Нүүр хуудас » 2010 » 4-р сар » 21 » Д.Бямбадорж охины хоолойг хэрчиж байхдаа ухаанаа алдсан байсан
14:48
Д.Бямбадорж охины хоолойг хэрчиж байхдаа ухаанаа алдсан байсан
Өнгөрсөн оны хоёрдугаар сард таван настай охины хоолойг хэрчин амийг нь хөнөөсөн жигшүүрт хэрэг гарч олныг цочирдуулсан. Хуулийн дагуу хэрэг шийдвэрлэгдсэн ч хэрэгтэн П.Сумъяажав насанд хүрээгүй гэдэг үндэслэлээр өршөөлийн хуульд хамрагдаад  өнөөдөр сул, чөлөөтэй алхаж яваа. Харин түүнтэй хамт гэмт хэрэг үйлдсэн Д.Бямбадорж өнөөдөр ял эдлэн, хоригдож байгаа ч түүний өмгөөлөгч түүнийг мөн л өршөөлийн хуульд хамрагдах ёстой гэсэн байр суурьтай байгаа юм. Тиймээс энэ талаар Д.Бямбадоржийн өмгөөлөгч Д.Ганбаттай ярилцлаа.

-Шунахайн сэдэлтэйгээр хүний амь хөнөөсөн гэмт хэрэгтэн өнөөдөр өршөөлийн хуульд хамрагдаад сул чөлөөтэй явж байна. Үүнд иргэд ихэд шүүмжлэлтэй хандаж байгаа л даа?
-Өршөөлийн хууль бол хэн нэгэн хүнд зориулан гардаггүй. Тэр тусмаа П.Сумъяажав, Д.Бямбадорж нарт зориулаагүй ээ. Зөвхөн хуулийн дагуу тодорхой зүйл заалтад хамрагддаг юм. Үүний дагуу П.Сумъяажав насанд хүрээгүй гэдгээр өршөөгдсөн юм шүү дээ. Гэхдээ би энд тэрхүү хэргийн талаар ярьмааргүй байна. Нэгэнт мөрдөн байцаалтад буцаад шилжчихсэн байгаа учраас тэр. Өнөөдөр өмгөөлөгч хүн хуульд заасан үүрэг даалгаврынхаа дагуу хэнийг ч байсан ялгалгүй өмгөөлөх л үүрэгтэй. Эмч хүн дайснаа ч эмчлэх үүрэгтэй байдаг шиг. Хүн өнөөдөр алдаж, эндээд шоронгийн хаалга татсан байж болно. Гэхдээ өршөөлийн хууль гарснаар маш олон эцэг эх, үр хүүхэд элэг бүтэн болсон. Хуулийг нэг талаас нь хараад байж болохгүй л дээ. Сайн, сайхан зүйл их бий шүү дээ.

-П.Сумъяажав гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас хүрээгүй байсан учраас өршөөлд хамрагдсан гэдэг. Харин Д.Бямбадоржын тухайд?
-Миний үйлчлүүлэгч ч мөн адил хэрэг үйлдэх үедээ 18 нас хүрээгүй байсан шүү дээ.

-Тэгээд яагаад нэгийг нь суллачихсан юм бэ?
-Хэрэг үйлдэхдээ хоёулаа 18 хүрээгүй байсан ч шүүхээр хэрэг нь шийдэгдэх үед Д.Бямбадорж насанд хүрчихсэн юм. Гэхдээ хуульд заасны дагуу 18 хүртэлх насны бүх хүүхэд өршөөлд хамрагдах ёстой гэж байгаа учраас Д.Бямбадорж ч гэсэн суллагдах ёстой байсан. Ер нь бол энэ хүүхэд анх удаа ийм хэрэг үйлдсэн. Өөрийн ухаангүй байхдаа бусдын ятгалгаар алдаа гаргасан. Хэдийгээр хуулийн дагуу насанд хүрсэн ч гэсэн эцэг эхдээ хүүхэд хэвээрээ л байгаа шүү дээ. Миний зүгээс хохирогчийн ар гэрийнхэнд хохирлыг нь барагдуулах ажлыг өөрийн биеэр зохион байгуулсан.

-Хохирлыг хэдэн удаа барагдуулсан бэ?
-Янз бүр л дээ. Миний үйлчлүүлэгч шүүхээс тогтоосон шийдвэрийн дагуу хохирлоо барагдуулж байгаа. Нэгэнт өөд болсон охин босоод ирэхгүй учраас амьд байгаа охины эмчилгээний зардалд жоохон ч гэсэн нэмэр болсон.

