Нүүр хуудас » 2010 » 4-р сар » 21 » Гурван жилд 326 эрүүл чийрэг Монгол хүн Солонгост амь насаа алджээ
14:55
Гурван жилд 326 эрүүл чийрэг Монгол хүн Солонгост амь насаа алджээ
Магад энэ дэлхийн хамгийн их гэрсэг хүмүүс болох Монголчууд амин зуулгаа залгуулахын тулд харь оронд хүнд хүчир ажил хийхийн төлөө хэдэн мянгаараа гарах болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Эгээ л эрт цагийн боолын наймаа мэт хамгийн эрүүл чийрэг, идэр залуу эрсээ шилж сонгон явуулахад нь эх орон, эмс охид нь эзгүйрэн үлдэх гунигтай цаг энэ үе ажээ.

Гэсэн атлаа бид хүнээсээ хэд дахин давсан мал аж ахуйтай, өргөн уудам нутагтай, түүндээ агуулагдах асар их баялагтай, дэндүү цөөхөн ард түмэн билээ. Харуусан халаглах үгсийг хязгаарлаж та бүхэндээ тоо баримт дурьдан өгүүлье.

Манай улсаас албан ёсны гэрээгээр ажиллах хүч авдаг гадаадын гурван орон нь БНСУ, Япон, БНЧУ. Монголчууд хоёр сая гаруйхан атлаа гадаадад байгаа иргэдээ бүү хэл дотоодод байгаа хүнийхээ тоог ч яг таг мэдэхгүй гэдгийг энд дурьдах нь зүйтэй. Тиймээс зөвхөн энэ гурван оронд албан тоогоор хэчнээн иргэн ажилладгийг л мэдэх боломжтой юм. Албан ёсны тоогоор гадны 80 шахам оронд 100 мянга гаруй иргэд байдаг гэдэг ч үнэндээ энэ тоог 250 мянгад хүрдэг гэх.

Манай улсаас ажиллах хүч авч буй гадаадын улс орныг БНСУ тэргүүлдэг бөгөөд өнөөгийн байдлаар 28720 орчим Монгол иргэд ажиллаж амьдарч байна. Тэдний 60 хувь нь албан ёсны гэрээгээр хөдөлмөр эрхэлж байгаа юм. Гэтэл 2004-2007 оны хооронд БНСУ-д ажиллаж буй иргэдээс 326 нь амь насаа алдсан талаар "Монголын төрийн бус байгууллагуудын форум”-аас гаргасан илтгэлд дурьджээ. Даанч харамсмаар тоо биш гэж үү. Энэ нь хөдөлмөр хамгааллын журам зөрчигдөж, хоёр орны хоорондын гэрээний биелэлтийн хээргжилтэнд хяналт тавиагүйтэй шууд холбоотой.

Үүний хажуугаар тус улсад ажиллаж байгаад ирсэн иргэд явахдаа эрүүл чийргээ шалгуулаад явсан бол ирэхдээ эрэмдэг зэрэмдэг, эрүүл эрхтэн цөөхөнтэй болоод ирдэг нь нууц биш.

Өдгөө ч эдгээр улсад олон мянган Монгол иргэд ажиллаж амьдарсаар байгаа. Мөн араас нь явах хүдэр чийрэг эрсийн цуваа тасраагүй. Тэр бүү хэл Их хуралд дэвшихдээ хүртэл гадагш нь "хүн экспортлоно” гэсэн амлалт өгсөн гишүүд цөөнгүй. Бид хаашаа яваад байна вэ. Таван жилийн дараа, арван жилийн дараа, хорин жилийн дараах Монгол улсын ирээдүй ямар байх бол.



Ангилал: Хэвлэл мэдээлэл | Үзсэн: 2092 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 7
[Сэдэв] 7. | Бичсэн: | 2010-04-23


TIIMEE BID NAR UDAHGVI BOSOH BOLNOO IH HURLIIN ARCHAAGVI LALRUUDIIG TARAAH HEREGTEI MONGOL HVMVVS UNUUDUR INGEJ ARCHIAGVI HVNII NVTAGT AMIDARJ BOLOHGVI EE BVGDEEREE BOSOTSGOE angry
Хариу:

[Сэдэв] 6. | Бичсэн: | 2010-04-22


bid end vhtlee ajilaal haraal edsen turiin buzaruud gahai shig taraglaal haramsmaar bish gejvv bid bosoh bolnoo lalaruudaa
Хариу:

[Сэдэв] 5. | Бичсэн: | 2010-04-22


end ch uneheer hetsuu shuu mongold aytaihan ajliin bair baisan bol ch ene muu lalriin orond irku l baih baisiin
Хариу:

[Сэдэв] 4. | Бичсэн: | 2010-04-22


harin tiim shvv dee bid mungu oloh gej yadarch bna shvv dee tehdee manai mongolchuud bvgdl amia boddog ulsuud shvv dee tiim bolhoor yarihaas uur yum hiij chadhaan bolchihood bna
Хариу:

[Сэдэв] 3. | Бичсэн: | 2010-04-22


nowsh gej yag unen eruul hun barag butsaj ochku shte solongost huniig ymar mal shig ajilluuldag bile dee deres n hortoi nuhtsultei minii tanidag humuusees solongos ywla gej ih l duulddag udagui irle gedeg tged budagnii harshil bieer yum gardag geel bas noir solij shunu ajilaad hagas medrel shahu blson humuus zunduu l bdag jil garui shunu ajillana gej yu gsen ug be hun chin shunu n amrah estoi baigaliin negen ed erhten shu dee ymar ih es uhej bdag boldo hurasan munguru biee emchled tardag bizde mungu huraah ch hetsu dee gadad d bgaa geher l mungutei ged mo d bgaa humustei urund ortson yum shig l bdag shu dee tim yum iim yumni mungu geel ywuulsaar ah duus n idseer taardag bhaa haramsaltai uruwdmuur yum doo ene deedsuud yu ch hj chadkue neg amia zolioslogch garaar bugdi n delbelvel l neg alga blno bhda unen bizde ah duusee
Хариу:

[Сэдэв] 2. | Бичсэн: | 2010-04-21


yag unen parzit lalaruud tehed tend eruul chiireg ider zaluus 300,400gara uhej bhad ter muu tom tom bugsnuud bj l bdag 7 sariin 1 shig yum bolno doo harjil by
Хариу:

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-04-21


harin tiimee gashuudal emgenel yumdaa hoishid gadagshaa zutgedegee boliod saihan amidrahiin tuld mongoliinhoo tor zasagtaigaa tulj ajiltsgaaya zaluusaa. ene toriin shuusiiig shahval saihan amidarch bolno shuu
Хариу: Өө, хэлээд юу гэхэв дээ.. Ардаа шулж, улсаа хоослож байгаа энэ шуналын туламуудыг өндөр сэнтийнээс нь ширч буулгаад чанга, шудрага хариуцлага тооцох цаг болсон гэж би бодоод байгаа юм. Энэ хэдэн залилан, луйвараар мөнгө олсон хүүрнүүд хариуцлага тооцно гэхээс шээс нь гоожиж байгаа л даа. Үхсэн ч сүнс нь амрахгүй тийм хараалд унаж, үр хүүхэд, үндэс угсаагаа сөнөөж байгаа новшнууд шүү дээ. одоохондоо ухаарахгүй л байгаан. Удахгүй ээ! Аливаа юманд ээлж гэж байдаг юм. Харж л байгаарай. Эхнээсээ үхэж эхлэнэ дээ !!!

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Баасан, 2024-05-10, 14:28
Welcome Зочин