Нүүр хуудас » 2010 » 4-р сар » 23 » “Их хотын баяр” өндөрлөхөд нэг хоног үлдлээ
15:32
“Их хотын баяр” өндөрлөхөд нэг хоног үлдлээ
Амьдралын төлөө гар хумхилгүй ажиллах нэгэн хэвийн байдалтай удаан үргэлжилж буй өдрүүдэд цоо шинэ уур амьсгал авчирч, өөрийгөө болоод ертөнцийг тэс ондоогоор мэдрэх боломж олгосон "Их хотын баяр”-ын сенсаци үргэлжилсээр.
Их хотын залуусын дунд жинхэнэ сенсаци тарьж, гайхалтай, сонин содон сюрпризүүд нь ам дамжин яригдаж буй "Их хотын баяр” үдэш бүр танхим дүүрэн зочинтой, цаг хором бүр доргио байлаа. "Дахиад ирэхэд далай шиг, буцаад ирэхэд булаг шиг ундрах” шар айрагны фестивалийн олон онцлох зүйлүүдээс "Fusion” брэнд залуусыг байлдан дагуулж байна. "АПУ” жил хүрэхгүй хугацааны өмнө зах зээлд энэ брэндийг нэвтрүүлж, залуустаа бэлэг барихдаа орчин үеийн, шинэлэг, эрч хүчтэй амьдралын хэв маяг бүрдүүлэхийг зорьсон нь хэрэглэгчдийн таашаалд нийцэж, сонголт нь болж чадсан юм. Тиймээс ч баярт ирсэн залуус "Fusion” брэндийн задгайг илүүтэй сонгож авч байлаа. Мөн Монгол орныг дэлхийд алдаршуулсан их говиор нэршсэн "Алтан говь”, эртний их гүрний нийслэлээр овоглосон "Хар хорин” брэндүүд "Их хотын баяр”-ын сонголтод тэргүүлэгч байр сууриа алдаагүй. Мэдээж хэрэглэгчдийн эртний танил "Боргио” брэнд их хотын залуусын таашаалд бүрэн нийцсэн шар айраг гэдгээ мөн дахин тодотгож буй.
Ийнхүү зургаа хоногийн турш хамтлаг, дуучдын амьд тоглолт, сонирхолтой үзүүлбэр, тэмцээнээр нүд хужирлаж, найз нөхөдтэйгээ халуун яриа өрнүүлсэн мөчүүд залуусын хувьд дахин давтагдашгүй юм. Тиймээс ч үлдсэн хоёр хоногт "Их хотын баяр”-т оролцохоор "Их Монгол” рестораныг зорих залуус яараарай.
Өдөр бүр рок, поп ододтой хамтдаа дуулж, хуурдаж, шар айрагны сэтгэл татам агаад соронздох увидасыг мэдрэх боломж тэр бүр хүнд тохиодоггүй. Харин энэ боломжийг олгож байгаа "Их хотын баяр”-ыг та зориорой.
Ангилал: Монгол төрх | Үзсэн: 3001 | Оруулсан: sonjuur | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэлүүд: 1
[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-04-24


manaihan neeree arhi dars geheer aimaar hooroh um daa
Хариу:

Зөвхөн бүртгэлтэй гишүүд л сэтгэгдэл эрх бичэхтэй дээ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Пүрэв, 2024-05-09, 22:13
Welcome Зочин