-Д.Бямбадорж энэ хэрэгт ямар оролцоотой байсан юм бэ?
-Таван настай охины хоолойг хэрчсэн. Гэхдээ өөрийн ухаангүй байсан гэсэн. Хөдөөнөөс орж ирээд удаагүй, долоо л хонож байсан юм. Тэгээд П.Сумъяажавтай нийлээд PC тоглосон байгаа юм. Тэгэхэд цаадах нь мөнгө олох арга байна гээд дагуулаад хохирогч айл руу очсон. Тэгсэн П.Сумъяажав охины хоолойг хэрч гэхэд Д.Бямбадорж балмагдаад "Энэ чинь миний дүүтэй адилхан хүүхэд байна шүү дээ” гэж хэлсэн байгаа юм. Гэвч цаадах нь шаардсаны үндсэн дээр өөрийн ухаангүй, балмагдсан үедээ энэ гэмт хэргийг үйлдсэн.

-Хүний амь хөнөөсөн хэрэгтэнг өршөөлд хамруулна гэдэг нь хуулийн цоорхой юу?
-Хуулийн цоорхой гэж хэлж болохгүй л дээ. Иргэд өршөөлийн хууль гарснаар амьд явах баталгаа алдагдаж байна гэж ярьдаг. Гэтэл тэр хүмүүсийг сулласнаараа энэ эрх нь алдагдаад байгаа юм биш. Өнөөдөр Монголд хүний амьд явах эрхийг алдагдуулж байгаа агаарын бохирдол, хоол хүнсний хордлого гээд олон асуудал байна шүү дээ. Ганцхан өршөөлийн хуулийг буруутгаад, хуулийн цоорхой гэж хэлэх нь буруу зүйл юм аа.

-Та Д.Бямбадоржийг өршөөлд хамруулж, суллахаар ажиллаж байгаа юу?
-Хэрэг мөрдөн байцаалтад шилжсэн. Энэ хугацаанд өмгөөлөгч хүнийхээ үүргийг гүйцэтгэж, ажиллах болно.

Б.Өлзийдэлгэр


Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 2350 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 18
[Сэдэв] 18. | Бичсэн: | 2010-04-30


bvr changa deglemtei horih angid nasaar ne suulgah heregtei bsan ym daa muu novshiig. angry
Хариу:

[Сэдэв] 17. | Бичсэн: | 2010-04-26


Yadag mal be naad omgoologch ni naad omgoologchiin huuhdiig ni aluuluul yah boloo teged mon adil nasand huregui huuder ...daraa ni negent uhsen hun ged yariad suj bh nuu harah yumsan.ene orsholin huli negl bishe odo teged l durtai hunee alii gej boduul 17to hun holslool aluulchih yum bna laa ene omgoligchig alulnaaa
Хариу:

[Сэдэв] 16. | Бичсэн: | 2010-04-26


IIM YUMNUUDIIG ZOHITSUULAHAD HUULI N BOLOHGUI BVAL MGL D ZOV AJILDAG MAFI BH HEREGTEI YAKUZA SHIG CH YUMUU ULSIINHAA TOLOO HAYA ZOV YUMAN DEER BURUU ZUIL HIIDEG MAFI MGL D BH HEREGTEI
Хариу:

[Сэдэв] 15. | Бичсэн: | 2010-04-25


ямар бузар амьтад вэ. энэ өмгөөлөгч гэж юу яриад байгаа .... ёстой ..... муу үг амнаас өөрийн рэхгүй урсахаар байна.Энэ Бямбадорж ... гэсний зоргоор тэр жаахан хүүхдийг .... байхдаа яахав дээ. Бямбадорж Сумьяажав 2-ыг Бурхан шийтгэжил таараа. Ямар ч байсан зүгээр лав үхэхгүй ээ.
Хариу:

[Сэдэв] 14. | Бичсэн: | 2010-04-23


haygiin medsen hund 300 euro ugii , shuuuud !!! umgulugch ba ter 2 zaluugiin , neg yom hiisen deereee
Хариу:

[Сэдэв] 13. | Бичсэн: | 2010-04-23


hayagiin medej bgaad alnadaa ene muu 2 novshiig
Хариу:

[Сэдэв] 12. | Бичсэн: | 2010-04-22


ene teneg omgoologchiin orontsog ter aluurchidaas baahan mongo avchihaad ih tenegtej bnaa. nasand hvreegvi 1 hvn ter omgoologchiin orontsognii hvvhdiig ni alaadahaach tegvel ter yah boloo. negent vhsen hvn ch geh shig yugaa hutsaad bga yum bee
Хариу:

