяат болсон.
-Амжилтад хүрэхэд хүний эцэг эхийн хүмүүжил гол нөлөө үзүүлдэг юм шиг?

-Манай аав зарим хүнийг хол газар дагуулж явж болохгүй гэдэг. Энэ нь холын замд тар нь таниг­дана гэсэн үг. Ээж минь их зар­чимч шударга хүн. Тэр зан чана­рыг нь би дууриасан юм болов уу. Ээж ааштай бол ааш­тай. Ээжтэй­гээ би хэр барагтай болж муудах­гүй. Хэрэв муудах юм бол удаан хугацаагаар эвлэрэхгүй. Муу­дахгүй юмсан гэж л хичээдэг дээ.
-Аав, ээжийн тухай ярьсных таны багын дурсамжаас сэр­гээмээр санагдчихлаа?

-Миний бага нас дурсах юм ихтэй, тансаг өнгөрсөн. Гурван хүүхэдтэй айлын дунд охин. Ту­хайн үед хүүхэд асрагч гэж бай­даггүй байхад намайг орос асраг­чаар харуулдаг байсан. Би эрүүл гэр бүлд төрж, сайхан аав ээжийн буянд унаган орос, англи, герман хэлтэй болж зөв төлөвш­сөндөө баярлаж явдаг.
-Дуулах авьяасаа хэдийд тань­сан бэ?

-Хоёр, гуравдугаар ангид байх­даа Дарханд очиж хоор дуулж эхэлснээс хойш миний авъяас тодорсон юм болов уу.
-Эстрад урлагт хүч сориход юу ихээр нөлөөлөв?

-Тэр үед зохиолын дуу гэж байдаг­гүй байв. 1997 онд Цэрэн­чимэд, Төмөрхуяг гэх мэт дуучид гарч, өмнө нь Вандан, Дуламсүрэн хоёр байсан. Тухайн үедээ л бай­сан поп хөгжим­ рүү шууд л орсон. Тэгээд л "Мөнгөн харандаа”, "Инээмсэглэл” "Хөх тэнгэр” зэрэг хамтлагт дуулж байлаа.
-Анх дуулсан дууныхаа ту­хай ярьвал сонин байх?

-"Зүрх мартахгүй” нэртэй, хал­хын голын дайчдын дурсгалт зо­риулсан дуу дуулж бай­сан. Тэр дууг миний хоолойд зориулж Түвшинтөр ах зохиосон.
-Таны удамд дуу, хуурын авь­яастай хүн байв уу?

-Маруса гэдэг Якут эмээ маань дуулж бүжиглэдэг хүн байсан. Аав минь ч сайхан дуулж урлаг уран сайх­наар орж байсан. Эгч минь сайхан бүжиглэдэг, ээж минь ч сай­хан хоолойтой. 2004 онд ми­ний төрсөн өдрийн тоглолтод ээж аав хоёр минь Якут ардын дуу дуулсан их л бахархалтай санаг­даж байлаа.
-Амьдралдаа ба­рим­талж яв­даг зарчим тань юу вэ?

-Худал хэлэхгүй, хүн хуу­рахгүй, хүний амьдралд хөндлөнгөөс оролцож, хүнд үзэл бодлоо тулгах­гүй, хүнд муу санахгүй.
-Ингээд бодохоор амьд­рал сайхан байна шүү, тийм ээ?

-Хүнд хайртай байхад эр­гүү­лээд надад хайртай бай­даг юм. Саяхан охины минь хоёр насны ойд том хүлээн авалт болсон. Төрийн сай­даас эхлээд эстрадын дуу­чид зэрэг хүнд­тэй хүмүүс ирсэн.
-Хүүхэдтэй өрх тол­гойл­сон эмэгтэй хүн, дээ­рээс нь энэ их уран бү­тээлийн хажуугаар дүү­гийнхээ хүүхдийг үр­чилж авсан байгаа. Танд шантрах үе то­хиол­дох уу?