[Сэдэв] 11. | Бичсэн: | 2010-04-22


ingej urshuuguud gargad bwal nasand huregui huhduud za ydin urshuuliin huuli bgaa ged hun alaal bhim bn lda nowshiin ter urshuuliin huulig haraal id manai ah ungursun jil 3 sogtu nowshid uhtle zodulad hamag yuma aldad hamar n hugarad nurende oedolto hawirga n hugarsan teged eej hutsuldud shorond hidegiin dawaan der ELBEGDORJ gulugin hudla shan setgelin urshuliin huuliar ter 3 nowsh algaa tashaal garaad ywsan da yun shorond hh emchilgeni ch mungu awagu de odo ah min uridiihasa shal uur tsaraita bolson argagui bizde oedol tawiulj hamranda hagalgatai yum chine.., nowshnudiig urshuuwul zunduu olon hun minii ah shig bur tsaashlad ene ohidud shig blno
Хариу:

[Сэдэв] 10. | Бичсэн: | 2010-04-22


yamar teneg yum be vhsenii chn orshooliin huuli be yamar eruul uhaantai hun gehed hun alj bdagiin ter nasand hureg ugui hend hamaatain shuud buudmaar nowshnuud bn shdee balain hertsgii amitad hun mon yumuu ed nar .....
Хариу:

[Сэдэв] 9. | Бичсэн: | 2010-04-21


ene hogiin novshuud ni ter omgoologch esvel ter shuuj bgaa shuugchiinhen esvel ter uls toriin ter bayan tsadgalan, esvel ter orshool uzuuleed bgaa huzuugui eronhiilogchiin ni huuhduudiig alsan bol bas l orshooliin huuli uichleh bhdaaa. hogiin novshnuudiig ene delhiin horsnoos archih heregtei shtee arai ch dee ter jijeghen hun boloh gej bgaa huuhdiin ami nas uymnii chinee bodohgyi bna gej uu Arai ch dendenee
Хариу:

[Сэдэв] 8. | Бичсэн: | 2010-04-21


shuud buudah heregte yaahaaraa balmagdsiim bol alaad baihdaa yadiin ergvv maliig shuud buud
Хариу:

[Сэдэв] 7. | Бичсэн: | 2010-04-21


orshooliin huulind iim hund gemt hereg hiisen humuusiig yagaad hamruulaad bdgiin boloo.uneheer soliotoi.ter hungun yumu esvel tensentei humuusiig orshooj boldguimu orond n .zaaval iim buzar bulai hertsgii aluurchidiig orshooliin huulid hamruulad bhda yahav dee.uehej bsn muu nowshnuud.nasand hursen hureegui buh nasaar n horij shiitgeh heregtei shdeeeeeeeeeeeeeeeee angry angry angry angry angry angry angry angry
Хариу:

[Сэдэв] 6. | Бичсэн: | 2010-04-21


ted nariig shyyd alj boloxgvi ee nasaar n xorij zowoon tarchilgax xeregtei ugaasaa iim yumnuud amid vldexgvi oorsdiigoo xoroox bolno niigmiin shaaruud angry angry angry
Хариу:

[Сэдэв] 5. | Бичсэн: | 2010-04-21


ter joohon ohiniig zugeer tsohij ugaal unguruuchku baliar pizda ve yaj hooloig n herchij chadaj bnaa ter chin tulhehed unchhaar joohon huuhed bn shdee uuriig n aluul taarn apizda
Хариу:

[Сэдэв] 4. | Бичсэн: | 2010-04-21


yadag lalaruud be yun urshuul ene ter jalgand avaachij bgaad uurinh n hooloig hercheed hayah heregtei hun mun yum uu naad lalaruud chin
Хариу:

[Сэдэв] 3. | Бичсэн: | 2010-04-21


zail zail lalriin sda g alsan ni deer
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-04-21


nasand hursen hureegui yamar hamaa bnaa. lalruud dahiad l hun alna shuudee
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-04-21


iim baliar niigemiin hog shaaruudiig tsaazaar avhiin orond yun orshool ve amidraliin saihaniig mederch chadaagvi tiim jaahan ohiniig jishemch vgvi yaj hooloig ni hirchej chadaj bnaa zewvvn novshnuud vhvel taarna
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Баасан, 2024-05-10, 17:20
Welcome Зочин