-Дүү минь амьд байхад л тэр хүүх­дийг би өөрийн гэж бод­дог байсан. Манай бэр Ир­ландад бай­даг. Сэтгүүлч хүн. Дүүгийнхээ хүүх­дийг өөр дээ­рээ байлгах нь сэт­гэлд өег са­нагддаг. Тэр эмэгтэй харж ча­дахгүйдээ биш л дээ. Залуу хүн учраас амьдралаа бодох хэрэгтэй. Мэдээж эх үр хоё­рыг салгана гэж түүхэнд байх­гүй. Охин минь ийш тийш ява­хаараа учиргүй са­наад уйлна. Надад, "таныг ийш тийш яв­чи­хаар би ээжий­гээ бүүр ч илүү их санах юм, таныг ирэ­хээр бага сана­даг” гэнэ. Уул нь тэр хоёр салчихсан байсан л даа. Явж, явж салсан бэр­тэй­­гээ зул сарын бая­раа тэм­дэг­лээд сууж байгаа шүү дээ. Энэ бол амьдрал. Гайгүй хүн­тэй суувал охиноо өгнө.
-Нэгэн цагт амьдралыг хамт туулж байсан хү­мүүс салаад явахаараа заавал үзэн ядалт бий болдог гэдэгтээ олон хүн эвлэрдэг юм шиг?

-Үзэн ядалт гэдэг чинь харин ч дотно байлгадаг юм биш үү. Хол хөндий байдаг хү­мүүс чинь л дипло­мат зан гаргаад л, ёсорхоод байдаг.
-Хүүхдүүд тань аавтай­гаа хэр холбоотой бай­гаа вэ. Тэдний хүмүү­жилд ааваасаа хол өсч байгаа нь нөлөөлөх вий гэж боддог уу?

-Нөлөөлөх юм байхгүйбайх гэж бодож байна. Яа­гаад гэвэл миний хүүхдүүд ха­гас дутуу гэр бүлд өсч байгаа гэж харагддаггүй байх аа.Би хүүгээ аавынхаа амьд­ралд оруу­лахыг зөвшөөр­дөг­гүй. Аав, ах нартай­гаа хааяа уул­заж, хоолонд орсон бай­даг. Бид нарын хооронд бас хэл­цэл бий. Хүүхдээ цаг ту­хайд нь авах зэрэг асуудалд хааяа орол­цуул­на. Би тэгт­лээ хү­зүүнд нь зүүгдээд бай­даг сал­сан эхнэр биш л дээ.
-Та хүүхдүүдийнхээ юунд нь илүү анхаарч, амьдралынх нь замд хэрхэн чиглүүлж байна вэ?

-Миний хүү Сингапурт жил хагас сурсан болохоор ч тэр үү чүү чай л дунд гардаг бай­сан. Сайн багшийн буя­наар монгол хэлийг бүрэн эзэмш­­лээ. Одоо харин "B” ав­даг бо­лоод байгаа. Тиймээс хүүгээ Венец, Норвеги руу явуулж амраасан. Аав­тай­гаа ойрхон бай­даггүй юм чинь гэж бо­доод эршүүд зан төр­хий нь хөг­жүү­лэхээр кара­те­гийн дугуй­ланд хичээл­лүүлэх гэж байгаа. Миний хүү зурах дур­­тай, ямар ч байсан мате­ма­тикийн чиглэлээр явах хүн биш байгаа юм. Урлаг уран сайхан, бөмбөр ца­хилгаан хөг­жим сонирхож, "Хурд” хамт­лагийг шүтдэг. Охин бол дуу­лах дуртай, "Өглөө шиг эх орон” гэ­дэг дууг хэлд ороогүй мөртлөө аялаад дуулчихдаг.
-"Өглөө шиг эх орон”-д өөд­­рөг сайхны ерөө­лөөр яриа­гаа өн­дөр­лөе?

-Түмэн олноороо төр ул­саа дээ­­дэлж, төвшин амгалан байх бол­тугай хэмээн уншигч­дадаа мэнд хүргэе.
































Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 1815 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 1
[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-04-21


hi bi ene duuching ih hundelj yawdag uneheer ilen dalangui mayag bhgui zarchimch hun eh hun talaasaa jishee awmaar hun mgliin busguichuul iim l bgaasaa daa mgliin mini ohid busguichuul urgelj goo saihan uhaan saruul bhii ghusen eruue
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Баасан, 2024-05-10, 08:37
Welcome Зочин